Бид арай л богино бодоод байх юм. Тэмээн дээр ямааны гарз гэдэгдээ.
Монголын ашигт малтмалыг Хятадууд л авч байсан, цаашид ч авах болно. Эрдэнэтийн зэсийг америк наймаачдаар дамжуулан Хятадад л зарж ирсэн, зарж л байгаа.
#эдийн засаг
#нийтлэл
Тавантолгойн нүүрсний орд дэлхийд дээгүүр орох нөөцтэй, монголчуудын ирээдүйд нөлөөлөхүйц төсөл юм. Дэлхийн хамгийн том хэрэглэгчийн дэргэд орших энэхүү орд газрыг өгөөжтэй ашиглаж, үсрэнгүй хөгжлийнхөө суурь болгож чадах, эсэх нь Монголын нийгэм, төр засгийн хувьд энэ зууны томоохон сорил боллоо.
#эдийн засаг
#нийтлэл
Монгол Улс хувийн өмчийг үгүйсгэдэг социалист нийгмээс 1990-ээд оны эхээр өөрийн эрхгүй салахад хүрсэн юм. Тэгээд хувийн өмчид суурилсан, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, ардчилсан улс төрийн бүтэцтэй нийгэм рүү шилжих сонголт хийгээд хориод жилийн нүүр үзэж байна.
#улстөр
#нийтлэл
“Дэлхий хавтгай боллоо” гэж алдарт зохиолч Томас Фридман хэлжээ. Даяаршлын эрин үед хөрөнгө мөнгө, хөдөлмөрлөх хүч нь улс орнуудын хил хязгаарыг саадгүй давж, хөрөнгө оруулалтын сангууд бизнесийн шинэ боломж хайн асар их мөнгийг нэг орноос нөгөөд агшин зуур шилжүүлж буй өнөөгийн ертөнцөд ямар ч буурай орон эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж болох тухай өөрийн номондоо тэр өгүүлсэн байдаг.
#эдийн засаг
#нийтлэл