Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

Сонгинохайрханчууд аа Бат-Үүлийгээ сонго

Халдашгүй суут ганц нам бус олон нам ухаан уралдуулан улсаа жолоодох замыг бид сонгосон. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг хөндүүр сэдэв болж. Сонгогчид гэгээрвэл зөв лидерүүд гарч ирнэ. Сонгогчид харанхуй бол бурхан ч дэвшээд нэмэргүй.

Жингүйдсэн боловсрол

Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн цаана бидний хэлмэгдэл оршдог. Зүүгээр хатгахад цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй. Олноо гэсэн сэтгэлтэй, ХХI зууны шилдэг боловсролоос хүртсэн хэдийг маань хорлон сүйтгэгч гээд шоронд хорив. Энэ бүгд улстөрийн жингүйдсэн боловсролын хаялга шүү.

Уулсын дунд

Бал даргын ирэх сургаар Бөглүү суманд жинхэнэ хөөрсөн хүн ганц Дагвадай л байв. Тэр бээр даргыг ирэхээс өмнө амжиж хог новшоо бүгдийг цэвэрлэж дуусгахаар хөлсөө асгартал багш багачуудад тусаллаа. Бохир ажлын голыг тэр л нугалав.

Алсран бүдгэрэх бурхад

Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын зохиол бүтээлүүд нийгмийн ухамсрыг сэрээж, хүн зонд сэтгэлийн боловсрол олгож, өнгөрсөнтэй амь бөхтэй зууралдаж буй бүхнийг элэглэн шүүмжилж, нийгмийн дэвшилтэт шинэ хүчний дуу хоолой болж оюун сэтгэлгээний эрх чөлөөг тунхаглан цаг хугацааг эрхшээн оршино гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн дээвэр

Хоёр их хөрш Монголын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа уг нь. Аюул нөмрөхөд бид хоёр хөршөөсөө тусламж гуйж таарна. Хоёр их хөрш маань өчүүхэн хөрш рүүгээ биенээсээ жийрхээд довтлохгүй. Үгүй ядаж дэлхий дахины нүдний өмнө бөөсөнд хутаг хэрэглэхээс нэрэлхэнэ.

Намын дарга нуугдах тусмаа хорлонтой

Төрийн эрхийг мөнгөөр авахын тулд сонгуулийн хуулийг бүдүүлгээр зөрчиж, том том амлалтаар намууд уралддаг. Солиотой амлалтыг хэн голлож шийддэг вэ? Мэдээж намын дарга.