Нэг жанжин хааныхаа үгэнд орохгүй бол хаан уурлаж цаазлах зарлиг гаргана. Гэхдээ хааны 100 цэргийн эсрэг жанжин нь 1000 цэрэгтэй бол хаан эрх мэдэлгүй гэсэн үг. Өнөө цагт хэмжээгүй эрхт хаант улс дэлхийд ганц үлдсэн нь Хойд Солонгос ч юмуу даа. Мэдээж орчин үеийн нэршил, хувцаслалт нь ондоо ч яг л эртний эрх мэдлийн систем. Удам залгамжилсан Кимийн династи.
Хомосапиенс тархиа илүү ашиглаж эхэлсэн ч дайн тулаанаар эрх мэдлийг олж хэдэн мянган жил өнгөрсөн. Дэлхийд нөлөөлөхийн хувьд 800 жилийн өмнөх Зэв, Сүбээдэй нь өнөөгийнхөөр Билл Гэйтс, Стив Жобс юм. Тухайн үед худалдаачид, гар урчууд тийм ч нөлөөтэй биш цэргийн жанжид бүхнийг эзэрхийлнэ. Харин жанжид хаадынхаа үгэнд захирагдана. Нэг жанжин хааныхаа үгэнд орохгүй бол хаан уурлаж цаазлах зарлиг гаргана. Гэхдээ хааны 100 цэргийн эсрэг жанжин нь 1000 цэрэгтэй бол хаан эрх мэдэлгүй гэсэн үг. Өнөө цагт хэмжээгүй эрхт хаант улс дэлхийд ганц үлдсэн нь Хойд Солонгос ч юмуу даа. Мэдээж орчин үеийн нэршил, хувцаслалт нь ондоо ч яг л эртний эрх мэдлийн систем. Удам залгамжилсан Кимийн династи.
Эртний Грек, Ромд хамгийн анхны бүгд найрамдах засаглал үүссэн ч дараагийн хэдэн мянган жилд хаад, монархи, династууд л бүхнийг захирч байв. Харин 18 – 19 зуунаас Европын ардчилсан хувьсгал бүхнийг өөрчилж олон жил тогтсон династуудын эрх мэдэл үгүй болов. Ер нь дэлхий даяараа л хаант засгуудаа унагав. Японд 1850 –аад оноос эзэн хаан ёс төдий үлдэж, хамаг эрх мэдлийг ерөнхий сайд атгаж буйг Том Круз тоглосон “The Last Samurai” киноноос бид бэлхэн хардаг. Том гүрнүүдээс хамгийн сүүлд 1930 –аад оны Германы канцлер хөгшин Гинденбург халаагаа Гитлерт “өгсөн”. Харин СССР –т нэг хаанаа унагаж өөр “хаад” гарч ирсэн нь Коммунист намын “династи” ч юмуудаа.
Аж үйлдвэр, шинжлэх ухаан хөгжихийн хирээр эдийн засаг тэлнэ. Хаадаас ч илүү нэр хүндтэй эрдэмтэд, хөрөнгөтнүүд олноороо бий болно. Энэхүү сэргэн мандал нь монархийн систем орчин үеийн төрийг удирдаж чадахгүй юмаа гэдгийг улам батлах болж, ардчилсан хувьсгалууд өрнөсөн. Дээрээс нь “бүгдийг гийгүүлэн чиглүүлэгч” хаан огт байхгүй, бөөгнөрсөн олон “харц ардууд” АНУ гэдэг том улс байгуулчихсан байдаг. Энэ үеэс эрх мэдлийн толгой нь хүн биш хууль болж хувирсан. Хэн нь ч хэнийгээ захирахгүй. Компаний захирал цалин өгсөнийхөө төлөө ажилтаа удирддаг, энэ бол эрх мэдэл биш зүгээр л “ажил”. Хууль сайн хэрэгжсэн барууны орнууд, Азийн барууд хамгийн өндөр хөгжсөн. Эсрэгээрээ хууль огт хэрэгждэггүй, хэн нэг эрх мэдэлтэн бүхнийг захирдаг пост комунист, африкийн орнууд буурай хэвээрэй.
Манай улс... хууль ч биш, нам ч биш, УИХ ч биш, ерөнхийлөгч ерөнхий сайд ч биш... Мөнгө гэдэг цор ганц эрх мэдлийн оргилтой. Эд хөрөнгөөр эд хөрөнгийг арилжиж болно, бүр чөлөөтэй, дураараа арилжих ёстой. Харин эд хөрөнгөөр эрх мэдэл, хуулийг арилжих нь бүгдийг завааруулдаг. 200 саяын жийптэй ч бай 2 саяын элантратай ч бай яг л тэгш хууль үйлчилдэг болчихбол бүгд мөнгөний төлөө ингэж үхэлдэхгүй л дээ. “Овоолсон хөрөнгөтэй л хүн юм биздээ, гэлээ гээд хууль бид хоёрт яг л ижилхэн үйлчилнэ за юу” ийм л зарчим хэрэгтэй. Одоо цагт мөнгөтэй бол хүн зодно, хууль зөрчинө, улс төрд орж дарга болно. Харин УБ хот улааааннн цааййммм ямар болчихоод байгааг бүгд харсаар байж хотын газрыг зарсан, наймаалсан улсууд “би авлига авч үзээгүй” гээд яриад сууж байгааг нь харахаар сүртэй. Гэхдээ буруутгах юу байхав, үнэндээ би ч байсан газар зарах л байсан. Учир нь тухайн үед хууль зүй огт хэрэгждэггүй байсан. Саяхандаа хууль зүйн сайд нь тансаг зэрэглэлийн түрээсийн байранд үнэгүй амьдардаг тухайгаа УИХ –ын хурал дээр орон даяар ярьдаг байсан юм хойно. Улс төрийн золиос болсоноороо Н.Энхбаярт л хууль жаахан үйлчилсэн.
Хатуу чанга хууль гэхээсээ хэрэгждэг хууль л бидэнд хэрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэхэд бас л хууль хэрэгтэй. Хууль зүйн сайд дэндүү олон “томчуудын” эрх ашигт шууд халдсан нь жинхэнэ эр зориг, романтизм ч юмуу даа. Улс төрийн иймэрхүү арга барил моодонд орчихвол аштай юу. Даргад биш хуулинд итгэдэг, “за ер нь хуулиа л барьвал өлзийтэй” гэсэн хандлага моодонд орчихвол бүүр ч сайн. Монголчууд маань нэг туйлшрахдаа амархан улс даа, зөв юм руу нь л туйлшруулчихвал ч... Үнэндээ нэг “туйлшраад” л дэлхийг эзэлсэн дээ.
Г
jargal
l
babur
Sanshiro
Зочин
zochin
....
....
Зочин
ААНХАА БАЦААН
д тэмүүжин
uuu
Зочин
Зочин
sain
delgermaa
jjj
Зочин
sss
уншлаа
Зочин
Зочин
goy