Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Эрүүл мэнд, бас спортын яам гэнэ үү

Ч.Сайханбилэгийн Засгийн газар ийм нэртэй яам бий болгож МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг сайдаар нь томиллоо. Аль нам нь ч бай, сайд нь өөрөө амин хувиа бага бодож, ажил төрлөө сайн хийж, айл бүр үр дүнг нь хүртэхийг ээлжит зөвшилцлийн эрээвэр засгаасаа монголчууд хүлээж байна.
#улстөр #нийтлэл

Хөгжлийн зүтгүүрээс тушаа нь болсон УБТЗ

Төмөр замын тээвэр бол аль ч улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зүтгүүр нь юм. Манайд ч тийм байлаа. 1938 онд Налайх-Улаанбаатарын 42 км нарийн төмөр замаар нүүрс тээвэрлэн анхны цахилгаан станцад нийлүүлэн Монголын аж үйлдвэрийн суурийг тавьсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Төөрдөг байшинд

Монголын барилгын салбар төөрдөг байшин шиг болжээ. Тэдний дотор хамгийн их төөрөлдсөн нь барилгатай холбоотой төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд аж.
#эдийн засаг #нийтлэл

Ерөнхий сайдын ерөнхий онош

Ноён Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо ”Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно” гээд ”бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон”-ыг цохон тэмдэглэв. Манай улсын эдийн засгийн систем гэж юу болох, яагаад хямраад байгааг үнэхээр л нэг сайн оношилж эдгээх шаардлага байна.
#эдийн засаг #нийтлэл

Улаан лууван шиг төсөв

Засгийн газраа огцруулсан Монгол Улс бас Их Хуралгүй болчих шахав. 2015 оны төсвөө баталж чадахгүй бол маргааш нь тарах ёстой байсан Их Хурлын гишүүд сандран төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг урьд өдөр нь, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хамтад нь ”бөөндөөд” 59 хувийн ирцтэй (45 гишүүн) хурлаасаа 83.9 хувиар (38 гишүүн) дэмжин, арваннэгдүгээр сарын 14-ний өдөр яаран батлав.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Алагчилсан татвар

Улс орны эдийн засгийг бүхэлд нь ДНБ-ээр нь буюу тухайн улсын нэг жилд бүтээн бий болгосон бараа, үйлчилгээний эцсийн хэрэглэгчид очсон үнээр хэмждэг. Мөн бүтцээр нь тухайн улсын жилийн хэрэглээ буюу иргэд, бизнесийн худалдан авсан нийт бараа, үйлчилгээ, дээр нь бүх хөрөнгө оруулалт, дараа нь Засгийн газрын худалдан авалт, эцэст нь гадаад худалдааны зөрүүг нэмж тооцдог.
#эдийн засаг #нийтлэл