Кисинжэр бол сая сая уншигчтай алдартай зохиогч. Улс төр, аюулгүй байдал дипломат бодлогын талаар хэдэн арван ном бичсэнийг дэлхий даяараа уншдаг. Түүний бичсэн номоос Дипломат үйл ажил (Д. Чулуундоржийн орчуулга), Хятад (Г. Батсүхийн орчуулга), Дэлхийн дэг журам (А. Алимаагийн орчуулга), Удирдахуй (Т. Ариунсанаагийн орчуулга) гэсэн хамгийн алдартай бүтээлүүд монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гар дээр хэдийнээ очсон.
Монгол болон түрэг хэлэнд “р” авиа маш тод дуудагддаг. Хэрэв Тэмүүжингийн нэр “төмөр” буюу “тэмүр” юм бол хэлний энэ хурц тод дуудагддаг “р” авиа яагаад “алга” болов? Чингис хаан 1206 онд буюу дөчин нас гартлаа Тэмүжин нэртэй байсан бол тэр үе хүртэл монголчууд түүний нэрнээс “р” авиаг нь хасаад Тэмүжин гэж дууддаг байсан баймааргүй? 1240 он буюу Чингис хааныг нас барснаас ердөө арав гаруйнхан жилийн дараа зохиогдсон Монголын нууц товчоонд нэрийг нь “мартаад, будилаад” Тэмүржинг Тэмүүжин болгон өөрчилсөн байж болох уу?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд та одоо хамгийн ихээр анхаарч байгаа байх. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?
#улстөр
#нийтлэл
Засгийн газар үнэ зохицуулна гэж ёстой байхгүй. Харин энэ бодит байдлыг зөөлрүүлэх буюу хурцатгах арга хэмжээ л авч болно. Засгийн газрууд голдуу л хурцатгаж муутгах арга хэмжээ авдаг нь харин дахиад бодит үнэн. Шатахууны үнэ өсөж байгаа учраас Засгийн газраас арга хэмжээ аван үнийг нь зургаан сарын турш барьж байна. Ямар сайн засаг вэ гэж үү? Үгүй ээ. Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж байхгүй. Энэ зургаан сард 10 нэлээд гаруй тэрбум төгрөг энэ "зохицуулалтанд" зарцуулагджээ. Эцэст нь энэ нь машинтай, бололцоотой хэсгийг дэмжсэн болохоос төлбөрийг нь бололцоогүй хэсэг нь гаргасан гэсэн үг.
Энэ бол Монголд сонгууль шударга болдоггүй нэг шалтгаан.
Сонгууль шударга бус болдогийн бас нэг шалтгаан энэ.
Сонгууль шударга бус болдог нөгөө нэг шалтгаан энэ байна.
Монголд шударга сонгууль болдоггүйн ахиад нэг шалтгаан энэ.
Монгол дахь төрийн сонгууль ерөөсөө шударга болдоггүй өөр нэг шалтгаан энэ.
Сонгууль шударга болох нөхцөлгүй байдаг бас нэг шалтгаан юм даа.
Сонгууль болгон Монголд булхай бузраар дүүрдэг шалтгаан олон буйн зарим нэг нь энэ дээ.
За ингээд дэлхийн хамгийн ядуу орон хаан залах ёслолд хамгаа гөвж гарлаа. Төв Африк нь авахаас алмаазны жаал нөөцтэй, тэр нь мань Бокассагийн бүрэн захиран зарцуулах хувийнх нь хөрөнгө. Хааны тэтмийг хоёр мянган доржпалам шигтгэж хийсэн нь тэр үеийнхээр 5 сая доллароор үнэлэгдэж байлаа. Хааны сандлыг дэвж буй бүргэдийн дүрсээр хийж алтадсан нь хоёр тонн жинтэй болжээ. Суудлыг битүү ирвэсний арьсаар гадарлажээ. Хувцсыг нь Европын хамгийн дээд зэргийн оёдлын газрууд захилгаар бүтээв.