Ю.Цэдэнбал
Ю.Цэдэнбалыг огцруулсанд гомдоод явдаг хүмүүс бий. Намын хянан шалгах хороо гэгч аймшигт газрын орлогч, Цэдэнбалын нутгийн Н.Цэрэнгийн ярилцлага (“Өдрийн сонин” 2015-03-17,18) хоёр орны харилцаанд ямар өгөөжтэйг бүү мэд. Гэхдээ оросууд тоох ч үгүй биз.
Ю.Цэдэнбалыг огцруулсанд гомдоод явдаг хүмүүс бий. Намын хянан шалгах хороо гэгч аймшигт газрын орлогч, Цэдэнбалын нутгийн Н.Цэрэнгийн ярилцлага (“Өдрийн сонин” 2015-03-17,18) хоёр орны харилцаанд ямар өгөөжтэйг бүү мэд. Гэхдээ оросууд тоох ч үгүй биз. 44 жил нам засгийн толгойд хадагдсан жолоодогч насны доройтлоор хөгжлийн алхаа гүйцэхээ больсон учир сэнтийнээс нь буулгасан үйлдэл хэлмэгдүүлэлт мөн үү? 1984 онд Зөвлөлтийн удирдагчид Болгар Монгол хоёрыг өөртөө нэгтгэх гэж байсан гэх үгэнд молхи толхи би эргэлзэв. Түүгээр ч үл барам нэгдэхгүй гэсэн эх оронч Цэдэнбалыг бүх тушаалаас нь Кремль мултлаж хэлмэгдүүлсэн гэж Н.Цэрэн баталжээ. 44 жил заларлаа. Бол оо биш үү! Балыг анх тэд тавьсан юм чинь. Эзэн юмаа мэднэ эрэг нь усаа хашна.
1940 оноос Цэдэнбал хоцрогдлоос гарах гарц бол Монгол Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орох явдал гэж мөрөөдсөн боловч Чойбалсангийн эсэргүүцэлд бут цохиулж байв. Чойбалсан нас барав. МАХН-ын дарга Ю.Цэдэнбал УТТ-г хуралдуулж, Монголыг ЗХУ-д нэгтгэх асуудлыг тулгав. Кремлийн тавимал хүнээс айсан бүх гишүүд үг дуугүй зөвшөөрч ганцхан Бумцэнд “Ингэж болдог юм уу? Сайн бодоцгоо. Бидний өнөөгийн байдал юугаараа муу гэж” хэмээв. Цэдэнбал энэ асуудлаар тогтоолын төсөл гаргахыг Цэдэв, Жалбалдорж нарт даалгажээ. Цэдэнбалыг Сталины оршуулгад очиход Молотов хүлээн аваад “ЗСБНХУ-тай нэгдэх гэсэн асуудлын чинь талаар тантай ярихыг надад даалгасан юм. Таны энэ шийдвэр бол бүдүүлэг алдаа... Энэ шийдвэрээ цуцлах хэрэгтэй” гэхэд Цэдэнбал “Шийдвэрээ цуцалъя” хэмээн бөхөлзжээ.
Сталины хүчирхэг саварт Чойбалсан базуулж гэмгүй ахан дүүсээ хядсан. Хядахгүй гэвэл өөрөө П.Гэндэн, А.Амар нарын адилаар Москвад буудуулах байв. Энэ аймшигт яргаллын үед би төрөөгүй учраас нүдээр үзэж, чихээр сонссон баримт алга. Харин Д.Дамба, Д.Төмөр-Очир, Л.Цэнд, С.Аварсэд, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар болон тэдний хоморгонд өртөж насаараа цөлөгдөж, аль муугаа үзэж, тамлагдсан хоёр зуу гаруй хүний тухай олны амнаас багагүйг чихээр сонсож, заримыг нүдээр үзэж хүртэл явлаа.
