ЭСГИЙ ТУУРГАТАНКАЗАХ ҮНДЭСТЭН
Түрэг удмын казахууд минь. Одоо боль. Эзэн Богд Чингис хаанаар минь оролдохоо боль. Чингис хааныг минь “Шынгис хаан” гэчихжээ. Монголчууд бид танай казах хаадыг монгол үндэстэн гэдэггүй биз дээ. Та нар ч гэсэн Чингис хааныг казахын хаан, түрэг угсааны хаан гэхээ больчих. Бусдын хааныг булааж өөрийн хаан мэтээр ярих нь ичмээр юм.
Сүүлийн үед Казахстан улсын зарим эрдэмтэд судлаачид Эзэн Богд Чингис хааныг минь казах үндэстэн, Чингис хааны өвөг дээдсийг түрэгийн хаадын удам гэх мэтээр буруу ташаа үзлийг номлодог боллоо. Энэ бүхэнд миний санаа зовниж эсгий туургатан казах үндэстний үнэн зөв түүхийг бичихээр шийдлээ. Энэхэн Замбуутивийн эсгий туургатан бүгдийн Эзэн хаан нь Чингис хаанболой. Энэхэн Замбуутивийн эсгий туургатан бол монгол, казах, киргиз үндэстэн болой.
Казах үндэстэн бүрэлдэн тогтсон нь
Казахуудыг анх казак гэдэг байсан юм. Казак буюу “quzzak” гэдэг түрэг үг нь “чөлөөт хүн” гэсэн утгатай эртний түрэг үг юм. “Стан” гэдэг нь “газар орон” гэсэн утгатай эртний перс үг юм. Казахууд бол түрэг хэлтний ард түмэн юм. Казах үндэстний гарал үүсэл нь түрэг юм. Түрэг, Монгол үндэстэн бол эрт дээр үед монголын Алтай, Орхон нутагт мөр зэрэгцэн оршиж байсан үндэстэн мөн юм. Казах үндэстэн бол үүсэхдээ монгол түрэг үндэстний овог аймагуудыг нэгтгэсэн Их Монгол гүрний хөрсөн дээр Эзэн Богд Чингис хааны ивээл дор бүрэлдэж эхэлсэн юм. Их Монгол улс 13 дугаар зуунд байгуулагдаж байх үедказах үндэстэн гэж байгаагүй. Харин казахуудын өвөг дээдэс кыпчакийн овог аймаг гэж байсан. Энэхүү Кыпчакийн хаан Хотантой Сүбээдэй баатар болон Бат хааны монгол цэргүүд байлдаж хөөж явсаар Калк голын дэргэд орос кипчакийн нэгдсэн 150 000 хүнтэй цэргийг монголын Сүбээдэй баатарын удирдсан 2 түмэн / 20 000 / монгол цэрэг ялсан түүхтэй байдаг юм.
Дундад зууны үед казах үндэстэн, казахын хант улсхэрхэн буй болсныг дурдвал: Их Хүннү гүрэн мөхөсний дараа евроазийн уудам нутагт 6-р зуунаас эхлэн Түрэг улс гарч ирсэн. Казахын өвөг дээдэс эрт дээр үед Түрэг улсын бүрэлдэхүүнд байсан юм. 534 онд Буман хаан Жужан улсыг мөхөөж гарч ирсэн.603 онд Түрэгийн хаант улс Баруун түрэгийн хаант улс болон Зүүн түрэгийн хаант улс хэмээн хоёр хуваагдсан. Баруун түрэгийн хаант улсын нутагт одооны Казахстан, Кавказ, Дундад ази, Крым, Уралын нутаг орж байлаа.Зүүн Түрэг нь монголын нутагт оршиж байв.Энэ үед Исламын шашин соёл Түрэг улсад түрэн ирж түрэг бичгийг араб бичгээр сольж байлаа. 8-р зууны эхэнд Түрэгийн хаант улс мөхөж оронд нь Огузын гүрэн, Карлук,Китакийн хаант улс тогтов. 8-р зууны дунд үед Огуз болон Карлук улсын хооронд дайн болж Огуз нь ялагдаж Сырдарье мөрний зүг ухарч тэндээ Огуз улс оршин тогтнох болов. Харин Карлук улс Долоон мөрний орчим оршиж арабуудтай дайн хийдэг байлаа.Энэ хоёр улсад казахуудын өвөг дээдэс амьдарч байсан улс юм. 940 онд Карлукийн хаант улс мөхөжСатук Богра хаан болж шинэ Караханидийн улс байгуулагдав.Энэ үеэс Түрэгийн улс Исламын шашинд орж Сатук Богра хаан Абд ал Карим гэсэн ислам нэртэй болов.9 дүгээр зууны үеэс куманчууд казахын нутагт ирж кыпчакуудтай нийлж амьдарч байв.11 дүгээр зуунаас эхлэн кыпчакууд Днепр мөрнийг гатлан Дунай мөрөнд тулж ирэв. Казахуудын өвөг дээдэсийг тэр үед кыпчакууд гэдэг байсан юм. Кипчакуудын нутаг Иртыш мөрнөөс Дунай мөрөн хүртэл уудам их талыг эзэлж байлаа.1061 оноос эхлэн кипчакууд / казахын өвөг дээдэс/өмнөд Оросын нутгийг довтолж дайн хийдэг байлаа.
