Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

НУРАЛТ


Өндөр сэнтийд донтогчийг өөдгүй цөөврүүд бараадна

Асар их бэл бэнчин, ханахгүй хэрэглээгээр дэлхийн бизнесийг татсан хаяа нийлэгч-хамар дорх Хятадгүй хөгжих итгэл төгс ерөнхийлөгч тэртээ дээр омогших нь сүрдэм. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр спорт костюмтай сөрөн гүйсэн самбоч. ​

БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ

Хөл хорионд орлогогүй гуриатсан иргэд коксжих тонн нүүрс 500-600 доллар хүрснийг сонсоод төмөр зам гацаагчдыг олж сэгсэрье гэж хуйлрахад тэвдсэн зарим золтой “орос гацаасан” гэж ам алдсангүй. Ер нь дөхсөн. Дружба-найрамдал вирустээгүй ч ковид-19 утсан чинээ улаан гол гогдчихов.

С.В.Лавров: Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүй

Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг.

Үхэр тэргээр гэрээ бариастай нь нүүж байснаа наадмаараа рекламдъя

Гэрээ буулгаж, олон ачилга хөсгөнд тааруулан хувааж, хөнгөхнөөр ачаад нүүдэг, нутаглах газраа очмогц хэдхэн хоромд түвэггүй барчихдаг, тийм авсаархан тохилог дулаахан угсармал нэн эртний оромж сэтгэсэн ухааныг “гайхалтай монгол дизайн” гэж үнэлдэг гадаад эрдэмтэдтэй учирч баясаж явав. Зөөврийн оромжийг хамгийн хөнгөн, дулаан, тохилгоор сэтгэсэн дизайн бол монгол гэр гэх ойлголтод эдүгээ дэлхий даяар хүрсэн нь магтуулах юмаар хомс бидэнд таатай сонсогддог.

Төрийн сүлд

Монголчууд юуг сүлдлэх вэ гэдэг л гол нь. Ер нь бид юуны ачаар өдий зэрэгтэй амьд мэнд явна-түүнийг л сүлдэлье. Өөрөөр хэлбэл монгол хүний амийг зогоож буй язгуур сурвалжийг хайя. Юу байх вэ олъё!