Эдгээр хүмүүсийг яс цоожинд хатаа, насаар нь цөл, эхнэрийг нь мөн адил тамла, үр хүүхдийг нь сургууль ажилд бүү оруул, тэр ч байтугай, иргэний паспорт бүү олго гэж ЗХУ хаа очиж шахаагүй. Ю.Цэдэнбал өөрийнхөө өөтэй талыг хэлсэн нөхдөө “МАХН-ын дайсан” хэмээн мушгиж, дарж авдаг хүнлэг бус муйхар аргад шилжсэн нь “хусуулах нь” гэсэн айдас түүнийг зовоож байсан юм шиг. Хүнд итгэхээ болиод нутгийн бялдуучдаар нууц тагнуул тавих бодлогоор голлон занималдаж, дээдсийг айдас хүйдсээр дарамталж эхэлсэн гэж үздэг хүмүүсийн нэг нь би. Өөрийгөө л төлөөлж ярья. Ард түмний өмнөөс чалчих том толгой надад алга. Цэдэнбалыг шүүмжлэхээр МАХН-ын дайсан болдог жишиг тогтсоноос үүдэж, “Цэдэнбал чинь Нам юм уу” гэх далд эгдүүцэл надад үүссэн. Намын “дайсан”-аа Цэдэнбал хэдэн уяаны үгээр олон жил тасралтгүй балбана. “Үгүйсгэх үндэсний үзэл гаргалаа, Зөвлөлт Монголын ган бат ах дүүгийн найрамдалд сэв суулгалаа. Хятадын талыг баримтлалаа” гэж чихэнд чийр болтол яншина. Тэр бээр алд хар биеийнхээ аргисан хоцрогдлыг булах зорилгоор үнэмших нөхцөлгүй мулгуу суртал ухуулга байнга дэврээдэг удирдагч болсон билээ.
Өөрийгөө шүүмжилсэн хоёр гуравхан нөхөддөө “Намын эсрэг бүлэг” гэсэн ноцтой нэр томъёо сүр бадруулан өгч, “бүлэг” юм болохоор энэ хэрэгт аль болох олон хүн хамруулахыг Намын хянан шалгах хороо, НАХ яаманд хатуу үүрэгдэж байсан нь тодорхой. Цэдэнбалын даалгавраар эсэргүүний тоог өсгөх гэж сүүлдээ бүр дампуурсан. Намын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Роозон зөндөөн эсэргүүг Лувсанравдан зориуд орхилоо гэж нэг хурал дээр шаардаж байсныг санаж байна. Цэдэнбалыг амаа олохгүй магтаад байгаа НХШХ-ны орлогч Н.Цэрэн мэтийн увс угшилтай бууны ноход үржсэн. Хамгийн аюултай Т.Рагчаа. Дээрээс нь тоолбол Дэжид, Дамдин, Гүнсэн, Иш, Бадарч, Ринчин гээд Төв Хорооны хэлтсүүд, Яамдууд, Дээд шүүх, Улсын прокуророор дүүрэн. Төвийн бүсийн аймгууд, САА, нэгдлийн удирдлагууд бараг увсынхан байв. Тэд цөм чадалтайдаа дэвшсэн улс биш. Увс бүлэглэлийн арын хаалга гэдэг нь хэнд ч ил байлаа.
Цэдэнбалын хоцрогдол дэндсэн учир Зөвлөлтийн удирдагчид Монголын ард түмэн, социалист лагериа бодоод арга буюу 1984 онд ажлаас нь буулгасан шүү дээ. 44 жил нам засгийг зайдалсан Цэдэнбал ажлаа сайн дураараа өгөх нь байтугай орилж чарлаж, нөхдөө ширээ тойруулан элдэж, багалзуурдаж байсан тул Зөвлөлтийн удирдагчид аргаа бараад түүнийг өвчний улмаас гэх шалтаг зааж хүчээр халсан нь харин үнэний хувьтай. Цэдэнбал уг нь “44 жил суулаа. Одоо боллоо” гээд тамгаа нутгийн дүү Ж.Батмөнхдөө ёслол төгөлдөр барьдаг байж. Хагас зуун жил дархлагдсан Цэдэнбалыг Кремль л буулгаж дөнгөнө үү гэхээс Монголын удирдагчид бол саналтгүй болсон. Цэдэнбал ардчиллаас байтугай коммунизмээсээ ч хоцрогдсон. Тиймээс Москва санаачилж бул хар чулууг сэнтийнээс нь зайлуулсан юм. М.Горбачёвт бид талархах ёстой. Ядаж цөхсөн эдийн засгаа үзэл суртлаар дампууруулсан хүн бол Цэдэнбал. Хувийн бүх хөрөнгийг нийгмийн өмч болгох замаар социалист материал техникийн бааз байгуулах гэж зүтгэсэн түүний хийрхэл насгүй төсөл байсныг социалист систем тэр аяараа хүлээн зөвшөөрсөн биз дээ. Буруу замаар сажилж, асар ихээр хохирсныг ядуугаас хөгжилд хүрсэн дэлхийн зарим орны жишээ нотлодог. Уран бүтээлч хүний ёс зүйгээр надад яс угсаагаар ялгаварлах үзэл огт байхгүй. Харин Цэдэнбалыг үндэсгүй дөвийлгөн магтахаар нийгэмд зөв ойлголт тогтоохын тулд үзэл бодлоо уралдуулмаар санагдаж түүний ясыг өндөлзүүлэхэд хүрэх юм. Түүнийг худал магтахгүй бол би эхлэж муулахгүй. Үхсэн хүнийг амар байлгая гэвэл би дуртай зөвшөөрнө. Н.Цэрэн дарга нэгэнт эхэлсэн болохоор би хариу хэлье. Миний үзэл Цэдэнбалын үзэлтэй гал ус шиг харшилдаг учраас би түүнийг шүүмжилдэг. Хэнийг нь зөв гэхээ уншигч сонгоно биз. Миний хандлага бол жалга довын атгаг жөтөөрхөл бус зохиолч хүний соён гэгээрүүлэх шугам болой.
