10-20 сая жилийн тэртээ хонины дээд өвөг болох амьтад Төв Азийн мөнх цаст уулсын дунд бий болжээ. Сүүлчийн мөстөлтийн үед, өндөр ууланд амьдарч зохилдсон тэрхүү хүдэр чийрэг амьтад уулнаас бууж, зарим нь өрнө зүгийн Европ руу, зарим нь дорно зүгийн Сибирь рүү нүүдэллэн тархжээ. Зарим хэсэг нь 750,000 орчим жилийн тэртээ мөсөн хучлагатай байсан Бэрингийн хоолойг гэтэлж Умард Америкт хүрчээ.
Улс үндэстний түүхийн анхдагч сурвалж, тулгын чулуу болдог Орон нутгийн түүх судлал, эх нутгаа танин мэдэхүй дээр тулгуурласан, эл чиглэлийн олон улсын стандартад нийцсэн анхны нэвтэрхий толийг та бүхэнд өргөн барьж байна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр, “Огцрох амархан” жагсаал, их сургуулиудын хонхны баяр давхцаад хөл хөдөлгөөн ихтэй. Түм түжигнэж, бум бужигнана. Энэ бүгдээс хэсэг ч болов ангижруулах “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн Таван мянгын будаатай хуурганы асарт дэлгэгдсэн нь аглагийг эрхгүй санагдуулна.Бүргэд нисэх өндрөөс бүгдийг дээрээс нь халиагаад дүрсэлбээс залуусын идэвх, иргэний ухамсар, боловсрол, соёлын үнэт зүйлс ая зөнгөөрөө өнгө будгаа олоод зохирсон харагдах бөгөөд доошлон бууж олны дунд орвоос хөдөлгөгч хүч нь залуус ажээ.
Их Британийн ерөнхий сайдаар хоёронтоо томилогдон ажилласан Винстон Чөрчилл бол ХХ зууны түүхэнд тод томруунаар дуурсагдан үлдсэн улс төрийн зүтгэлтэн юм.
#нийгэм
#нийтлэл
Амьдралд тохиолдож байгаа юмсыг харах өнцгийг хандлага гэнэ. Таны хандлага танд гай ч дуудаж мэднэ, гавьяа ч авчирч болно. Тэгэхээр гай, гавьяа хоёр танаас шалтгаалах нь. Номын “Сайхан ертөнц үргэлж нээлттэй байдаг” бүлгээс та хандлагын тухай уншина. Гэхдээ энэ бүлэгт онолын мэдлэг, хуурай цэцэрхэл байхгүй. Ким Вонгил найман жил ажилласан компаниасаа халагдчихаад гутарч гунин найман өдөр уйлж унжсан ч хандлага нь түүнийг аварчээ.