Комент ба Комеди
Комэнтийн асуудлыг УБ –ын утаа мэт ноцтойгоор авч үзэх хэрэггүй л болов уу
Коммэнтийн асуудлыг УБ –ын утаа мэт ноцтойгоор авч үзэх хэрэггүй л болов уу. Ер нь хэн нэг програмист комэнтийг анх санаачлаагүй бол яах ч байсан юм. Сүүлийн үед интернэт, твитэр хэрэглэх нь байтугай компютер асааж мэддэг юмуу гэмээр улсууд “соошл мэдиагийн нийгэмд үйлчлэх төлөв...” –ийн талаар ТВ –ээр ярих, сонинд бичих нь ихэсчээ. Ер нь Монгол гэлтгүй дэлхий дахины л асуудал болоод буй.
Анхны вэб сайт 90 –ээд оны эхээр бүтээгдсэн, харин комент хэмээх функц нь хэзээ кодлогдсон тухай нэтээс хайгаад олсонгүй. Тэр тухай комент үлдээвэл харин талархана. Вэб сайтын уншигчид мэдээний доор шууд өөрийн хувийн сэтгэгдэлийг үлдээх боломжтой. Анхандаа бүх юм сайхнаар төсөөлөгдсөн байж таарна. Учир нь телевизүүд шууд нэвтрүүлгийнхээ дундуур л үзэгчидтэйгээ холбогддог, сонинууд захидалаар л уншигчидтайгаа харилцдаг байлаа шүү дээ. Гэхдээ нийгэм л юм хойно, вэб сайтын сэтгэгдэл шал өөрөөр ашиглагдаж эхэлсэн. Сэтгэгдэл гэдэг нь хараал зүхэл, худал магтаал, хүмүүсийн хоорондын чаат, зарим нэгнийх нь рэкламны зар болж хувирав. 100 сэтгэгдэлтэй мэдээ байлаа гэхэд 5 – 6 орчим нь л жинхэнэ сэтгэгдэл. Бусад нь эмоци, бухимдал, цуу яриа эсвэл зүгээр л “хэхэ” “эргүү мал” “гоё шүү”, “Германаас орж ирсэн шиврийн тос зарна” г.м. дэмий сул үгс. Товчхондоо бүх комэнтийн 95 хувь нь хог. Ийм ч учраас хогон дунд хог нэмээд яах вэ гэсэндээ би лав мэдээний сайтуудын доор нэг ч коммэнт бичдэггүй.
Хог гээд тоохгүй хаячихаж болно л доо. Даан ч тэрхүү хог шиг элдэв комэнтод итгэж автах хүмүүс олон. Тиймээс л “хаалтын гэрээ”, “сөрөг коммэнтчид” г.м. үзэгдэл дэлгэрсэн. Ялангуяа улс төрийн хоёр том хүчин зориуд зохион байгуулалттайгаар сэтгэгдэлээр хоорондоо дайралцдаг. Hip Hip –оор бол дисс гэх юмуу даа. Телевизийн шууд нэвтрүүлгийн дундуур нээлттэй утас ажиллуулдаг нь вэб сайтын мэдээн дээрхи комэнттой зарчмын хувьд яг ижил. Төсөөлцгөөе, нэг солиотой нөхөр ТВ –ийн шууд утсаар холбогдоод, нэвтрүүлэгт оролцогчийг элдэв хараалаар булна. Янхан хулгайч хэмээн хамаг муухайгаар гүтгэнэ, түүнийг нь орон даяараа сонсоно. “Дэлхийн төгсгөлд” итгэдэг шиг л өнөөх солиотны үгийг тусгаж авах олон хүн бий. Утас салгах хориотой, учир нь хүний ярих эрхэнд халдсан болчихно. Нөгөөх залгасан этгээд дугаараа нууцлах эрхтэй, хэн гэдгээ хэлэхгүй байх ч эрхтэй. Ийм бол хачин байгаа биздээ.
Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд 100 хавьцаа яваа, Хойд Солонгосоос арай дээхнүүр л юмдаа. Вэб сайтын сэтгэгдэл хянасанаар, эсвэл ТВ –ийн захирал нь нэвтрүүлэгчээ зодсоноор хэвлэлийн эрх чөлөө дордлоо гэж зарим нь сүржигнэдэг. Харин сэтгүүлч Мөнхбаясгалан ганц өгүүлбэрээр л хэлсэн: “Сэтгүүл зүйн салбараас тэрбумтан төрөөгүй цагт хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй”, үнэн үг. “Ноцтой мэдээ”, “Маш нууц” сонинг уншихад хэвлэлийн эрх чөлөө дэндүү их ч юм шиг. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь дураараа чалчихын нэр биш, хэн нэгний халаасанд орохгүй байхыг л хэлнэ. “Танайх чинь аль компани, аль намынх билээ” гэдэг нь вэб сайт, ТВ, сонины сэтгүүлчдээс асуудаг хэвийн асуулт болчихжээ.