Өөрийгөө шүүмжилсэн Лоохууз, Нямбуу, Сурмаажав гурвыг цөлчихөөд баатарлаг гавъяа байгуулж, нам улсаа аварлаа гэж яаж өвчигнөсөн гэж санана. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн залуу инженер П.Санж “Тэр гурвыг бут цохисноор тэдний үзэл санааг бут цохилоо гэж бодож байна уу? Хэлсэн ярьсан санаа бодолд нь зөв юм огт алга гэж үү?” гэж асууж байж эсэргүү болжээ. Түүнийг П.Дамдин сайд “Чи муу НТХ-ны шийдвэрт эргэлзээд байхдаа яадаг юм бэ” гэж омогдоход П.Санж “Би сохроор итгэж чадахгүй” гэжээ. Паавангийн Дамдан “Би өнөөдөр төрийн сайдын хувьд чамайг Монголын 1,5 сая шоо дөрвөлжин км нутгийн аль дуртайдаа шиднэ. Чамайг ажлаас халлаа” гэхэд П.Санж “Тэгээ тэг. Би чам шиг нэр тушаал хөөцөлдөгч карьерист биш. Хаана ч очсон эх орондоо ажилласан шиг ажиллаж чадна” гэв. П.Дамдин “Дипломоо аваад ир чи” гэхэд П.Санж “Чамд өгөхгүй ээ. Чамаас аваагүй. Би Зөвлөлтийн эрдэмтэй номтой багш нараас авсан юм” гэж тэрсэлдсэн байна. Түүнийг Бүрэнцогтын уурхайн гүнд малтагчаар шиджээ.
Хатгалын ноос угаах үйлдвэрийн ерөнхий инженер Ц.Бүтэд Б.Нямбууг эсэргүү болсныг сонсоод “Хачин юм даа. Манай аймгийн намын дарга байсан. Сайн л хүн байсан даа” гэж хэлээд цөлөгдсөн аж.
Д.Чогсомыг Лоохуузтай аспирантурт хамт суралцаж байсан юм чинь хань хамсаатан нь заавал мөн гээд намаас хөөж, Түмэнцогтын САА-д тоо бүртгэгчээр цөлж, улмаар өө сэв эрсээр ажил тасалсан өчүүхэн шалтгаар шоронд хийж санаа нь амарчээ. Эдгээр хэлмэгдлийг наанаа “уяаны ноход” хийгээд байгаа харагдах авч цаана нь Цэдэнбал чиглүүлж байв.
А.Отгонбаярыг намаас хөөж, Зэлтэр нутагт гэр бүлээр нь цөлөхдөө НХШХ-н дээр хэдэн уяны ноход байцаав. Ж.Жамъян генерал “Дэлхийн коммунист хөдөлгөөний шалгарсан гарамгай удирдагч... Цэдэнбалыг шүүмжлэх санаа яаж төрөв? Хэрэв үүнээс чинь болж эрүүл саруул бие сэтгэл нь муудвал Монголд ямар их хохирол, уй гашуу учрахыг төсөөлж байна уу?” гэгчлэн баадуурчээ.
Б.Нямбуутай хамт Москвад суралцаж байсан нэг ангийн 20 хүнээс 19-ийг нь, өөр ангиудаас З-ыг, нийт 22 шилдэг сэхээтнийг хоморголон баривчилсан юм. Архангай аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Г.Чойжоохүү Б.Нямбуутай хамт суралцаж байв. Түүнийг “хадны завсар хавчуулсан халиуны зулзага хөөрхий” гэж дууллаа, хад нь юу вэ, халиуны зулзага нь хэн бэ? гээд хэлмэгдүүлжээ.
