Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Манай ЖДҮ өрсөлдөх чадвартай юу?

Монголд 2021 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн 66 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ДНБ-ий 5.5, экспортын 2.4, импортын 9.7 хувийг тус тус гүйцэтгэжээ (ҮСХ,2021). Монголд ЖДБ яагаад ийм бага оролцоотой, ер нь тэдний өрсөлдөх чадвар ямар байгааг Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр анх удаа судлан тайлан гаргажээ.

Цементийн салбарын парадокс

Монголын цементийн долоон үйлдвэр 2024 онд нийлээд дөнгөж 2.2 сая тонн цемент нийлүүлжээ. Өмнөх жилтэй харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт. Хүчин чадлаа бүрэн ашиглан 2.3 сая тонн нэмж үйлдвэрлэсэн бол хичнээн мянган орон сууц, хэдэн мянган километр зам тавьчих боломж байлаа. Тэгсэн мөртлөө мөн онд нийт хэрэглээний 12 хувийг импортолсон байна.

Унтах эрх

Улаанбаатар хотын иргэдийн хувьд алдчихсан олон юмны нэг нь энэ.
#нийгэм #нийтлэл

Монголын цахим боломж

Монголын цахим боломжуудтай зэрэгцэн тодорхой сорилтууд тулгарч байна. Дэлхийн 17 дахь том газар нутагтай, хамгийн сийрэг суурьшилтай улсын хувьд нутаг дэвсгэрийн ердөө 23 хувь нь шилэн кабелийн холболттой байхад хэрхэн цахимжуулах бодлого нь чухал юм. Хөдөө тал нутагт хотын дэд бүтцийн загварыг хуулбарлах боломжгүй учир Монголын өвөрмөц газарзүйд тохирсон инновацийн шийдлүүдийг хүлээн авах хэрэгтэй юм. Одоогийн 52,480 километр шилэн кабель нь тийм шийдлийн суурь болж байгаа ч жинхэнэ арга нь газарзүйг ямар ч хамаагүй болгох технологи, буюу хиймэл дагуулын холболт, гар утсанд төвлөрсөн харилцаа холбооны архитектур илүү тохирох юм.