Монгол Улсын сүүлийн гурван Ерөнхий сайдын гадаад айлчлал нь Японоос эхлэв. Тэгвэл Япон улсын одоогийн Ерөнхий сайдын айлчилсан гурав дахь орон нь Монгол байлаа. Хоёр орны төр засгийн тэргүүнүүд гадаад айлчлалын тэргүүн хэсэгтээ ийнхүү харилцан бие биенээ тавих сонирхол, уламжлал тогтож байна.
#улстөр
#нийтлэл
Магадгүй монголын түүхэн дэх нийгмийн зөвшилцлөөр бүтсэн цорын ганц баримт бичиг бол 1992 оны Үндсэн хууль. Уг хуулийн оршилд “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” бий болгоно гэж хөгжлийн зорилтоо кодлочихсон юм. Тиймээс хөгжлийнхөө зорилтыг алс холоос хайх биш, энэ хүрээнд л тодорхойлъё. Үр дүнгээ хэмжихдээ харин хүний хөгжлийн индексээ л барья.
Канадын Хайгуулчид ба Олборлогчдын Холбооны (PDAC) жилийн чуулган 3-р сарын эхээр Торонто хотод болдог.
Олон улсын “Манас” нисэх онгоцны буудалд Москва руу нисэхээр онгоц хүлээж суухдаа Киргизстан гэдэг энэ улс хаашаа явж байна даа гэж өөрийн эрхгүй бодов.
#эдийн засаг
#нийтлэл
Эдүгээ гурван сая монголчууд таван сая шахам гар утас хэрэглэж, нэг сая нь интернэттэй тогтмол холбогдож байна. Монгол Улсад 100 хүнд 165 үүрэн телефон ногдож буй нь дэлхийд зөвхөн Хонконг (240), Арабын нэгдсэн Эмират (204), Монтенегро (178), Саудын Арабын (169) дараа орж буй үзүүлэлт юм.
#эдийн засаг
#нийтлэл
Өнгөрсөн жил намууд бүгд хагас ардчилсан ангилалд байсан бол энэ жил МНН, МАХН, АН, ХҮН зэрэг намууд ардчилсан ангилалд шилжээд байна. Гэхдээ судалгааны бүлэг тус бүр дээр намуудын оноо харилцан адилгүй байгааг анхаарах хэрэгтэй.