Номд багтсан 8 тэмдэглэлийн тухай
Маркесийг анх уншаад би балмагдсан, цочирдсон, уур хүрсэн. Яагаад гэвэл би ч ингэж бичиж чадна, ингэж бичдэг шүү дээ гэж бодсон. Гэлээ ч Маркесийн ачаар би уран бүтээлдээ олон зүйлийг эргэж харсан. Маркес байгаагүй бол Хятад өөрийн гэсэн Маркестэй болох байлаа. Гэвч харамсалтай нь тэр түрүүлсэн.
Арван зургаан жилийн өмнө 2004 онд Австрийн зохиолч Эльфрида Елинэк Нобелийн шагнал гардахдаа Австрийн зохиолчдоос энэ шагналыг хүртэх ёстой хүн бол Питэр Хандке гэж хэлсэн удаатай.
Шведийн Академиас “Хүрээ хязгаарыг давах нь амьдралын нэгээхэн хэв маяг болохыг уран бүтээлээрээ дүрслэн үзүүлсэн” Ольга Токарчукийг 2018 оны уран зохиолын салбарын Нобелийн шагналтнаар тодруулжээ. О.Токарчук 1962 оны нэг сарын 29-нд баруун Польшийн Сулехов хотноо багш нарын гэр бүлд мэндэлжээ. Түүний аав Украин гаралтай аж. Энэ нийтлэл "Улирал ба зохиолч" сэтгүүлийн 2019 оны 4-р улирлын дугаарт нийтлэгдсэн.
Ер нь хятад зохиолчид олон улсад нэр хүндтэй шагнал авсан хойноо л бусад улс оронд танигдаж алдаршдаг. Цао Вэньсюанийн тухайд 2016 оны дөрвөн сарын 4-нд ЮНЕСКО-гоос хоёр жил тутамд хүүхдийн шилдэг зохиолч, зураачдад олгодог (бага Нобель ч гэдэг) Андерсэний нэрэмжит нэр хүндтэй шагналыг хүртжээ.
“Монгол судлал” цувралын гурав дахь бүтээл - Орос, Польшийн монголч эрдэмтэн Осип Михайлович Ковалевскийн 1830-1831 онд Оросын үнэн алдартны шашны төлөөлөгчдийн арав, арван нэг дэх удаагийн бүрэлдэхүүнд багтан Оросоос Хятад руу аялсан эрдэм шинжилгээний аяллын өдрийн тэмдэглэлийн тухай