Дараа нь 13-р зуун эхэлж дэлхийд монголчуудын эрин үе эхлэв.Монголчууд бол дэлхийн хамгийн том эзэнт улсыг байгуулж,их бага 40 улсыг эзлэн номхотгож , газар нутаг нь 33.0 сая квадрат км болж тэлсэн агуу гүрэн байлаа. Чингис хаан дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт улс, хүчирхэг морьт армийг байгуулж,шуудан өртөө, Их Засаг хууль, албан татвар, гэрэгэ, гадаад оронд элч явуулах ёс, хааны сангаас ардуудад тэтгэмж олгох ажлуудыг анх зохион байгуулж байлаа. Чингис хааны хөвгүүд ач гуч нар нь дэлхийд хүчирхэг том гүрнүүдийг өрнө дахин болон дорно дахинд байгуулж байв. Чингис хааны өрнө дорныг холбосон их гүрэн, торгоны зам нь хүн төрөлхтөний ирээдүйд даяарчлалын хөгжлийн чухал үндсийг тавьсан юм. Өрнө зүг довтолсон Чингис хааны ач хөвгүүн Бат хаан1236-1242 онуудад Адриатын тэнгис хүртэл довтлон зүүн европыг эзэлж дайны дараакипчакууд Бат хааны байгуулсан Алтан орд улсын иргэд болцгоов. Монголчуудын байгуулсан Алтан орд улс бол казах үндэстэн бүрэлдэн тогтоход чухал үүрэг гүйцэтгэсэн улс юм. Орос үндэстэн ч гэсэн Алтан улсаас эхэлж их гүрэн болох замаа эхэлсэн түүхтэй юм. Орос гүрний эцэг нь Чингис хаан, эх нь Византийн соёл гүрэн байлаа.Казах улсын эцэг нь Чингис хаан, эх нь Түрэгийн соёл байлаа.
Тэр үед казах буюухасаг гэдэг нэр XV зууны эхээр тэмдэглэгдэх болсон бөгөөд Алтан-Орд улс бутрахболсон үетэй таарсан юм. Зүчи ханы отгон хүү Тугайтөмөрын удмын Жанибек хан болон Керей хан нар Зүчийн улсын мэдэлд байсан Түрэг, түрэгжсэн монгол угсаатныг нэгтгэсэнээр Хөх орд, Цагаан ордны улсуудын нутаг орныг хамарсан хүн амын зонхилох огуз түрэгүүд өнөөгийн казах үндэстэнг буй болгожээ . Казахын ноёд нь монголын Хиад Боржигон овгоос салбарласан Тугайтөмөрийн Төре овгийнхон / эдүгээ Торе овогийнхон гэж бичдэг болжээ / болж байжээ.
Казахын хант улс буй болсон нь
1218 онд монголын хонгирод, найман, мэргэд, хэрэид аймгууд Чингис хааны ууган хүү Зүчийн цэргийн бүрэлдэхүүнд орж дундад азийгдовтолсон юм. Кыпчакууд эхлээд Чингис хааны армийг эсэргүүцсэн боловч сүүлдээ Эзэн Богд Чингис хааны талд орж монголын их цэргийн бүрэлдэхүүн хэсэг болсон юм. Ийнххү кыпчакийн ноёд Их Монгол улсын төрийн албан хашиж кипчак иргэд нь Их Монгол улсын цэрэг болсон юм. Бат хаан 1237 онд Их Монгол гүрний хүчирхэг армийнхаа хамт зүүн европыг буулгаж авав. Түрэгийн их тал нутаг ийнхүү Чингис хааны гурван хөвгүүний эзэмшил нутаг болсон юм. Чингис хааны ач хөвгүүн Бат хаан Алтан улсыг Ижил мөрний хөвөөнд байгуулж энэ улсад түрэг угсаатнууд болон оросуудхүчин зүтгэж байлаа. Алтан ордын хүн амын дийлэнхийг түрэг угсаатан тэр дотроо кыпчак, хангал угсаатнууд эзэлж байв. Ромын Папынэлч Гийм де Рубрук номондоо тэднийг бүгдийг нь “татарууд” хэмээн нэрлэсэн байдаг.Тэр үеийн Алтан орд улсын хууль цааз бол Чингис хааны “Их Засаг” хууль байлаа. Монголын Их Засаг хуулийг Алтан улс олон жил мөрдөж байлаа. Хожим нь казахуудын хууль болох “Жеты Жаргы”-д Их Засаг хуулийн олон заалтууд орж байсан юм.
Алтан улс мөхөсний дараа 15,16-р зуунд Казахын хант улс байгуулагдав. Алтан ордын Узбек хан /1313-1341/, түүний хүү Жанибек/1342-1357/ хааны үед Алтан орд улс хамгийн өндөр хөгжил цэцэглэлтийн үедээ байлаа. 1459 онд Алтан ордын Кичи Мухаммед хаан таалал төгссөний дараа Алтан орд улс мөхсөн юм. 1391 онд Төмөр хаан Алтан орд улсыг мөхөөсний дараа Алтан орд улс хоёр хуваагдаж нэг нь буюу баруун хэсэг нь Ак Орд / цагаан Орд/, нөгөө зүүн хэсэг нь Кок Орд /зүүн орд / болсон юм.