“Улс төрийн янхнуудыг шоронд хатаавал таарна. Эд нарыг тонилгочиход бөөснөөс нь өөр гомдох амьтан байхгүй” гэж Лоохууз Нямбуу нарыг үзэн ядаж, Цэдэнбалд бялдуучилж асан сүржин эр дараа нь өөрөө Цэдэнбалд няслуулаад цөлөгдсөн гашуун түүх бий. Хожим нь тэр баатар ардчилал эхлүүт улс төрийн хэлмэгдэгчдийн холбооноос “амьдралыг минь харж үзэж туслаач, намайг элсүүлж аваач” гээд бөхөлзөж явжээ. Ю.Цэдэнбал “дайны үед бусдад нь дохио санамж болгож дивизээс ганц нэг хүнийг нийтийн өмнө бууддаг ёс бий. Түүнтэй адил одоо болохгүй байгаа зарим хүмүүс дээр ийм арга хэрэглэнэ” гэж шууд хэлж байсан удаатай гэх дурсамж уншаад айх шиг болов. Намын эсрэг бүлгийнхнийг залхаан цээрлүүлэх тухайд ЗХУ-аас дэмжлэг хүсчээ. Ерөнхий прокурор Руденког урьж ирүүлсэн байдаг. Руденкотой манай удирдагчид 8 өдөр зөвлөлджээ. Аз болоход 1965 оны Руденко, 1937 оны Фриновский биш байсанд Ю.Цэдэнбал сэтгэл дундуур үлдсэн юмсанж. Зуйрган генерал Ж.Жамъян 1990 онд АИХ-ын чуулган дээр “Монголд өлсгөлөн зарлах гэдэг адал муухай явдлыг одоо үзэж байна. Ийм балмад этгээдүүдийг зэвсгийн хүчээр дарах байсан юм” гэж орилж байв.
Москва хотын “МГУ”-г төгсөгч манай анхны философич Д.Цэрэн “Улс төрийн сонин”-д (2008-03-11) ярилцлага өгчээ. “Тавин хэдэн онд Цэдэнбал дарга Москва дахь Элчин сайдын яаманд очоод ярихдаа “Англи хэл бол зөвхөн хөрөнгөтний хэл, хүн төрөлхтөний 80 хувь нь оросоор ярьж, дэлхийн бүх албан хэргийг оросоор хөтлөх болно. Манай зарим үндсэрхэг үзэлтнүүд англи хэл шохоорхоод байгааг тас цохих хэрэгтэй гэж хатуу сануулж байсан. Наяад онд Намын дээд сургуулийн бүх хичээлийг, тэр дундаа, Монголын түүхийг хүртэл орос хэлээр явуулах, хувцасны өлгүүрийн хөгшин авгай нар, жижүүр, цэвэрлэгч нарыг хүртэл оюутнуудтай оросоор мэндэлж байхыг шаардаж, МАХН-ын Төв Хорооны маш хатуу тогтоол Ю.Цэдэнбалын удирдамжаар гарч байв. Үүнийг эсэргүүцсэн НДС-ийн багш Ц.Отгон, Э.Базаржав, Ж.Нэргүй нар намаас хөөгдөж байсан хөгийн явдал бий” гэжээ. Онцгой зүтгэж явсан Ю.Цэдэнбал 1984 онд Москвад хэрэггүй болжээ. Ийм гунигтай намтар тоглоомын этгээдүүдийг ёс шиг дайрдаг нь харамсалтай. Цэдэнбалтан дахин залрах хүсүүштэй мөрөөдөл биш байх аа.
