Инфляци. Их байх тусмаа муу, буурч байвал сайн гэдгийг л бүгд мэднэ. Яагаад гэдэг нь мэдэгдэхгүй үргэлж өсдөг. Үүнийг нь эдийн засагчид “мах, шатахуун” хоёртой л холбож тайлбарлахаас нэг их хэтрэхгүй. Онолын хувьд эрэлтийн, нийлүүлэлтийн, зардлын, бүтцийн, салбарын г.м. олон төрлийн инфляц байдаг ч Монголд эдгээрийн аль нь ч гол шалтгаан биш.
#эдийн засаг
#нийтлэл
“Ану хатан” кинонд гарсан зарим мэдэхгүй нэрсээ тодруулах гэж жаахан ном шагайв. Эсэргүү сонсогдох байх, гэхдээ л сүүлийн үед өнгөрсөн түүхээрээ бахархах биш гутармаар ч юм шиг санагдах боллоо. Их Монгол улсын зуу хүрэхгүй жилийг эс тооцвол үргэлж л хоорондоо алалцсаар ирж. Шунал, амбиц, атаа жөтөө, эмоци төдийхөн ихэнхи дайны шалтгаан. Харамсалтай нь өдгөө ч нэгнээ өөд гарахыг үзэж чадахгүй.
#нийгэм
#нийтлэл
“Марко Пологийн хөшөө хотын өнгө гутааж байна” гэж twitter –дээ бичихээр “Марко Поло Монголын гадаад харилцааны үндэслэгц, мундаг хүн...” эсвэл “Марко Поло хулхидагч этгээд ...” хэмээн түүхийн баримт судалгаанууд өөдөөс ярьдаг хүмүүс мэр сэр.
#нийгэм
#нийтлэл
Интернет гэдэг сайнтай муутай. Товчхондоо хүмүүсийн хоорондын харилцааг л дэндүү хялбарчилсанаас өөр юу ч биш. Ажилд нь саад болно гээд төрийн албаныхны интернетийг хаасан. Фээсбүүк, твиттер орохгүй гүрийлээ гээд тэд маань ажилдаа улайран шамдаж бидэндээ шуурхай үйлчилдэг болчихдог бол сайхансан.
#нийгэм
#нийтлэл
Нэг үеэ бодвол манай залуус мөнгө газраас ургадаггүйг аамжмаар ойлгож, хөдөлмөрт суралцаж байна. Даанч уул уурхай, улс төр хоёр төлөвшиж ядан буй аашыг нь бүүр эвдэж, урмыг нь хугалаад дууслаа.
#нийгэм
#нийтлэл
Олимпын наадмын зарим рекордууд URS (ЗХУ), GDR (Зүүн Герман), TCH (Чехословак) улсын тамирчдын нэр дээр үлдсэн нь бас л социализмын үлдэгдэл. Олон улсын олимпын хороо дэлхийн улсуудыг гурван латин үсгээр төлөөлүүлж ялгадаг шиг цахим ертөнцөд дэлхийн улсуудыг хоёр үсгээр ялгана.
#нийтлэл
#чөлөөт цаг