1458 онд Узбек ханы буруу бодлогонд дургүйцсэн Жанибек болон Керей хан Сырдарье мөрнөөс нүүж Долоон мөрний эрэгт нүүдэллэн ирж Могулистан улсын нутагт буудаллаж 1465 онд Казахын хант улсыг байгуулав.Энэ үеэс л казах үндэстэнбуй болсон юм. Казахын Касым хан /1445-1521/ Зүүн Дешт и Кипчакийн тал нутгийн овог аймгуудыг нэгтгэж Мавераннахрын шейбанидын эсрэг тэмцэж газар нутгаа Иртыш мөрнөөс Яик хүртэл тэлэв. Ногай ордын нийслэл Сарайчик хотыг эзлэв. Касым хааны үед казахын хүн ам 1 саяд хүрэв. Тэр үед казахын хант улс хүч чадлынхааоргил үед хүрч байв. Харин 16 дугаар зууны гучаад онд Казахын хаант улсын Жанибек ханы хоёр ач хөвгүүнийн хооронд иргэний дайн болж Касым ханы хүү Хак Назар хаан ялж гарав. Хак Назар хаан /1538-1580/ Казахын хаант улсаа улам бэхжүүлж Могулистаны Долоон мөрнийг эзэлж Ногай Ордын Сары Аркийг эзэлж авав. Есим хаан 1580 онд Ташкентыг эзэлж Казахын хаант улсын нийслэл болгов. Есим хаан Казахын хант улсад улс төрийн шинэчлэлт хийв. Удалгүй 1635 онд монголын Алтай болон Тянь шан уулын хооронд монголын шинэ Зүүнгарын хаант улс байгуулагдав. Зүүнгар улс гэдэг нь ойрд монголчуудын байгуулсан шинэ улс байлаа. Зүүнгар улс нь3.0 сая квадрат км газар нутагтай, зүүн хил нь монголын Алтайгаас эхлээд баруун хил нь Бухар, Ташкент хүрсэн том гүрэн байлаа. Удалгүй Казах - Зүүнгарын 100 жилийн дайн эхэлсэн юм. Энэ дайнд казахын хүн амын гуравны нэг нь хөнөөгдөж казахууд дундад Ази руу нүүдэллэн дайнаас дайжсан юм. 1741-1742 онуудын дайны ажиллагааны дүнд казахын дунд жуз Зүүнгар улсынхарьяат болсноо хүлээн зөвшөөрч байв. Казахын хаан Абылай Зүүнгарын хаанд олзлогдов. Абылай олзлогдоод Зүүнгарынхааны хонь хариулж байсан гэдэг. Удалгүй их Жузын султанууд Зүүнгар улсын талд орж барьцааны хүн тэдэнд өгч тэдэнд алба гувчуур төлдөг болов. Дунд Жузын хаан Абдулмамбек Зүүнгар улсад отгон хүү султан Абулфезийг барьцааны хүн болгон өгч татвар төлж байв. Ийнхүү казахын их ба дунд жуз монголын Зүүнгар улсын хараат болоод байв.Харин бага жузын хаан Абулхаир бие даасан байдлаа хадгалж Зүүнгарын эсрэг тэмцсээр байв. Тэр үед казахууд орос болонойрдуудын эсрэг хоёр фронт дээр зэрэг байлдах нь үнэхээр хүнд хэцүү байв.
Казахын хант улс Оросын эзэнт гүрний харьяанд орсон нь
Оросын эх сурвалжид казак гэдэг нэрний тухайтад өгүүлэхдээ оросын эзэнт улсын үед буюу 1734 оноос1925 он хүртэлказакуудыг“киргиз “ хэмээн нэрийддэг байжээ.Улсыг нь “Казак орд” гэдэг байв. 1925 оноос Зөвлөлт засгийн тогтоолоор “казак” хэмээн нэрлэдэг болов. 1936 оноос Зөвлөлтийн Казах улс болж казах гэдэг болов.
