Хүсвэл чаддаг л юм байна
Сар бүр ингээд цэвэрлээд тохижуулаад байвал лав мөнгө дутахгүй дээ. Өмнө нь яагаад ингэж ажиллаагүй юм бол?
Хот маань өнгөө заслаа, 104 орны 1000 төлөөлөгч ирнэ. Тэд Монголыг сайхан улс гэж мэдрээд буцах нь бидэнд олон талаараа ашигтай нь мэдээж. Их 20 –ын уулзалтаар Солонгосчууд хүртэл хотоо угаадаг гэнэ лээ. За тэр ч яахав. Гол нь хот хогноосоо салж чаддаг юм байна, өнгө зүсээ засч чаддаг юм байна, асуудлыг шийдэхэд тийм ч хэцүү биш л юм байна гэдгийг бид харлаа. Сар бүр ингээд цэвэрлээд тохижуулаад байвал лав мөнгө дутахгүй дээ. Өмнө нь яагаад ингэж ажиллаагүй юм бол?
Манай төр засгийн томчууд чадахгүй дээ бишээ, хүсэхгүй дээ л байна. Ийм гажиг тогтолцоонд Тэмүүжин сайд шиг цэвэр романтик сэтгэлгээгээр асуудалд ханддаг хүн мэр сэр гарч ирдэг нь харин аз. “Одоогийнх шиг тогтолцоонд төрд бурхан гарсан ч гахай болно” гэж Батзандан иргэний хөдөлгөөн байгуулж байх үедээ өөрөө хэлж билээ. Тэгэхээр сайн ажиллах хөшүүргийг нь өгөх хэрэгтэй юм, яг л 104 орны төлөөлөгч ирдэг шиг тийм том хөшүүрэг. Жишээ нь МИАТ –ын ашгаас тодорхой хувийг даргад нь өгөе гээд хуульчилдаг ч юмуу, ТЭЦ-4 –ийг ашигтай ажилбал ашгийнх нь талыг даргад нь өгөе гэсэн ч болно. Тэгвэл дарга өөрөө эргээд шахааны бизнестэйгээ тэмцээд явчихна. Харин өнөөгийнх шиг “чи эх оронч ухамсараараа хариуцсан газраа сайн ажилла” гэсэн социалист сэтгэхүйгээр хандвал ямар ч дарга очоод шахаагаа хийсээр л байна. Надад л ганц нэг ийм мугуйд санаа төрж буйгаас биш олон шинэлэг санаа томчуудад маань бий л дээ, даан ч хийхийг хүсдэггүй юм.
АН яагаад МАН –тай эвсэхгүй гэж тэгтлээ тунирхаад байсныг саяны засаг огцруулах эсэх хуралдаанаас ойлголоо. Зүгээр л гомдол, дургүйлхэл, хонзон маягийн эмоци юм байх гэж санасан, үгүй юм. Хэрвээ АНМАН засаг байгуулагдсан бол МАН дуртай үедээ засгийн газрыг огцруулж чадах байж. Засагт ороогүй бол “Шударга ёс” бүлэг буруу ч зөв ч хамаагүй огцруулахын төлөө л кноп дарах байсан. Харин АН -ынхан “Шударга ёс” –той нэгдсэнээр МАН –ынхан засгийн газраар тоглож чадахгүй. Дээрээс нь өөрсдөө засагт орсон “Шударга Ёс” –ынхон ч МАН –ыг бодвол томоотой “ажиллах” сонирхолтой учир засаг огцруулах санал тавихгүй. МИАТ –ын хэрэг, ҮТЕГ –ын хэрэг, Сугарын хэргийн шуугианаар л МАН –ынхан засгийг унагаах байсан. Хэн ч гарч ирсэн унагаад л байна, унагаад л байна. Дөрвөн жилийн дараа бүх зүйл “хог дээр үсэрч” АН ялагдана. Энгийн л хөшүүрэг.
Нээрээ анзаарсан бол Я.Содбаатар гишүүн хуралдаан дээр “Алтанхуяг та авлигын ШИНЭ аалзны торыг татаж эхэллээ...” гэж хэлсэн, тэгээд бүүр “шинэ” гэдэг үгээ тодотгож дахин дахин хэлсэнийг нь яана. Манай томчууд ойрд үгэн дээрээ их алдсан, сандарна гэж баймгүй л юм. Алтанхуяг сайд “Манай Турк улсын иргэд... өвөг дээдсийнхээ нутагт саадгүй зорчих боллоо...” гээд л аваа хаясан. МАН –ын Энхтүвшин “Мах 1200 болсон байнаа...” гээд л аваад хаясан. Хүмүүс төрд үгээ хэлэхийн тулд арга ядсандаа гудманд жагсдаг атал УИХ –д 25 суудалтай маш том хүч төрөөс гарч гудманд зогсоод “төрд” үгээ хэлэх нь гайхмаар. Энэ том хүчийг засаг огцруулахад л ашиглаж буй нь харамсалтай. Сөрөг хүчин ЗГ –ыг сайн ажиллах хөшүүрэг л байгаасай, түүнээс хорлон сүйтгэгчид битгий л болчихоосой.
Албан тушаалд очсон хүн хамгийн түрүүнд нэг чухал шийдвэр гаргах ёстой. Хийх ажлын шийдвэр биш шүү “сайн ажиллах уу, эсвэл муу ажиллах уу” гэдэг шийдвэр. Муу ажиллахаар шийдсэн бол хулгайгаа хийгээд л, газраа зараад л, авлигаа аваад л – дөрвөн жилийн дараа баяжаад гараад ирнэ. Харин сайн ажиллахаар шийдсэн бол... одоохондоо ганц үлгэр авчихмаар хүн Тэмүүжин сайд, Бат-тулга сайд, Бат-үүл мээр гэх мэт цөөн хэдэн хүн л байх шиг. Харин сайн муу хэл амтай ч гэсэн ямартай ч “ажиллаж” болдгийг Магнай дарга харуулж буй. Үнэхээр хичээж зорьвол ганц хүн ч ямар их зүйл амжуулдгийг бид харсан. Бас саяхан бид дарга нар үнэхээр хүсэх л юм бол хот хогноосоо ямар хурдан салж чадахыг ойлголоо. Дарга нар хүсвэл чаддаг л юм байна, харин яаж хүсдэг болгох вэ? Үүнийг л бодлого тодорхойлогчид минь гаргах хэрэгтэй байна, хэрвээ хүсвэл шүү дээ.
Зочин
ZOCHIN
...
би би си
dorj
dorj
zochin tsebe
Unka
дархан
Unen
Ffgh
Зочин
Зочин
Зочин
Anhaa
жу
Зочин
duka
Jo
Зочин
Иргэн би
nr
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
munkh
Зочин
23
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
зочин
Bas neg
ok