Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Иерусалимын бороотой өвөл

Иерусалимын бороотой өвөл
#чөлөөт цаг #нийтлэл

Нэгдүгээр сургууль Тандаа сөгдөн мөргөмү!

1964 оны 9 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 1-ийн “Г” ангийн алтан босгыг алхан орж билээ. Аав ээж, эмээ гурав маань хөтөлж очоод ээж маань патиардаж үлдээсэн түүхэн зураг энд байна. 1964 онд цувраад алхаж явсан хөвгүүд охид өнөөдөр ийм болчихоод, өтөлчихөөд байцгааж байгаа зургийг мөн зэрэгцүүллээ.
#нийгэм #нийтлэл

Цогзол зураачийг хөөдөх шахсан асуулт

Социализмын үед албан байгууллага болгон 7 хоногт нэг удаа ажлын дараа лекц, Бямба гариг бүрт өглөө 08.30 цагаас улс төрийн сонсгол хийдэг уламжлалтай байж билээ. Намын үзэл суртлын ажил доозоо хэтрүүлж байсан үед бололтой 1980-аад оны эхээр кино зураач П.Цогзол гуайд тохиолдсон хөгтэй гэхэд хаашаа юм, марзан ч гэх үү, хэнхэг ч гэх үү нэгэн явдлыг Долгион бид хоёрт ярьж бид хоёр элгээ эвхэртэл инээж билээ.
#нийгэм #нийтлэл

Данзангийн хөшөө, Бодоогийн талбай, Монгол Улсын Баатар Атаман Сененов

Хоёрдугаар сарын 2 – Аймшиггүй чин зоригт, Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Бидний үед (социализмын үед) энэ өдрийг сүр дуулиантай тэмдэглэдэгсэн, би л лав Пионерийн гишүүн болж байлаа. Өсвөрийн сүхбаатарчууд гээд л манаргаж явлаа даа.
#нийгэм #нийтлэл

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шившиглэж чадсан Биньямин Нетаньяху

Израилийн хошой Ерөнхий сайд нарын нэг Биньямин Нетаньяху, эдүгээ гурав дахиа сонгогдож буй, энэ үзүүлэлтээр тус орон түүхэндээ 13 Ерөнхий сайдын нүүр үзсэн гэхэд анхны дээд амжилтыг үзүүлж буй, бүр 19 өдөр Засгийн газар тэргүүлсэн нь ч бий (Игаль Алон), энэ бүхэнтэй харьцуулан Нетаньяхуг жүүдийн төр улсын гарамгай улс төрч гэж дэлхийн олон оронд нэрлэж байна.
#нийгэм #нийтлэл

Эрдэнэтийн сэтгүүлчдийг эмзэглүүлсэн нэг сэдэв

Мөнөөхөн би Эрдэнэт хотод лекцлэх ажлаар яваад ирлээ. Хоёр ч газар лекц уншиж, Эрдэнэтийн сэтгүүлчидтэй уулзалт зохиож, Эрдэнэтийн хэд хэдэн ТВ-д ярилцлага өглөө. Мэдээж миний ярих унших сэдэв: олон улсын харилцаа, дэлхийн ертөнцийн хөгжлийн хандлага, Монголын гадаад орчин, Арабын хувьсгал, лалын геополитик гэх мэтээс халихгүй.
#нийгэм #нийтлэл