Найдлага бол одоо залуучууд. Тэр өнгөрсөн нийгмийн талаар ойлголтгүй, эрх чөлөөний үүлэн цоорхой дунд өсөж төлөвшсөн, хуарангийн системээс ангид сэтгэхүйтэй тийм хүмүүс л энэ байдлыг өөрчлөнө гэж найдъя! Өөр найдлага алга!
Асуудал МАН-ын дотоодод бий. Хөрөнгө санхүү, хэвлэл мэдээллийн талбарт тогтоосон ноёрхлоороо дамжуулж Засгийн эрх барихад оролцох хүсэлтэй бүлэглэлүүд хамгийн хорлонтой явуулга хийж байгаа билээ. Цөөхөн явуулгуудыг харъя!
Хоёр ширэмтэй урт пийшин саравчны дор галлаад том цагаан кострульд мах чанасан нь сайхан үнэртэж байна. Монголоос зочин ирнэ гэж бас хонь гаргажээ. Эд хонины мах л идэхгүй бол юм идсэн болдоггүй улс гэж бодсон бололтой.
Үнэндээ коммунист намаас эдэнд уламжилсан зүйл байхгүй, хожим барьсан нэг цагаан байшин байсныг “7 дугаар сарын 1”-ны үймээнээр шатаачихсан. Ардчилсан дэглэмд коммунист намыг зөвшөөрөөгүй хориглосон тул Н.Энхбаярын удирдсан жилүүдэд МАХН өөрийгөө ардчилсан зүүн төвийн нам гэж зарласан.
У.Хүрэлсүх фракцуудаа нухчин дарж байна. Хотын намын хороог Сумъяабазар, Амарбаясгалангийн зөрчилдөөн дээр торгоон барьж байна. Хоёр ч удаа ялалт авчирсан генсекээ энэ зөрчлийн улмаас “мартсан”, тэр мартах эрхтэй хаан. Яг Н.Энхбаяр МАСЗХ, “Улаан сарнай”-н зөрчил дээр залуучуудаа барьж байсан шиг аргаар...
Хөл хорионы үед хэл хорих биш, унших хүнд сонирхолтой л доо! Би юманд агуулга л голлодог тул хэнэггүй, бас нэг муу хурган дарга хийж, хүн зарж сурсны л гай байх. Төрмөнх ах нөгөө л телевизийн характераар адгуу, бас зураг дүрсний чанарт их анхаарах юм, буулгаснаа үзүүлсэнд зургийн чанар муудах тул майлээр явуулъя гээд л... Надад бол “Утсаар уншихад зургийн чанар яав л гэж...” гэж бодогдох, иймэрхүү л юм боллоо, та минь...