Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Амьдрал яах вэ, Анжелла Дэвис юу болж байна?

1995 онд Оросын Ерөнхий сайдын орлогч Давыдов гэгч Монголд айлчилж өнгөрсөн хугацаанд Монголоос ЗХУ-д тавьсан 10 тэрбум шилжих рублийн өрийг хэрхэн шийдэх талаар ярьсан юм.
#эдийн засаг #нийтлэл

ЗУЛ САР БА ШИНЭ ЖИЛ

Нийгэм чөлөөт тогтолцоонд орсноор элдэв марзан үзэл сүртлийн “арга хэмжээнүүд” алга болсон. Шинэ жил бол нийтийн баяр, заавал хөдөлмөрийн тодорхой хамт олных байх шаардлагаггүй. Цагаан сар хориогүй болсон, энэ бол уламжлал ёсоороо гэрбүл, ах дүү, төрөл садны “дотоод” баяр болон сэргэсэн. Ирж буй 2026 оны Шинэ жилээ эрүүл энх аз жаргалтай, баяр хөөр дүүрэн угтахын ерөөл дэвшүүлье! Сайхан баярлацгаагаарай

ЦАГДАА ТУШААЛ БИЕЛҮҮЛЭГЧ ҮҮ, ХУУЛЬ САХИУЛАГЧ УУ?

Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, "Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй" гэх мэт.

2004 оны сонгууль

2008 оны 7-р сарын 1-ий үймээний жинхэнэ эх сурвалж энэхүү дөрвөн оны сонгууль байсан юм. АН-ын төлөө саналаа өгөөд өгөөд байхад дүн эсрэгээрээ гарсанд хүмүүс бухимдсан. Дөрвөн оны сонгуулийн луйвар бүхний нүдэн дээр ил байсан болохоор хүмүүс жинхэнэ учир шалтгааныг мэдэж байсан.

ЦЭВЭР ЦУСНЫ МОНГОЛ

Гэвч том мөртөө жижиг, жижиг мөртөө том монголчууд бид ер бусын хачин авиртай үндэстэн. Адилхан монголчууд байж жалгасаг нутагсаг үзэл бидний цусанд ёстой гааруу! Ямар сайндаа монголчуудын бараг бүх түүх өвөр хоорондын тэмцэл тулааны түүх байх вэ дээ! Хоорондоо бүлгэрхэхдээ заримдаа эрүүл байна уу гэж бодогдмоор.

ГАДААД ҮГ ЗЭЭЛЭХ

Нэг хэлнээс нөгөө рүү үг, ухагдахуун шилжих нь хэл хоорондын харилцан солилцоо биш. Үг зээлдэх нь тухайн хоёр үндэстний соёлын харилцааны үр дагавар юм. Гэхдээ үг зээлэх нь соёлын харилцаанд байгаа хоёр хэлний хооронд гол төлөв нэгээс нөгөө рүү чиглэдэг болохоос харилцан солилцдоггүй тэгш бус байдал илүү ноёрхдог. Энэ тохиолдолд үг зээлдэж байгаа явцад оролцож буй хэлнүүдийн аль үндэстэн нь давуу эрх мэдэлтэй, нэр хүндтэй, илүү хөгжсөн, эд баялагаар дээр зэргээс хамаарч үг зээлэх нь ихэвчлэн нэг урсгалтай байдаг.