Монголын Засгийн газар төсвөө ойрхон ойрхон “тодотгох” боллоо. Улсын төсвөө ингэж хэдхэн хоноод л өөрчлөөд байх юм бол жилийн биш улирлын, эсвэл сарын гэвэл илүү тохиромжтой. Тодотгох гэдэг гоё үгээр халхлан төрийн зардлаа нэмэх ээлжит ажил 2012 он гараад хоёр сар дуусаагүй байхад эхлэв. Төсвийн төлөвлөлтөө хийж чадахгүй байна уу, төрийн нэрээр юу дуртайгаа хийх нь их болов уу?

Цалингаа нэмэхийг шаардсан багш нарын жагсаалыг Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын холбоо, Засгийн газар тохирсны дагуу хоёрдугаар сараас нэмнэ хэмээн ам лаж тараав. Хамтатгаад төрийн бүх ажиллагсдын цалин, тэтгэлгийг нэмэхээр төлөвлөсөн тул 172 тэрбум төгрөгөөр төсвийн зардлыг өсгөн тодотгох гэж байна. Сонгуулийн амлалт хэмээх бэлэн мөнгийг хүн бүрд сар тутам олгож байхын оронд уг нь эмч, багш нарын цалинг нэмсэн бол хэн хэндээ дээр байсан юм.

Амласан цалингаа нэмэхгүй бол ахиад жагсаал болж, хүүхдүүдийн хичээл олон өдөр завсардана. Энэ удаа хавтгайруулж тө рийн бүх ажиллагсдын цалинг нэмэхийн оронд зөвхөн бага ангийн багш, эмнэлгийн сувилагч, замын цагдаагийн цалинг зэрэглэлийг нь, эсвэл үнэлгээг нь нэг шатаар өсг өх замаар шийдэж болох юм. Ер нь эдгээр мэргэжлийн хүмүүсийн цалингийн түвшин тогтоох аргачлал аль хэр зөв юм бол?

Дэлхий даяараа хямралд орж, төр засгууд төсвийн зардлаа хасаж байхад Монгол төсвийн зардлаа нэмэгдүүлж байгаагийн цаад шалтгаан юу билээ?

Энэ бол Монгол Улс Грекийн замаар ороод нэлээд хол явчихсаныг илтгэж байна. Грекийн замаар яваад байхаар хаана хүрдэг, юу болдгийг мэдэхийг хүсвэл өнөө орой зурагтаа асаагаад аль нэг сувгийн мэдээг хараарай.

Солигдоод хэдхэн сар болсон ч Засгийн газар нь төсвийн зардлаа 30 хувь, түүний дотор дундаж цалинг 22, мөн 25 нас хүртэлх залуучуудын цалинг 32, тэтгэврийг 7-15 хүр тэл хувиар бууруулж, эм, цэргийн болон орон нутгийн зардлыг танахаас өөр гарцгүй бол жээ. Дорвитой өөрчлөлт хийж төсвийн зардлаа хасахгүй бол Европын холбооноос гу рав дахь удаагаа нэмэлт зээл олгож чадахгүй гэчихээд байгааг тэндээс үзэж болно.

Хэрэв энэ арга хэмжээг яаралтай авахгүй бол Грек улс дампуурч багш, эмнэлэг, цаг даагийн ажиллагсдын цалинг тавих мөнгөгүй болж, улс оронд нь замбараагүй, хяналтгүй байдал ноёлох учраас Грекийн парламент ням гаригийн шөнө хуралдаж Засгийн газрын саналыг аргагүйн эрхэнд баталсан билээ.

Ажил орлогоо алдаж байгаа иргэд уурлан бухимдаж, байшин, машин шатааж, эмх зам бараагүй байдал олон хотод эхлээд байна. Иргэд нийтийн хөрөнгийг буруу зарцуулсан төр засгийн өмнөх удирдлагуудтай хариуц лага тооцоогүй байж энгийн иргэдээ хохи роож байгааг эсэргүүцэж байгаа юм.