18 дугаар зууны эхээр Оросын эзэнт улс нутаг хилээ дундад ази руу тэлж хойд Казахын нутагт Иртышийн шугам байгуулж 46 бэхлэлтийг казахын довтолгооноос хамгаалж байгуулав. Оросууд Омскийг 1716 онд, Павлодарыг 1720 онд, Оренбургийг 1743 онд, Петрозаводскийг 1752 онд байгуулж нүүдэлчин казахын довтолгооноос хамгаалж байв. Тэр үедойрд монголын Зүүнгар улсын довтолгоонд өртдөг Казах улсын бага Жузын хаан Абулхаир хүнд байдлаас улсаа гаргахын тулд гадаад бодлогондоо өөрчлөлт оруулж 1730 онд Орос улс руу казахын элч Койбагарыг явуулав. Гэвч амжилт олсонгүй. Абулхаир хаан дахин Орос руу элч явуулж оросын хатан хаан Аннад Казах улсыгОрос улсын харьяандоруулахыг гуйлаа.1731 онд Оросын хатан хаан Анна энэ гуйлтыг зөвшөөрчээ. Казах улсыг Орост нэгтгэх асуудлыг харин бусад жузын султанууд эсэргүүцэв. Султан Барак Оросын харьяанд орохыг эрс эсэргүүцэж байлаа.1733 онд Казахын бага жузыг оросын харьяанд оруулах асуудал эцэстээ шийдэгдэв. Зүүнгарын аюул хэвээр байсан тул Казахын жузыг Оросын харьяанд оруулах асуудал их чухал байлаа. Энэ асуудлыг шийдэхэд Абылай хаан ч гол үүрэг гүйцэтгэв. Абылай хаан гэрээ хэлэлцээр хийхдээ маш сайн байв. 1740 онд дунд жузын хаан Абылай Оросын харьяанд орохыг зөвшөөрөв. 1818 онд их жузын хаан Суюк Оросын харьяанд орохыг зөвшөөрлөө.
Казахууд Оросын харьяанд орсны дараа бүх зүйл сайхан болсонгүй. 19-р зууны эхээр Оросын эзэнт улс Казахад шахалт үзүүлж эхлэв. 1818 оноос эхэлж Оросын хааны зарлиг гарч казахын жузын хаан цолыг устгав. 18 дугаар зууны дунд үеэс 1916 он хүртэл Казахд оросыг эсэргүүцсэн үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөжнийт 300 гаруй бослого хөдөлгөөн гарч байлаа. Хамгийн том бослого бол 1836-1838 онд гарсан Исат Таймановын бослого, 1783-1797 онд гарсан бага жузын баатар Сырым Датовын бослого, 1802-1847 онд гарсан дунд жузын хаан Кенесарын бослого байлаа.1890 оноос оросын колоничлогч нархойд казахстаныг эзэлж казахыг түйвээж эхлэв. Оросын колоничлогч нар Казахын билчээр газар, ус голыг булаан авч байв. 19 дүгээр зуунд 400 000 оросын цагаачид Казахстанд нүүж иржээ. Оросын Николай хаан 1917 оноос хаан ширээнээсээ татгалзаж Түр засгийн газар байгуулагдах үед Казахд үндэсний хөдөлгөөн идэвхжив. 1917 оны 11-р сард Оренбург хотод Бүх Казахын их хурал болж Алашийн автономит улс байгуулж “Алаш Орд” хэмээх Ардын зөвлөл байгуулав.
Казахууд Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд орсон нь
1920 онд шинээр байгуулагдсан Зөвлөлт улсын тэргүүн Владимир Ленин гарын үсэг зурж Оренбург нийслэлтэй Киргизийн автономит улсыг байгуулав. 1925 онд Казахын АССР байгуулав. 1936 онд Казахын бүгд найрамдах Зөвлөлт улс буюуКазах ССР байгуулагдав.1920, 1930 онуудад Казахстанд нударган баячуудын эсрэг үйл ажиллагаа явагдаж баян чинээлэг казахуудын мал сүрэг, хөрөнгийг хурааж олон хамтрал байгуулав. Ямар ч хувийн өмчгүй үлдсэн казахууд амь зуухад бэрх болов. Казахстанд хоёр удаа аймшигт өлсгөлөн болов. Эхний өлсгөлөн 1919-1922 онд, удаах өлсгөлөн 1932-1933 онуудад болов. Энэ өлсгөлөнгөөс болж нэг сая казах хүн үхэж үрэгдэв. Амьд үлдэхийн тулд ихэнхи казахууд Хятадын Шинжаан Уйгур руу, бусад нь Иран, Турк руудүрвэцгээв.
1937-1938 онд Казахстанд Сталины их аллага болж казахын шилдэг сэхээтнүүд большевикуудын бууны аманд үй олноороо үхэж үрэгдэв. 1941-1945 онд болсон эх орны дайны үед 450 000 казах эр фронтод явж 125 000 казах дайнд үрэгдэв. Казахын ард түмэн энэ дайнд зөвлөлтийн армид зориулж хамаг мал сүрэг, мах, ноос ноолуураа хамж өгөв. Казахстаны газарнутаг дээр зөвлөлтийн коммунистууд олон хорих лагерь шорон байгуулав. “Алжир” гэдэг оросын сериал кино байдаг даа. “Алжир” хэмээн Казахстанд байрладаг тэрхүү шоронд зөвлөлтийн шоронд хоригдсон олон сэхээтнүүдийн эхнэрүүд хоригддог байв. 1947 онд Казахстаны Семипалатинскт цөмийн зэвсгийн туршилтын полигон байгуулж 1949 онд зөвлөлтийн анхны атомын бөмбөгийг туршив. Дөчин жилийн турш атомын бөмбөг туршсан тэрхүү казахын газар нутагт аймшигтгамшиг болж байлаа. Байконурт сансрын хөлөг хөөргөх хотхон байгуулав.1930-1950 онуудад Сталины харгис дэглэмийн үед зөвлөлтийн олон зуун мянган иргэдийг нутгаас нь нүүлгэж Сибирь болон Казахстанд цөлж байв. Энэ байдлаас болж казахын хүн амд өөрчлөлт орж Казахстаны хүн амын дөнгөж 30 хувийг казахууд эзэлдэг болов.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Казахстанд олон үйлдвэрүүд байгуулагдаж байгалийн ашигт малтмалыг боловсруулдаг болов. Дайны дараа Казахстанд зөвлөлтийн олон мянган инженер мэргэжилтнүүд тус улсад үйлдвэр завод барихаар хүрэлцэн ирэв. Олон фабрик завод байгуулагдаж атар газрыг эзэмшиж, дэд бүтэж хөгжиж, төмөр зам, усан зам, агаарын замын тээвэр хөгжив. Олон их дээд сургуулиуд , техник мэргэжлийн сургуулиуд байгуулагдав. Нефтийн үйлдвэр, химийн үйлдвэр, металлургийн үйлдвэр, цахилгаан станцууд баригдав. Казахстаныүр тариа Зөвлөлт гүрнийг хангадаг байлаа.
