Монгол цэргийн довтолгоог Малаккын хоолойгоор давшина гэж төсөөлсөн Кэртанагара тийш нь их хүч илгээжээ. Гэтэл уйгар үндэстэн Икэмүс-ээр толгойлуулсан Хубилайн флот Ява руу шулуун замаар орж ирэх нь тэр.
Цус ойртох асуудлыг хуульчилахаар УИХ-д сая авч хэлэлцлээ. Хомсдолтой хүмүүсийг нэг дор цуглуулаад мэдэхгүй сэдвээр нь чөлөөтэй яриулахад инээдэм гэхээсээ эмгэнэл болдог юм байна. Юутай ч ихэнх нь ДНХ гэдэг гурван үсэг цээжилчихсэн нь бахдууштай. Бүх хүнийхээ ДНХ-г судлах гэнэ. Тэр нь их амархан, хүнээс ДНХ-г нь огтолж аваад томруулдаг шилээр харах юм байна. Тэгэнгүүт далд хэрэгтэн этгээдийн ДНХ-дээр “төрсөн охин дүү рүүгээ өмдөө шувтлаад дайрдаг”, “эцэгтэйгээ явалдаад маанаг хүүхэд төрүүлсэн”, “төрсөн ах дүү хоёр зальдаад гэрлээд хуримын ордонд гэрэлснээ бүртгүүлчихсэн” гээд дурайтал гараад ирэх аж. Тэгэнгүүт өөрөө цус ойртсоноос болж маанаг болсон гишүүн шууд зарга үүсгэн гэрлэлтийг цуцлан хүчингүй болгох гэнэ. Цааш нь яах юм бол, аягүй бол “чи бид хоёр цус ойртоогүй юм чинь нэг үзчих үү!” гэж давхиж очих юм болов уу? Юутай ч төсөвд сууж буй жилийн 16 тэрбум төгрөгийн хүч ч орсон л байх.
XIII зуунд монголчууд өнөөгийн Израилийн нутаг, Газын зурваст байлдаж явжээ. Ялагдашгүй гэсэн домог нэр сүртэй 50 жил явсан Монголын арми анх удаа энд ялагдал хүлээсэн юм. Хэдийгээр Айн Жалутын тулалдаанд хэн ялсан яландсан нь нийт дайны утгаараа стратегийн ач холбогдол шалихгүй байсан ч энэ байлдаан “ертөнцийг байлдан дагуулагч” монгол цэргийн нэр сүрд ихээхэн харшлалтай явдал болжээ.
Улаанбаатар гэдэг нэр анхны Үндсэн хуультай холбогдон 1924 онд буй болжээ. Үүнээс улбаалан социализмын үед Улаанбаатарыг 1924 онд үүссэн гэж албан ёсоор үзэн энүүгээр огноолон ойг нь тэмдэглэдэг байв. Харин 1990 оноос Улаанбаатарыг 1639 онд анхлан үүссэнээр тооцох болсон юм. Ер нь үнэнийг хэлэхэд 1990 оны өөрчлөлт шинэчлэлтийн үеэр хотын удирдлагууд ярьж байгаад 1924 онд нийслэлийнхээ нэрийг л сольсон болохоос шинээр хот байгуулаагүй болохоор нэг мөсөн “насыг нь ахиухан нэмье” гэж тохиролцсон болов уу даа.
Зөвлөлтийн нэрт зохиолч Ильф, Петров нарын “12 сандал” зохиолын “Гариг хоорондын шатрын их хурал” бүлгээс товчлон орчуулав. Энэ зохиолоор хийсэн Гайдагийн киног үзэж суусан эхнэр маань энэ хэсгийг хараад “Энэ чинь манайхны тухай л юм байна шүү дээ” гэж дуу алдахад, чухам тэр хэсгийг нь товчлон орчуулах санаа төрөв. Зохиолын баатрын яриан дундах өдгөө бараг мартагдсан өгүүлэмжийг тухай бүрд нь хаалтан дотор тодруулсан болно.
Пэдофил бол сэтгэцийн эмгэг, насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг бэлгийн гэмт хэрэг юм. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх үзэгдэл маш түгээмэл байдаг. Тиймээс 2009 онд хэвлэгдсэн мета-шинжилгээгээр 18-аас доош насны эрэгтэйн 7.9%, эмэгтэйн 19.7% нь насанд хүрэгчдийн бэлгийн хүчирхийлэлд өртдөг болохыг тогтоожээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 68 хувь нь гэр бүлийнхээ хүрээнд ийм хүчирхийллийн золиос болдог аж. Тиймээс хүчирхийлэгчид ихэвчлэн тухайн айлын болон ах эгч, дүүсийнх нь найзууд байдаг.