Тийм сайхан байгаль, газар нутагтай, мөрөөдлийн цэг Газрын дундад тэнгисийг тойрон оршдог, дэлхийн түүх, соёл, урлагийн алтан өлгий болсон Грек шиг улс яагаад ийм байдалд орсныг ойлгоё гэвэл Монголын Засгийн газрын юу хийж байгааг харахад л хангалттай. Энэ бол эдийн засгийн алдаатай удирдлагын үр дагавар. Гэхдээ Грект яг юу нь алдаатай болсон бэ?

-Улсын төсөв нь үргэлж алдагдалтай гардаг, орлогоосоо давсан зардлаа зээлийн мөнгөөр нөхсөөр олон жил болов. Өмнөх Засгийн газрууд зээлээ өр гэж бичихгүй элдэв аргаар нууж байжээ. 2008 оны хямралаар татварын орлого нь багасаж, нийгмийн ха ламж нь өсөөд ирэхээр зээл авах боломж нь хаагдсанаар хэрэг мандаж эхлэв. Тэгээд ч грекчүүд татвараас зугтах нь их, харин тэтгэвэр, тэтгэлэг, халамж авахад амархан. Яг л Монгол гэсэн үг.

-Төрийн хэвшлийн бүтээмж нь бага, харин зарлага нь өндөр. Сүүлийн арван жилд төрийн албанд ажиллагсдын цалин хоёр дахин өссөн. Грекийн үндэсний төмөр замын жилийн орлого нь 100 сая евро байтал зөвхөн цалингийн зардал нь 400 сая, бусад зардал нь 300 сая евро болдог. Төмөр замын ажиллагсдын цалин улсын дунджаас дөрөв дахин өндөр. Грекийн төмөр замын бүх зорчигчдыг таксигаар зөөсөн бол хамаагүй хямд тусна гэж Сангийн сайд Стефанос Манос нь хэлжээ. Монголын төрийн оролцоотой компаниудын ихэнх нь ашиггүй байдагтай бас адил байгаа биз.

-Засгийн газрын үйл ажиллагаа нь бусад салбартаа ч өгөөж багатай. Боловсролын систем нь Европтоо хамгийн тааруухан нь атлаа нэг сурагчид ногдох багшийн тоо нь Финландаас дөрөв дахин олон. Монголчууд гадаадад гарч боловсрол олохын тулд юугаа ч хайрладаггүй шүү дээ.

-Муу дээрээ муухай гэдэг шиг Грект авлига хамгийн өргөн дэлгэр тархсан үзэгдэл. Европтоо авлигын аварга. Гэхдээ мэдээж Монголыг яагаад ч гүйцэхгүй л дээ. Тэнд авлигыг хийх ёсгүй ажлыг хийлгэх гэж өгдөг бол манайд хийх ёстой ажлыг нь хийлгүүлэх гэж өгдөг учир Монголын хахуулийн хэмжээ хамаагүй том.
Манай эдийн засгийн удирдлагын хамгийн том алдаа бол төр засаг улам бүр томорч, томрох тусмаа бүтээмж нь буурч, ха риуцлага нь сарниж байгаад оршино.

Эрүүл мэнд, боловсролын салбарт хувийн хэвшлийг түлхүү оруулах, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар үнийг багасгах, улсын байгууллагуудыг хөдөлмөрийн бүтээмжид тулгуурласан цалин, шагналын системд шилжүүлэх зэрэг олон арга хэмжээг авах шаардлагатай байна.

Төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайн хянаж, нийтийн хөрөнгийг зувчуулж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй байна. Энэ бүхнийг төрийн эрх баригч улс төрийн намууд дотроосоо эхлээгүй цагт байдал өөрчлөгдөхгүй, улам бүр даамжирсаар байгааг харахгүй байна гэж үү.

Монголчууд Грекийн замаасаа гарах цаг нь болжээ.