Феминизм гэж юу болох, хүний эрхийн язгуур ойлголтын мөн чанар, боловсрол, хүмүүжлийн зааг ялгаа, хүний үнэ цэнэ, эрхэм чанар, жендер, эмэгтэйчүүдийн эрх, эрчүүдийн үүргийн талаар хэлэлцлээ. Эмэгтэйчүүдийн "үнэлэгддэгүй" хөдөлмөрийг үнэлж, мөнгөжүүлбэл хэдэн их наядаар улс орны эдийн засаг нэмэгдэх боломжтойг та мэдэх үү? Эрчүүд жаахан соёлтой байх гэхээр “шалчигнасан” болоод доошоо ордог, эмэгтэйчүүд жаахан "бүдүүлэг" болохоор муухан эрээс дээр гээд магтаал болдог нийгэмд бид амьдарч байгааг та хүлээн зөвшөөрөх үү? Синдикат ярилцлагын 21 дэх дугаарыг бүрэн эхээр нь текст болон видео хувилбараар хүлээн авна уу.
#хүний эрх
#жендер
#хүйс
#эмэгтэйчүүд
#эрчүүд
#феминизм
Цэцэрлэг, сургуульд явдаг та бидний хүүхдүүд шим тэжээлтэй, эрүүл, аюулгүй хүнс идэж чадаж байна уу, хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, гал тогооны стандарт, эрүүл ахуй хангалттай байж чаддаг уу? Нэг хүүхдийн үдийн хоолны төсөв болох 1500 төгрөгөөр хүүхэд шим тэжээл авч чадах уу, эсвэл хоосон эрчим хүч идэж хүчээр гэдсээ дүүргээд байна уу? Энэ 1500 төгрөг хүүхдэд бүтэн дүнгээрээ хүрч байна уу, энэ төсвийг хэд болговол та бидний хүүхэд эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хоол идэж чадах бол гэдэг асуултуудыг тойрон нэвтрүүлгийнхээ 73 дахь дугаарыг бэлтгэлээ. Зочдоор Швейцар улсын мэргэжлийн тогооч Д.Буян, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, “Beyond Nutrition” төслийн багийн гишүүн Ц.Гэрэлчимэг, Нүүр, амны их эмч, Анагаахын ухааны доктор Б.Дөлгөөн нар уригдлаа
#хүүхэд
#хүнс
#үдийн хоол
#1500 төгрөг
#beyond nutrition
Стив Жобс маркетингийн өндөр мэдрэмжтэй нэгэн байсан. 1997 онд түүний хэлсэн үг, илтгэл нь маркетингийн салбарын агуу илтгэлүүдийн нэгт тооцогддог. Тэрбээр бүтээгдэхүүний маркетинг ямар байх ёстойг хэлээд зогсоогүй чухам эндээс "Think Different" буюу Өөрөөр сэтгэ концепц нь төржээ.
#үнэ цэнэ
#apple
#iphone
#маркетинг
Innovation for Change (I4C) иргэний нийгмийн нэгдэл Universiti Malaya-ийн Олон улс, стратеги судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Knoo Ying Hooi-тай хамтран цар тахлын үеэрх вакцинжуулалтын процессийн нээлттэй байдал ба оролцогч талуудын хариуцлагын талаар маш сонирхолтой судалгааг хийжээ.
#ковид
#хариуцлага
#нээлттэй байдал
#вакцин