Казахстан улс тусгаар тогтносон нь
Хорьдугаар зуунд 74 жил оршин тогтносон улаантан коммунистуудын харгис дэглэм Зөвлөлт улсад мөхөж 1991 оны 11-р сарын 25-ны өдөр Зөвлөлт Холбоот улс задарч зөвлөлтийн 15 республик тусгаар тогтнов. Казахстан улс ч гэсэн бусад улсуудын адил эрх чөлөөтэй, туурга тусгаар улс болов. Казахстан улс зах зээлийн гучин жилд ихэд үсрэнгүй хөгжиж дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 42 дахь улс болтлоо хөгжжээ. Ерөнхийлөгчийн тогтолцоотой бүгд найрамдах улс болж хууль ёс,дэг журмыг тогтоов. Казахстан гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадав. Ялангуяа АНУ, Хятад, Нидерланд, Британи, Орос зэрэг улстай эдийн засгийн салбарт нягтранхамтарч ажиллав.
Нэг жилд гэхэд л/2021 он/ Казахстанд 23 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө орж байв. 2021 онд гэхэд л Нидерланд 7.0 тэрбум ам.доллар, АНУ 2.8 тэрбум ам.доллар, Швейцарь 2.6 тэрбум ам.доллар. Орос 1.9 тэрбум ам.доллар. Хятад 1.8 тэрбум. Британи 1.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Үйлдвэр, хувийн секторыг хөгжүүлж чадав. Казахстан эдүгээ дундад азийн эдийн засгийн 60.0 хувийг эзэлж байна.Машины үйлдвэр, төмөрлөг, өнгөт төмөрлөгийн үйлдвэр, хөнгөн, хүнсний үйлдвэр, химийн үйлдвэр, шатахууны үйлдвэр ихэд хөгжив. Жижиг дунд үйлдвэрлэгчид 1.6 сая хүн ажиллаж байна.Гадаад харилцаагаа өргөтгөж чадав. Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадав. Казахстанд нэг жилд 8.5 сая гадаадын жуулчид ирж байна.
Би Казахстаны удирдагч Нурсултан Назарбаевын тухай”Путь лидера - Удирдагчийн зам” хэмээх таван ангит уран сайхны кино үзсэн юм. Тэр кинонд Нурсултаны бага нас, өсвөр залуу нас, үйлдвэрийн ажилчнаас улсын ерөнхийлөгч хүртэлхи замдямар их бэрхшээл хүнд байдлыг даван туулж улс орноо хэрхэн ядуурлаас гаргаж эдийн засгийн хүчирхэг орон болгож байгаа тухай гардаг юм. Нурсултан хүүхэд байхаасаа л тодорчихсон хүүхэд байлаа. Тэр хүүхэд байхдаа морин уралдаанд оролцож унаж явсан морь нь түрүүлж, сургуульд онц сайн сурч, Украинд техник мэргэжлийн сургуульд металлургийн мэргэжлээр онц сайн дүнтэй сурч, спортын тэмцээнд чөлөөт бөхөөр мастер болж түрүүлж, дараа нь Казахстаны металлургийн үйлдвэрийн шилдэг ажилчин болж, дараа нь Карагандын политехникийн дээд сургууль төгсөж үйлдвэрийнхээ сайн инженер болж дараа нь улсынхаа Сайд нарын Зөвлөлийн дарга болтлоо дэвшижбайв. Тэр хийсэн ажил бүртээ амжилт гаргаж байлаа. Тэр бээр 1984 оноос эхэлж Казахстаны Сайд нарын Зөвлөлийн дарга, 1991 оноос эхэлж улсынхаа анхны Ерөнхийлөгч болж тасралтгүй 36 жил улсаа удирдаждэлхийн тавцанд гаргаж чадсан юм. 1994 оноос эхлэн өвлийн хүйтэнд Астана гэдэг шинэ хотыг түүний санаачлагаар хэрхэн барьж байгуулсан тухай хүртэл тэр кинонд өгүүлж байлаа. Тэр бол үнэхээр баатар эр,шилдэг сайн удирдагч байлаа. Би Назарбаөевын түүхийг үзээд тэр эх орныхоо өмнө гурван том гавьяа байгуулжээ хэмээн ойлгосон юм. Нэгд, Зөвлөлт улс задрах үед нэг хүнд ногдох ДНБ нь 700 ам.доллар байсан ядуу экс коммунист улсыг хүлээн авч гучхан жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ нь 10980 ам доллар болгож Казахстан улсыг эдийн хөгжлөөр дэлхийд 42 дугаарт жагссан улс болгосон. Хоёрт, Казахстан улсын хүн амын гучин хувийг эзэлдэг байсан казах хүмүүсийн тоог 13 саяд хүргэж улсынхаа хүн амын 70.4 хувийг казах хүн эзэлдэг болгосон. Гуравт, 1994-1997 онд Астана хэмээх гайхамшигтай шинэ хот байгуулж нийслэлээ болгосон юм. Казахууд азтай ард түмэн. Хүнд бэрх үед ийм чадварлаг удирдагч гарч ирээд улс орноо гучин жил удирдаж хүчирхэг болгосон нь нь азтай, хийморьтой явдал байлаа.