Д.Төмөр-Очирын олон жилийн цөллөг, эцэст нь ардчиллын босгон дээр амиа алдсаныг Ю.Цэдэнбалын Москвагийн дулаан байранд эхнэр хүүхдийнхээ хамт өнгөрүүлсэн хэдэн жилтэй зүйрлээд үз. Хоёул адилхан хэлмэгдэл гэж үү? Хөдөө хөрж гадаа гандаж, эсэргүүн хэмээн нүд үзүүрлэгдэж доромжлуулаад насны эцэст Хөвсгөлийн шоронд тамаа эдэлсэн Лоохууз, нуурын усанд хэдэн жил зогсож давс шүүсэн Дашнамжил, харанхуй уурхайн гүнд шороо малтаж зовсон олон сэхээтнийг, гэрийн хорионд алдарт жанжнуудын дурсамж уншаад хэвтэж байсан Цэдэнбалтай жишээд үз. Цэдэнбал 44 жил эзэлсэн суудлаасаа ховхорсон өвгөн болохоос хэлмэгдсэн лидер биш. Тэр бээр үхэтлээ жолоодогч байх ёстой гэсэн мунхаг араншиндаа шаналсан хүн. Уужуу ухаанаар 44 жил хангалттай хэмээн тайвширсан аваас амарлангуйгаар нүд аних байв. Д.Дамба, Л.Цэнд гээд олон удирдагч Ю.Цэдэнбалын цөллөгт өнгөрсөн. Зовсон нөхдөө татаж авбал Цэдэнбалд эрх нь бүрэн байсан. Гэвч тэр уучлаагүй.
2015-03-19
СҮХБААТАР
иргэн
дурвэд
Халх
Zochin
Ард
sanaa
Зочин
Зочин
Догсом
xczxc
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
@24.240.116.146
Зочин
Зочин
Зочин
Зочин
Baagii
Baagii
Baagii
Baagii
mongol
МОНГОЛОЙД
ҮНЭН ҮГ ХАТУУ
Батэрдэнэ
догсом
Agii
Зочин
Доржготов-т
Tsedenbal.Yu
зочин
Цэдэнбал явж, Чингис үүрд үлдэнэ
Цэдэнбал явж, Чингис үүрд үлдэнэ
Зочин
gan-khovdoos
Зочин
Зочин
Зочин
МОНГОЛОЙД
Л. Базараа
Zochin
Зочин
Догсом
Зочин
Зочин
33
ОНОМ
жночьӨВГӨН
ONOM
ONOM
Хүн муулж амиа зогоож буй Доржготов танаа
Amar
Зочин
Зочин
Зочин
НИЙТ ОЙРАДУУДАД
НИЙТ ОЙРАДУУДАД
НИЙТ ОЙРАДУУДАД
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
dorjgotoviin naiz (
dorjgotoviin naiz
Зочин
irgen
Зочин
Увс хүн
Увс хүн
Usa
Увсынхан сонс
zochin
Zochin
Зочин
Зочин
Үг хэлэх эрх
Үг хэлэх эрх
Зочин
Зочин
Зочин
Зочин
orgil
Зочин
Дэндэв
Дэндэв
Дэндэв
Зочин
Увс, Цэдэнбалдаа биш Доржготовтоо байх шиг байна
Увс, Цэдэнбалдаа биш Доржготовтоо байх шиг байна
Зочин
увс
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЯАШКАДОРЖ
ЯАШКАДОРЖ
Амараа
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН
ЗОЧИН
Зочин
Зочин
Boldoo
соммент
Dorjo
Зочин
Зочин
тэнэг өвгөн
тэнэг өвгөн
irgen
irgen
иргэн
Зочин
Бат
Ард
Ард
Зочин
Зочин
Зочин
Зочин
Үхэлтэй нүүр тулагч
zochin
Зочин
Зочин
Зочин
tuh tgas ue, Harit
Зочин
Зочин
Юм үнэнээрээ байх л сайхан.
baldarga
Монгол
Монгол
Монгол
уншигч
Зочин
Seremjlegtun
Zochin
Zochin
Zochin
АУГАА ИХ УВС ХҮН
УВС ХҮН
tony fatout
Зочин
Зочин
Зочин
Үзэн ядалт үнэртэж байна
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Кк
Аварзэдийг хэлмэгдүүлсэн
zochin
Зочин
78979789789789797879546
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zunug
kkkk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ДАНБО
ДАНБО
ДАНБО
Haha
Зочин
Hэхийт
suh
иргэд
иргэд
Зочин
Зочин
Зочин
Ядчихсан өвгөн
Зочин
Зочин
202.21.100.92,37.14.155.218, 121.100.143.244 нарт
Зочин
Зочин
Ард
Ард
элбгэ эргүү
Зочин
Зочин
Зочин
dalim
Овоо
өвөөд
zochin
Зочин
Зочин
Зочин
Баасан
хөгшин ухна
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
zooo zoo
Зочин
Зочин
Зочин
unshigch
үхлийн элч
түүх
Зочин
dorjgotovt
dorjgotovt
bat
bata
irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Баатарсүх
Зочин
Занабазар