Бүтээмжийн бодлого
Эдүгээ Монголын төр засгийн гол бодлого нь халамж болжээ.
Эдүгээ Монголын төр засгийн гол бодлого нь халамж болжээ. Төр засагт эрх барилцахын төлөө сонгогчдодоо өгсөн амлалтаа биелүүлэх арга замаа олох, хагас хугасыг нь ч болсон өгөхийн төлөө манай төр засгийн бүх эрч хүч, арга ухаан зориулагдах боллоо. Уг нь тэдний үйл ажиллагаа арагшаа биш, урагшаа харсан урт хугацааны тодорхой зорилгод төвлөрсөн бол улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил өгөөжтэй байхсан.
Төр засгийнхны бодож олсон эхний арга нь Хүний хөгжлийн гэх нэртэй боловч халамжийн сан байгуулан их багаар цувуулсаар дараачийн сонгуулиас өмнө ядаж нэг намынх нь амласныг өгөхөд чиглэж байна. Ард түмэн нь шаардаад, жагсаад ирэхээр арга буюу амлалтаа дахиад нэг давтаад авлаа.
Амлалтаа биелүүлнэ, биелүүлэхгүй гэж муур, хулгана болж тоглосоор, энэ сэдэв Монголын улс төр, нийгмийн амьдралын цөм нь болж улмаар иргэд ч, улстөрчид ч халамж бол хөгжил гээд ойлгочихов. Иргэдийн гол үүрэг бол ядуу байх, төр засгийн гол үүрэг нь тэднийг халамжлах болж хувирав.
Гэтэл аль ч улс оронд төр засгийн бодлого нь юунд төвлөрсөн байхаас , нийгмийн хөгжлийн төвшин нь ихээхэн хамаардаг. Та бид төр засаг үндсэн хоёр үүрэгтэйг сайн мэднэ. Энэ бол хамгаалах болон бүтээх. Хүний эрх, эрх чөлөө, хөрөнгийг хамгаалж, хувийн хэвшил дангаараа хийж чадахгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож нийлүүлэхийг хэлдэг. Төр засгийн бүтээх үүргийн бодлого юунд төвлөрснөөс хамаарч улс орнууд адилхан хугацаанд, ялгаатай хөгжлийн түвшинд хүрдэг. Харилцан адилхан хугацаа, нөхцөлд атлаа, харьцангуй хурдан хөгжсөн орнуудын төр засгийн бодлого халамжид биш, бүтээмжид суурилдаг болохыг Харвардын Их Сургуулийн судлаачид тогтоожээ. Жишээ нь: Финланд, БНСУ, Тайвань, Сингапур зэрэг бол үүний жишээ.
Энэ судалгаанаас үзэхэд үндэстний баялаг, ард түмний амьдралын түвшин нь тухайн орны байгалийн баялаг, хямдхан хөдөлмөрийн хүч, санхүүгийн хөрөнгө мөнгөний хэмжээгээр биш, харин бүтээмжээр тодорхойлогддог байна. Бүтээмж гэдэгт ажилчин хүний нэг цагийн орлого цалин болон оруулсан хөрөнгийн өгөөжийг оруулдаг.
Харин энэ бүтээмжийг бий болгогч орчин нь өрсөлдөөн буюу тодорхой салбарт бүтээмжийн өсөлтийг дэмжсэн мэдээлэл, урамшуулал, өрсөлдөгчдийн шахалт байгаа эсэхээс хамаардаг. Мөн тухайн салбарт ханган нийлүүлэгч компани, холбогдох институци, дэд бүтэц, тухайн орон нутагт туршлага, чадвартай боловсон хүчний олдоц ямар байгаагаас бас шалтгаалдаг. Тийм учир төр засаг энэ нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.
Төр засгийн бодлого, хууль журам, институцийг бүтээмжид тулгуурлан зохион байгуулж чадсан улс орон аажмаар өндөр бүтээмжтэй болдог. Энэ явцад тухайн эдийн засаг төрөлжиж эхэлдэг. Орон бүр бүх салбарыг хөгжүүлж, бүгдэд нь тэргүүлэгч болж чаддаггүй. Тодорхой чиглэлээр харилцан холбоотой бизнесүүд төвлөрч, тэдний нийлүүлэгчид, үйл ажиллагааг нь дэмжигч бусад бизнесүүд ч хөгжиж, төрөлжсөн институци судалгаа, хөгжлийн зэрэг бий болсон газар бизнесийн бүлэглэл cluster үүсэж бүтээмж өсдөг.
Ийм учраас төр засгийн бодлогын гол үүрэг бол тухайн орны хүний болон хөрөнгийн нөөцийг өндөр бүтээмжтэйгээр байршуулан, ашиглахад оршино. Компаниуд шинэ, илүү бүтээмжтэй технологи болон аргачлалыг бизнестээ нэвтрүүлж, илүү хөгжилтэй салбарт орохыг хичээдэг орчныг бүрдүүлэхийг аль ч засгийн газар зорих ёстой.
Улс орны эдийн засгийн зорилгыг урт хугацааны бүтээмжийн өсөлтөөр тодорхойлохгүй бол аар саархан, ойрын бодлого төр засгийн үйл ажиллагааг чирч эхэлдэг. Тодорхой салбарт тухайн орны бизнесүүд тогтмол шинийг эрэлхийлж, өөрийгөө шинэчилж чадаж байвал тэр салбар өрсөлдөх чадвартай болж аажмаар гадаад зах зээл дээр өөрийн байр суурьтай болно. Тэр салбарт өндөр бүтээмжтэй ажлын байр нь үлдэж, харин бага бүтээмжтэй ажлын байр нь өөр оронд гарч явдаг жамтай.
Өнөөдөр Монгол Улс дахин нөхөгддөгүй байгалийн баялгаа урт хугацааны зөв бодлоготой ашиглаж, үр удмаараа цэцэглэн хөгжих бат бэх үндэс сууриа зөв тавих шаардлагатай байна.
Төр засгийн бодлого халамжид биш бүтээмжид төвлөрөх нь ус агаар мэт хэрэгтэй байна.
õîíäî
õîíäî
kb999
Student
Жаст Групп
Красот
Жаргалсайхан.Д
goe shv
Зочин
Зочин
2485
Ганбат
unuruu.
Zaya
big_pig
Хайран газар шороо минь...
саятан иргэн
zaluus
AZ
Buh salbart terguuleh
City air, bad combination
Bodlogguidel
Harvad University buteemj
Зочин
Hi
gun
АМАРАА
amlalt halamj
demjih
MGL
Заяа
танихгүй аав
өб
монгол хүн
УНШИГЧ
Зочин
zochin
hehe
700000 hun
Buteeie
Buteemj 2 yanz
Buteemj 2 yanz
èðãýí
Зочин
choijooo
ýíý õ¿íä
амараа
MGL
dari
санал
TRUE
Jagaa ah sak
Зочин
Зочин
amraa
bilgee
JUST