Эдүгээ Казахстан улс 2.7 сая квадрат км газар нутагтай, 19.6 сая хүн амтай, үүнээс 13 сая нь казах хүн байна. Дэлхийд нийтдээ 16 сая казах хүн байдаг. Эдүгээ Казахстанд 13.5 сая казах, Хятадад 1.5 сая казах, Узбекистанд 821 мянган казах , Орост 647 мянган казах, Монголд 121 мянган казах, Туркменид 100 мянган казах, Киргизд 36,7 мянган казах, Туркт 20 000 казах, Иранд 12 000 казах амьдарч байна. КазахстаныАлма- Ата хотод2.1 сая хүн,Астана хотод 1.3 сая хүн, Шымкент хотод 1.1 сая хүн амьдарч байна.
Казахстан улс байгалийн үлэмж их баялагтай улс. Казахын нүүрс, нефть,хий,төмөр, бусад баялаг нь нийтдээ 8.7 триллион /их наяд/ ам.долларын нөөцтэй. Казахстан баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадаж байгаа улс. Казахстан улс нефть, байгалийн хийгээрээ үлэмж их нөөцтэй бөгөөд 40.0 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн 57.0 хувийг нефть, хийн бүтээгдэхүүн эзэлж байна. Казахстан уран, хром, тугалга, цинк, маргацын үлэмж их нөөцтэй. Зэсээрээ дэлхийд 5 дугаар байрт явж байна. Нүүрс, төмөр, алтаараа дэлхийд эхний аравт жагсаж байна. Нефть, байгалийн хийгээр дэлхийд 11 дүгээр байрт байна. 160 ордод 2.7 тэрбум тонн нефтийн нөөц байна. Каспийн тэнгисийн орчим 3.5 тэрбум тонн нефть, 2.5 тэрбум тонн байгалийн хий байдаг гэсэн тооцоогарчээ. Казахстан улс бол нефтийн нөөц нь 6.1 тэрбум тонн нөөцтэй улс юм. Казахстанд нефть боловсруулах үйлдвэр 3 ажиллаж байна. Казахстаны фосфортын нөөц нь 1.5 тэрбум тонн юм.Казахстанд дэд бүтэц сайн хөгжсөн. Төмөр зам нь 16 614 км урт, үүнээс 4200 км-ыг нь цахилгаанжуулсан юм. Бүх хотууд нь төмөр замаар холбогдсон. Алма Ата хотод 11.3 км урт Метро ажилладаг. Казахстанд 96 нисэх онгоцны буудал ажилладаг. Казахстанд асфальтан зам нийтдээ 95 400 км урттай байдаг.Казахстан өндөр хөгжсөн хөдөө аж ахуйтай орон. ХАА-н эдэлбэр газар нь 846 000 квадрат км газартай юм. Үүнээс 205 000 квадрат газар нь хагалсан газар, 611 000 квадрат кмгазар нь малын бэлчээр юм. Казахстан улс нэг жилд 17.4 сая тонн үр тариа хураадаг орон. Казахстан8.2 сая үхэртэй, 20.9 сая хонь,ямаатай, 3.5 сая адуутай, 243 мянган тэмээтэй, 47 сая 784 мянган шувуутай. Жилд 24.2 сая тонн хадлан өвс авдаг.
Казахстаны ДНБ /дотоодын нийт бүтээгдхэүүн/ 574 тэрбумам доллар буюу дэлхийд 42 дугаар байрт явж байна. Нэг хүнд ногдох ДНБ10980 ам долларт хүрээд байна. Астана хэмээх гайхамшигтай үзэсгэлэнт шинэ хотыг байгуулж энэ хотод эдүгээ 1.3 сая хүн аж төрж байна.Казахстан бол олон үндэстний улс. 120 үндэстэн ястан энэ улсад аж төрдөг.Төрөөс ядуурлыг бууруулах арга хэмжээ авсны дүнд Казахтаны хүн амын 4.5 хувь нь ядуу зэрэглэлд амьдарч байна.