Вэб сайтын комэнт Facebook –ийн комэнтоос дэндүү ялгаатай. Учир нь ихэвчлэн найзууд, танилуудын хоорондын харилцаа. Үнэхээр хүн гутаан доромжилсон, хууль бус юм байвал Facebook –ийн сэрвэр лүү хандаад хаалгачихаж болдог, хоромхон зуурын л ажил. Иймэрхүү жижиг сажигхан ажиллах зарчмыг нь мэдэхгүй хэрнээ л “Монголын соошл мэдиагийн өнөөгийн төрх...” гэж цэцэрхэгчид жаахан бодууштай. Бас твитэрийг их муулна. Хийх юмгүй хүмүүсийн ажил л гэнэ, улс төрчдийн зэвсэг л гэнэ. Энэ зүгээр л энгийн нэг хэрэглээний програм, програм ч гэж дээ сайт. Бас ашиглахад тийм ч их мэдлэг шаардахгүй.
Twitter, Facebook –д таагүй зүйлс олон. Манай залуус сонин ямаан омогтой, юмны цаад учрыг тунгаахгүй нэг л их эмоцитой улсууд болж. Туркчүүд 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог болсоныг нь хэн нэг хийтэй, хийрхсэн нөхөр “Монгол эх орноо, Монгол бүсгүйчүүдээ Туркын эзлэн түрэмгийллээс аварч” лайк шэйр хийхийг уриалсан. Хүмүүс уралдаж 76 –гаа хараагаад л. Тэр 30 хоног гэдгийг нь тоож байгаа амьтан ч алга. Байсгээд л “Монгол бол хятадын муж биш, дэмжиж байвал лайк шэйр” гэсэн эргүү балай зураг Facebook –ээр явна. Бас нэг Оюутолгойн алтны хэмжээг УБ хоттой харьцуулсан хэний ч юм балай зураг байна. Дэлхийн байтугай галактикийн бүх алтыг нийлүүлсэн ч тийм том хэмжээтэй болохгүй гэдгийг тоо жаахан гадарладаг хүн амархан ойлгочихно л доо уг нь. Саяхан нэг аятайхан модель хүүхэн арган дээр өлмийгөө тавиад зураг татуулчихаж. “Араг тэвэрч төрдөг бүсгүйчүүд, Арган дээр гишгэдэг болжээ.. бла бла” гээд л хийрхээд, зарим нь эсэргүүцээд, зарим нь өмөөрөөд хэрэлдээд эхэлнэ. Үр дүнд нь өнөөх хүүхэн л од болох шив. Лайк шэйр цуглуулах гэсэн ядарсан аргууд л юмдаа. Facebook –ыг бодвол твитэр нь арай гайгүй ч намын хэдэн улаан цэнхэр хамгаалагч залуус бас бий, зугаатай л даа.
Хүн гэдэг нийгмийн амьтан. Хүн хүнтэйгээ ярилцаж, маргалдаж, нөхөрлөж байж амьдрал илүү амттай болно. Соошл мэдиа бол хүн хүнтэйгээ харилцах боломжийг л хамгийн хялбар болгосоноос өөр юу ч биш. Үнэн худал, үндэслэл баримттай байх хамаагүй – хүний сэтгэлийг хөдөлгөж, найзууддаа дамжуулж, сэтгэгдэл үлдээхүйц, нэг тиймэрхүү ховын чанартай мэдээнүүд соошл мэдиагаар асар хурдан тархдаг. Боловсролын систем уначихсан, залуусын ихэнхи нь “дэлхийн төгсгөлд итгэдэг” ийм нөхцөлд аргагүй л дээ. Харин мэдээний сайтын хувьд комэнтийг зүгээр л комеди гэж хардаггүй олон хүмүүс бий. Гэхдээ тэглээ гээд регистрийн дугаараар бүртгэнэ, 800 үг хорино энээ тэрээ ч бас арай юу юм. Илүү дөнгүүр ямархуу арга, зохицуулалт байж болохыг нь хэлээд өгөх хүмүүс дэндүү олон учир би цэцэрхээд яахав.
Эцэст нь, эрх чөлөө буюу liberty. Энэ бол халаасандаа 10 цэнттэй залуу ч автомашины үйлдвэр байгуулж чадахуйц их боломж, мөрөөдлийг илэрхийлнэ. Жинхэнэ эрх чөлөө гэдэг дуртай ажлаа хийж, өөрийн хүчээр мөнгө олж, өөрийн дураар амьдрахыг хэлнэ. Харин даргын дураар амьдарч, даргын үгээр ярьдаг, даргаар эрх чөлөөгөө тодорхойлуулдаг олон ч залуус ганц нэг комэнт хязгаарласаны төлөө “Монголын эрх чөлөө мөхлөө” гэж орилох нь зохихгүй байнаа.

.........?
.....................?
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
For you
Болороо
Батдэлгэр
kkkk
Зочин
Wow, yostoi goy bichih yum aa. Oshoo bicheed bgari
нээрээ
Ганаа
Mbat
Зочин
ЭРГҮҮ МАЛ
a
haha
Зочин
Зөгий
Зочин
Зочин
ХҮЙС ТЭМТЭРЭГЧ МАХН Д БҮХ ЗҮЙЛЭЭ БУЛААЛАГЧ ХЭРИЙГ

АНХААД
Зочин
Зочин
zochin
MGl
Зочин
Зочин
Reader
Зочин
Зочин
Жожо
Зочин
Зочин
Батнэрэн
KILL BILL