Үегүй юм шиг туялзан хөдлөх
Уян налархай бие бялдарын гоо үзэсгэлэнг
Уянгалаг хөгжмийн аянаа
Урсан шилжих үйл хөдөлгөөний гүйцэтгэлээр
Уран тансгаар үзүүлэх үзүүлбэрийг
Уран нугаралт гэдэг билээ.
Менежерийн ажлын бүтээмж гэдэг бол тухайн нэгж бүрт зарцуулсан цаг хугацааны үр дүн. Менежерийн бүтээмжийг гурван аргаар дээшүүлдэг. Ажлын хурдаа нэмэгдүүлэх, ажлынхаа үр дүнг сайжруулах, илэрхий үр дүнтэй үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуулах. Гол санаа бол гурав дахь буюу илүү үр ашигтай хэсэгтэйгээ түлхүү ажиллах. Өөрөөр хэлбэл хамгийн чухлыг нь барьж ав гэсэн үг. Жижиг сажиг асуудлыг аяндаа засаж залруулж болно.
Сталиныг үхсэний дараагаас хүмүүсийн айдас тавирч эцэг нь гэж янз бүрийн нэр гаргаж ирсний дотор жүүд худалдаачин ч багтаж байв. Гэхдээ л ихэвчлэн Яков Эгнаташвилиг нэрлэнэ. Энэ эр бол дарсны худалдаачин, дажгүй зодоонч. Кэкэ тэднийд бас ажиллаж байж. Эгнаташвили Сосогийн сургалтын зардлыг төлж байсан нь зүгээргүй байх. Сталин түүнийг дурсаж ууган хүүдээ Яков гэж нэр өгсөн гэцгээх юм билээ... Би тэр булиа баатрын зургийг харсан. Яав ч, үлбэгэр Сосотой адилгүй... Мэдээж Бесо Тифлисээс буцаж ирээд энэ бүх хов живийг сонсож таараа. Тиймдээ ч хөөрхий муу Сосог тэгтэл нь зоддог байсан ч юм бил үү? Эхнэрээ ч үхтэл нь зодно. Сталин өсөж том болсон хойноо гүрж хүн гэсэндээ нэрээ алдсан эмэгтэйг жигшихгүй байж чадахгүй. Ийм л учраас эхийгээ Москвад ганц ч уриагүй, захидал ч бичдэггүй байсан.
Ховдоос Харвард руу номыг зөвхөн дэлхийн шилдэг сургуулиас тэтгэлэг авах зөвлөгөө гэж ойлгож болохгүй. О.Батнайрамдал гэдэг хүн төрснөөсөө аваад өнөөг хүртэл туулсан амьдралаа бичсэн. Энд амьдралыг харах өнцөг, өөртөө өгсөн үнэлэлт бас дүгнэлт юм. “...миний дэлхийн тэргүүлэх сургуулийн элсэлтэд бэлдсэн тэр хоёр жил надад тийм ч дааж давшгүй хүндрэлтэй санагдаагүй. Би юуг үзэж туулснаа мэднэ, юу хүсэж буйгаа мэднэ, би юу чадахаа ч мэднэ. Нэг үгээр би өөрийгөө мэддэг болсон байлаа. Энэ л миний амьдралдаа олж авсан хамгийн том амжилт, юугаар ч орлуулшгүй үнэ цэн байсан юм. Тэр ч утгаараа амжилт над дээр Харвардад орохоос хамаагүй өмнө ирсэн байлаа” гэжээ.
Райнэр Цитэлман “Хүчирхэг капитализм” бүтээлээ “Чөлөөт зах зээлийн түүх” гээд нэрлэчихэд гэмгүй байж. Түүний ном эдийн засгийн либериал бодлого баримтлан 70 жилийн дотор хөгжил цэцэглэлтэд хүрсэн таван тивийн улс орнуудын түүхийг өгүүлнэ. Мөн тэднээс чанх эсрэг зүгт замнаад эцсийн бүлэгтээ ядуурч, доройтон, сүйрсэн зарим улсын тухай ч бий.
Сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоог уншигчид монголын шинэ үеийн түүхийг зугаа, наргиантай хэлбэрээр бичсэн Соёлын довтолгоо хэмээх гайхамшигт бүтээл, мөн Голын эргийн гацааны хавар зэрэг туужуудаар нь мэдэх билээ. Тэгвэл энэ удаа зохиолч маань уншигчиддаа Өвөл, хавар хэмээх хошин романаар бэлэг барьжээ. Түүний анхны энэхүү роман бүх номын дэлгүүрүүдээр борлуулагдаж байна.
#чөлөөт цаг
#нийтлэл