Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ИХ БОГД ​ЗОНХАБА

Цорж Дондүвринчин Зонховыг 1363 онд 7 настай байхад нь Бармаравжүн гэцлийн сахил хүртээж Лувсандагва хэмээх номын нэр хайрлажээ. Дондүвринчин цорж Лувсандагвыг 1373 онд 16 нас хүрмэгц Түвдийн мэргэдийн сургалтын гол төв Үйзэн орны Барьгүн хийдэд илгээж тэнд ”Илт онох чимэг”,“Судрын аймгийн чимэг” болон Майдар гэгээний зохиол хэмээх таван номын ёсонд суралцуулав. ​1381 онд Ярлүн чогцэн хамба Чүлтэмринчингээс гэлэн сахил хүртэв. Залуу Лувсандагва лам хувилгаан Богд мөнөөс мөн тул Бурханы ном сурч мэдэх нь нэн түргэн,эгнэшгүй хурц ой ухаантай,хичээл шамдал нэн гүн,авьяас чадвар гоц байв. Дараа нь Зонхов цанит номын дацны сургалтанд орж багш Ёндонжамц,Урзамба,Гомбопалам нарыг шүтэн судар тарнийн ёсонд суралцжээ. ​Энэ үедээ хийдийн хурлын хэслэгхийж “Номын мэргэн” цол хүртэв. Хурлын хэслэг гэдэг нь хийдийн номтой лам нарт мэдүүлж олны хурал хурсны дунд суугаад мэргэд лам нарын дараалан босож ном тавьж аль асуусан бүхэнд нь утгыг ялгаж зөв хариулан тайлахыг хэлдэг ажээ.

ЭСГИЙ ТУУРГАТАНКАЗАХ ҮНДЭСТЭН

Түрэг удмын казахууд минь. Одоо боль. Эзэн Богд Чингис хаанаар минь оролдохоо боль. Чингис хааныг минь “Шынгис хаан” гэчихжээ. Монголчууд бид танай казах хаадыг монгол үндэстэн гэдэггүй биз дээ. Та нар ч гэсэн Чингис хааныг казахын хаан, түрэг угсааны хаан гэхээ больчих. Бусдын хааныг булааж өөрийн хаан мэтээр ярих нь ичмээр юм.

АЛТАН УРГИЙН ГАЗАН ИЛ ХААН /1271-1304/

Алтан ургийн Газан хаан Перст арван жил хаанчилж байхдаа богино хугацаанд их шинэчлэлт, өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж, улсаа цэгцлэн хөгжүүлж, сайхан хот байгуулж, гар урлал, газар тариалан хөгжсөн, хууль цаазтай, соёл, шинжлэх ухаантай, хүчирхэг улс болгож чаджээ.

ТУРК ҮНДЭСТЭН

Хүн төрөлхтөний эртний түүхэнд Хүннү хэмээх том гүрэн алдаршсан байдаг бөгөөд энэхүү гүрнээс ихэр юм шиг монгол үндэстэн, түрэг үндэстэн гэсэн хоёр хүчирхэг үндэстэн мэндэлсэн бөлгөө. Би энэ удаа Түрэг үндэстний түүхийг товч өгүүлье.

БАЙРАКТАР

Байрактарын зэвсэглэл: 4 пуужин зөөж харвадаг. Нэг Байрактар дроны үнэ 1-2 сая доллар. Нэг комплект нь 6 дрон, Удирдлагын 2 станцаас бүрддэг. Мөн 200 ширхэг пуужин болон бусад тоног төхөөрөмж ордог. Нийлээд нэг комплект нь 69 сая долларын үнэтэй.