Өнөөгийн Казахстан улс төрийн системийн хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай, парламент нь Мажилис буюу Доод танхим, Сенат буюу Дээд танхимаас бүрддэг. Казахстан улс Хүний эрхийн хувьд муу үзүүлэлттэй. Улс төрийн сөрөг хүчин гэж байхгүй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх,жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хязгаарлагдмал байдаг. Авилгал ихтэй. Авилгалын индексээр 180 орноос 113 дугаарт жагсаж байгаа. 2022 оны 1 дүгээр сард Казахстанд хийн үнэ өссөныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан болж байснаа сүүлдээ мөргөлдөөн болон хувирч 238 хүн үхэж, 4353 хүн шархдаж, 10 000 хүн баривчлагджээ. Жагсагчид “Шал,кет- Өвгөн зайл” хэмээн хашгиралдаж өмч хөрөнгийг эвдэж шатааж нийгэмд эмх замбараагүй байдал гаргаж байлаа. Ард түмэн авилгал, хүнд суртал, эрх баригчдын хэтэрхий баян тансаг байдалд дургүйцсэн бололтой. Назарбаевийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү хамаатан садангийн хөрөнгө нь нийтдээ 20.0 тэрбум ам.доллар хэмээн хэвлэл мэдээллээр гарчээ. Назарбаевын ууган охин, Казахстаны парламентийн спикер Дарига Назарбаевагийн хөрөнгө нь 595 сая ам доллар, түүний нөхөр Кайрат Шарипбаевын хөрөнгө 5.4 тэрбум ам.доллар, дунд охин Динара Кулибаевагийн хөрөнгө 2.9 тэрбум ам.доллар, харин отгон охин Алия нь кино продюссор,оперийн дуучин, хуульч мэргэжилтэй ажээ. Назарбаевын ач хүү Нурали Алиевын хөрөнгө 195 сая ам доллархэмээн хэвлэлүүдэд бичжээ. Нурсултаны дүү Болот Назарбаев болон бусад хамаатан садан, үр хүүхдүүдийнх нь өрнөдөд худалдаж авсан олон зуун сая долларынөртөгтэй үл хөдлөх хөрөнгө, орд харшийн талаар сошл ертөнцөөр шуугиж байв. Ард түмэн ядуу байхад эрх баригчид хэт баян байх нь ёс зүйн хувьд зохимжгүй юм.Харин нийгмийн дундаж давхарга 80.0 хувьд хүрвэл зохистой нийгэм болох юм.
Ерөнхийлөгч К.Токаев 2022 оны 1-р сарын үймээнийг Оросын цэрэг ирүүлж байж дарав. Эдүгээ К.Токаев улс орныхоо улс төр, эдийн засгийн салбарт өөрчлөлт шинэчлэлтийг хийж эхлээд байна.Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хугацаагүй сонгогддог ерөнхийлөгчийн албан тушаалыг хугацаатай, нэг удаа сонгодог болгож байна.
Казахстан улсын эдийн засаг хөгжихийн хирээр урлаг спорт нь улам хөгжиж байна. Казахын алдарт зохиолч яруу найрагч,гүн ухаанч Абай Кунанбаев, Мухтар Ауэзов, Габит Мусрепов, Мухтар Шаханов, Олжас Сулейманов зэрэг алдартай хүмүүсийг дэлхий нийт сайн мэднэ. Казахын алдарт дуучин Димашийг дэлхий нийт сайн мэднэ. Казахстанд спортын төрлөөс бокс, хөл бөмбөг, сагс, хөнгөн атлетик, бөх, хоккей ихэдхөгжиж байна.
Би Зөвлөлт улсад их сургуулийн оюутан байхдаа орос хэл сайн сурах гэж орос хэл дээр хэвлэгдсэн Мухтар Ауэзовын бүтээл “Абайн зам” гэдэг хоёр боть номыг уншдаг байлаа. Киргизийн алдарт зохиолч Чингиз Айтматовын бүх номыг уншдаг байлаа. Анх би казахын Казах фильм студийн “Кыз Жибек” гэдэг киног үзэж байсан бол хамгийн сүүлд “Шал-Өвгөн” гэдэг кино, “Казахын хаант улс” гэдэг олон ангит кино үзсэн юм байна. Биказах дуу хөгжимд дуртай. Абай Кунанбаевын “Көзимнин карасы” гэдэг дууг сонсох дуртай. Анх Зөвлөлт улсад оюутан байхдаа Роза Рымбаеваг сонсдог байсан бол эдүгээ би олон сувагт ТВ-ээр Казахын “Qazaq golden hit” хөгжмийн нэвтрүүлгийг үзэх дуртай.
