Ялагчид өөрсдийн хэрхэн "баатарлаг" байснаа харуулахын тулд "ялагчид" -ын бичсэн эх сурвалж илүү олдомхой аж. Иймээс түүх судлал нь өнөө үед бодит түүхийг хэн илүүтэй илрүүлэн дүгнэх вэ гэсэн аргумэнтийн өрсөлдөөн юм. Бодит түүх гэж юу вэ? Өнгөрсөн үйл явдлыг ямар ч алдаагүй яг таг үнэн зөвөөр нь гаргаж ирэх бололцоогүй. Тэр байтугай яг одоо болж буй процессийг ч үнэнээр нь дүгнэх боломж хомс. Үнэн ганц байдаггүй. Хавар Якутаас Улаанбаатарт ирсэн зочин дулааханыг гайхна, харин яг тэр цагт Тайландаас ирсэн гийчин маш хүйтэн байлаа гэнэ. Аль алин нь худал хэлээгүй, үнэн хоёр талд үлдэнэ. Иймээс яг үнэн түүх гэж үгүй. Гэвч үнэн рүү дөхсөн бодит түүх гэсэн ойлголт бий, өнгөрсөн түүхэн үйл явдлыг хамгийн бодитоор илрүүлэн дөхүүлж аргумэнтаар өрсөлдөх уралдаан бол түүх судлалын зорилго.
Хүмүүний эрх гэдэг нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэсэн үг биш. Хүмүүний эрхээр хангагдсан чөлөөт нийгэмд хүн хуулийн хүрээнд юу дуртайгаа хийж болох авч энэ дур нь бусдын эрхийг хөндөхгүй байхаар хязгаарлагддаг. Вакцинжуулалтад хамаарагдахгүй байхын уриалах, өдөөн хатгах нь олон мянган хүний хүмүүний эрхэд халдаж буй хэрэг. Чухам чингүүлэхгүй байхын тулд л төр оршин буй билээ. Хөл хорио тогтоож буй нь ч төрийн албадлага, энэ нь нийгмийн сайн сайхны тулд авч буй арга хэмжээ болохоос хүмүүний эрхэнд халдаад байгаа явдал биш.
Наян жилийн өмнө Халх голд болсон тулалдааны тухай ойлголт нэлээд төөрөгдөл байж. Байлдаанд оролцсон Зөвлөлт, Япон, Монгол байтугай хөндлөнгийн ажиглагч түүхч сонирхогчид ч ихэд төөрөлдсөн. Байлдсан талууд нь Японы Квантуны арми, Зөвлөлтийн улаан цэрэг. Нээлттэй нийгэмтэй болсон Япон талын баримт ил болсон бол нөгөө субъект Зөвлөлт, Оросын талын баримт өдий болтол нууц байсан тул бодит үнэнийг олох дүгнэх анализ хийх түүхчлэх цааш судлах бололцоогүй явсаар иржээ. Архив дахь онц нууцын хугацаа дуусангуут Оросын цэргийн түүхч А.Крушельницкий, Е. Трифанов, В.Воронов, Г.Кривошеев нарын судлаачид хамгийн түрүүн олон жил дараатай байсан нууц архивын материалуудыг илрүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна. Үүний буянаар Халх гол дахь байлдааны утга учир, шалтгаан, явц, төрх, ач холбогдол тодорч түүхэнд бодитоор хандах бололцоо нээгдлээ. Халх голын тулалдаан бол нэн шинэ Монголын түүхийн салашгүй бүрэлдэхүүн хэсэг.Түүх бол эргэж засан өөрчлөх бололцоогүй ч угтах ирээдүйг тольдох сургамж
Шинжээчдийг буруу сонгосон алдааг дахин давтаж болохгүй. Иймээс шүүгчдийн шилдэг баг шинэчлэн бүрдүүллээ. Шүүхийн шат бүрд. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан, албан тушаал ахих сонирхолтой, өр зээлтэн, хээл хахуулийн донтой, шагнал урамшил авалгүй өдий хүрсэн, сонссон болгодоо итгэдэг гэнэн тэнэг, садист, сэтгэхүйн оноштой, моцахист, атаач, даргын тушаалыг сохроор биелүүлэгч, өөрийгөө хариуцах чадваргүйтэн, хорсол заналдаа хорвоог зүхэж явдаг… гэх мэт, ер нь Монголын эрхийн шинжлэх ухааны стандартаар төрөл бүрд хувийн учир шалтгаантай под хийсэн бүрэлдэхүүн. Б.Цогт, Т.Өсөхбаяр, З.Болдбаатар, Д.Дарьсүрэн, Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Хосбаяр, Б.Батсайхан, Ж.Болдбаатар, Б.Батзориг, М.Алдар… ял дуудагч нь хууль цаазач Н.Батбаяр гэх мэт.
Тайваний тусгаар тогтнох гэсэн асуудалд Бээжин тун ч эмзэг, ширүүн, эрс шийдмэг хандаж байгаа. Тайвань өөрийн тусгаар тогтнолоо зарладаг л юм бол шууд цэрэглэн довтолно гэдгээ ил тодоор мэдэгдэж байна. Тайванийг эх газартаа нэгдэхийг Бээжин яаруулахгүй байгаа боловч нөгөө талаар тусгаарлах санааг нь сонсохыг ч хүсэхгүй аж.
Иргэншиж, технологижиж, даяаршиж буй өнөөгийн дэлхий Афганистаныг “өөрөө мэдэг” гээд зөнд нь хаяж хэрхэвч болохгүй. Энэ нь нийт хүн төрөлхтөнд аюултай. Фанат эх оронч энэ ард түмнийг нийгэмшүүлж, иргэншүүлж өнөөгийн ертөнцийн дэг жаягийг ойлгуулна гэдэг ч амар хэрэг биш, үүнд хэдэн үе хэрэгтэй. Чингисийн удмынханд, эсвэл вандал, герман, сарматуудад, эсвэл иргэншсэн Цинь Ши Хуандийд хүний эрх, эрх чөлөө, ардчилсан дэг ёсны тухай ярьж ойлгуулж болох байсан уу? Өнөөгийн иргэншсэн дэлхий бол хүн төрөлхтний хэдэн мянган жилийн үйл явцын үр жимс юм. Энэ процессоос хоцорч, эх орноо түрэмгийлэгчдээс хамгаалсаар байгаад соёлжих зав гараагүй тэднийг буруутгах аргагүй. Гэвч нийт хүн төрөлхтөн өөрийн аюулгүй байдлын үүднээс тэднийг хяналтадаа байлгахаас бас өөр алга.