Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ОРОСЫН ТӨРИЙН МОНГОЛ УЛАМЖЛАЛ

Энэ нь Монголын эзэнт гүрний баруун хэсэгт Бат хааны байгуулсан Алтан Ордын нийслэл Сарайгаас алдарсан ёс заншлыг русьчууд шууд өвлөн авсантай холбоотой. Монгол хаадын эрх мэдэл үнэмлэхүй байсан. Гэхдээ хаан ялсан цагтаа л захирч байсан, тийм үедээ л хүчирхэг. Харин Ордод гамшиг тохиолдох юм бол шууд түүний буруу болно. Чингэвэл ихэнхдээ төрийн эргэлт гарч, чадваргүй хаан хүчээ алдаж, гол төлөв амь насаа өгнө. Эндээс уламжлаад Орост хүчирхэг удирдагчийн тухай домог улс төр, нийгмийн уламжлалд гүн гүнзгий шингэсэн байдаг. Оросууд I Петр, II Екатерина нарыг биширдэг, тэд Сталины хядлагыг тоодоггүй, харин нацист Германыг ялж, дэлхийн хүчирхэг гүрэн болгосныг нь ихэд үнэлдэг. III Петр, I Павел зэрэг чадваргүй сул дорой удирдагчдад юу тохиолдсон бэ? Яг л Ордтой адилхан. Тэд ордны хуйвалдааны үр төлөөсөнд үхэцгээсэн.

Гуйлгачин явах заяаных

Далаад оны эхээр дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний их хямрал гарчээ. Энэ нь 1929 онд Нью Йоркын бирж дээр эхэлж дэлхийг хамарсан Их Хямралын дараах хамгийн том сүйрэл байлаа. Москвагийн үзэл сурталчид үүнийг капитализмын хоёр дахь том хямрал гэж нэрлээд гурав дахь хямралаар капитализм сөнөж хүн төрлөхтөн коммунизмд орно гэж мэргэлж байв.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

Муу нүүрт

Социализм Монголд ид оргилдоо хүрэн мандаж байх үед жилд таван уран сайхны кино бүтээдэг байжээ. Сайн муугаас нь үл хамаараад бид бүгдийг нь үзнэ. Ямар одоогийнх шиг кинон далайд живчихсэн байсан биш. Жилдээ 50 орчим нэр төрлийн ном хэвлэгдэж гардгийн 10 орчим нь уран зохиол.
#нийгэм #нийтлэл

Жорлон

Жорлон гэдэг үгийг сүүлийн үед цээрлэн “нойл”, ариун цэврийн өрөө”, “бие засах газар” гэх мэтээр эерүүлэх болж.

БНМАУ-ЫН СҮҮЛЧИЙН ШИНЭЧЛЭЛ

Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.

МОНГОЛ ДЕЛО

Энэ үеэс монгол хэлэнд “хэрэг” гэх ухагдахуун орж иржээ. Энэ нь “дело” гэсэн орос үгийн орчуулга бололтой. “Дело” гэсэн үгэнд олон утга буй боловч хууль зүй болон улс төрийн утга нь “цуглуулсан материал дээр тулгуурлан тусгайлан шийдвэрлэх хэрэгтэй гэж эрх барьж буй хэсгийхнээс үзсэн хэрэг явдал”-ыг нэрлэнэ. Материал бүртгэлийг мөн Дело гэх ба монгол хэлээр “дело хавтас”, “хэрэг нээх”, “боловсруулах” гэх болжээ. Зохиомол хэрэг бүрдүүлэн яллах ажлыг удирддаг байсан Зөвлөлтийн “Боловсронгуй сургагч” нарын нэрээс “боловсруулах” гэдэг хэллэг гарсан байх магадтай.