Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл


“ГАВЬЯАТ”-ЫН НЭЭНТЭГ (1)

“Гавьяат” (араас нь “Ардын”) өгөхгүй бол үхлээ гэдэгчүүдийн цуваа үл тасарна!

Хоёр хөрш гэх “мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад амжилттай айлчлаад өнөөдрөөс Польш улсыг зорьж Төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан судлаач-профессор, ахмад Элчин сайд Д.Баярхүүгийн 2023 оны хавар бичиж байсан нийтлэлийг эргүүлж толилуулъя. Монгол-Польш хоёр ийм чухал түншүүд гэдэг санааг Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалыг дүгнэж баримттайгаар ингэж бичиж байжээ. ​


НЕФТЬ дөрөөлсөн их улс төр

“Нефть” гээч энэ шингэн түлш хэзээ, хаанаас гарч ирсэн эд вэ? Ямар ид шидтэй болоод дэлхийн эдийн засгийг улс төртэй нь тодорхойлоод байдаг вэ? Энэ асуултад эрхбиш хариулт өгчих зорилгоор дэлхийн дэвсгэр дээр дор тайлбарлая:

ТРАМПЫН БУХИМДАЛ БА МОНГОЛЫН БООЦОО

Америк, Оросын ойртолтод хятадууд эмзэглэж эхэлжээ. Хятадын сошиалд “Номын хуудас эргүүлэхээс хурдан Орос улс нүүр царайгаа өөрчилдөг! Хятад улс Украинд үзүүлэх дэмжлэгээ эргэж тодруулах ёстой юу?” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсаныг хятад судлаач доктор Х.Баатархүү гярхай олж харсан. Миний хувьд ч Хятад-Оросын харилцаанд Трамп сэв суулгаж, олон улсын худалдааны дайндаа Хятадыг ялахын тулд түр зуурын тоглолт хийж эхэлсэн болов уу гэсэн дүгнэлт хийж байна. Хятад нь Оросоос зай бариад эхэлбэл Трамп Орост ухралт хийснээсээ долоон дор юм болно. Трамп хоёр тоглолт зэрэг хийж байна. Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа АНУ-аас худалдан авалт хийх маягаар Европоор гүйцэлдүүлэхээр шахаж байгаа нь Европыг улам ч морин дээр нь мордуулчихсан байх магадлалтай. Энэ талаар тодруулахаар АНУ-д амьдардаг номын садан, хятад судлаач Д.Болдбаатартай харилцан ярилцсанаа дор буулгая.