Өнөөгийн Казахстан газар нутгийн хувьд баруунаас зүүн зүг хүртэл2963 км, хойноосоо өмнөд хил хүртэл 1652 км, хуурай замын хил нь нийтдээ 13392 км, Казахстаны зүүн хил Монгол улсын хилээс 40 км-ийн зайд байдаг.Дундуур нь Оросын хил орчихсон байдаг. Монгол улс Казахстантай шууд хиллэдэг байсан бол манай улс гурван улстай хиллэдэг болж ашигтай болох байсан. Монгол Казахын харилцаа Түрэгийн болон Их Монголын үед харилцан хамааралтай ойр байсан. Түрэгийн болон их монголын үед казахын өвөг дээдэс “кыпчак” гэдэг нэртэй Их Монгол гүрний бүрэлдэхүүнд байсан. Казахын ноёд ньХиад Боржигон овгоос салбарласан Тугайтөмөрийн Төре овгийнхон / эдүгээ Торе овогийнхон гэж бичдэг болжээ / байсан хэмээн түүхийн эх сурвалжид бичжээ. Казахын Абылай хаанмонголын Зүүнгар улстай холбоотой байсан гэдэг нь түүхээс харагдаж байна. Харин Казахстан улс Оросын харьяанд орж дараа нь Зөвлөлтийн нэг бүгд найрамдах улс болсноосхойш Казах Монголын харилцаа бараг байхгүй болсон. Монгол Казахын хил нь хүртэл оросын манайхаас булааж авсан нутгаар дөчхөн км газраар тусгаарлагдаж таслагдсан юм. Орчин үед Монгол Казахстаны харилцаа өргөжин сайжирч байна.
Казахын зарим сэтгүүлч монголын Баян Өлгий бол манай казахын нутаг хэмээн ярьж байна лээ. Энэ бол буруу үзэл юм. Газар нутгийн тухай ярьвал Ойрд монголын Зүүнгар улсын 3,0 сая квадрат газар нутгийг 1780 оноос эхлэн Зүүнгар улс мөхсөний дараа Орос, Казах, Хятад гурван улс булаан авсан юм. Зүүн Казахстаны нутаг бол монголын газар нутаг байсан. Зүүн Казахстаны газар нутаг нь одоо болтол “Алтан эмээл” гэх мэт монгол нэртэй хэвээрээ байдаг юм. 18 дугаар зуунд тэр үеийн монголын Зүүнгар улсын мэдэлд байсан 1.0 сая квадрат унаган газар нутаг ийнхүү Казахын мэдэлд очсон юм. Ер нь 17-18 дугаар зуунд нийтдээ 4.0 сая квадрат км газар буюу монголын 1.5 гаруй сая квадрат газар нутгийн хойд хэсэг болох Алтай, Байгал орчмын нутгийг Орос улс, өмнөд монголын Хинганаас Хөх нуур, Дээд монгол, Или гол хүртэлхи хүртэлхи 1.5 сая квадрат км нутгийг Хятад улсбулаан авсан эмгэнэлт түүхтэй. Их гүрнүүд эзэлсэн монгол нутгийн ардуудыг Их Орос, Их Хятад гүрэнд үндэстний цөөнх сайн дураараанэгдсэн гэж буруу яриад байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ их гүрнүүд цэргийн хүчээр л тэрхүү монголын унаган нутгийг монгол угсаатан хүн ардтай нь эзэлсэн байдаг юм.
Чингис хааны өмнөх удам угсаа ба монголын гарал үүсэл
Сүүлийн үед казахын зарим эрдэмтэн судлаач Чингис хаан бол түрэгийн Огуз хааны удам, Чингис хаан бол казах, Чингис хааны удам бол түрэгийн хааны удам гэх мэтээр ярьдаг боллоо. Саяхан Интернет дээр байрлуулсан казахын нэгэн судлаачийн видео ролик дээр “Чингис хааны удам гэж хэн бэ” гэсэн нэвтрүүлэг гаргажээ. Казахын судлаач гэх нэг нөхөр: “2000 жилийн өмнө Киян гэдэг угсаа байсан. Түүний удам Бөр Ашина гэж байсан.Тэр нь Бөртэ Чино. Бодончар бол Бор жигит юм. Есүгэй баатарын хүү Тэмүжин бол Темирши юм. Могул улс бол Мэнги Эл улс юм" хэмээн мэдэмхийрэх аж.
Түрэг удмын казахууд минь. Одоо боль. Эзэн Богд Чингис хаанаар минь оролдохоо боль. Чингис хааныг минь “Шынгис хаан” гэчихжээ. Монголчууд бид танай казах хаадыг монгол үндэстэн гэдэггүй биз дээ. Та нар ч гэсэн Чингис хааныг казахын хаан, түрэг угсааны хаан гэхээ больчих. Бусдын хааныг булааж өөрийн хаан мэтээр ярих нь ичмээр юм.
Эзэн Богд Чингис хааны өмнөх удмыг товч яривал: Монголын алдарт “Нууц товчоо”-нд “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвгүүнийг төрүүлэв” хэмээн нотлон бичсэн байдаг. Чингис хааны язгуур дээд өвөг Бөртэ Чино 758 онд, түүний хөвгүүн Батцагаан 786 онд төрсөн бодит хүмүүс юм. Зарим судлаачид Бөртэ Чино бол Энэтхэг, Түвдийн хаан язгуурын гаралтай хүмүүс байсан хэмээн үздэг. Эдүгээ казахын судлаачид Чингис хаан бол түрэг гарлын хаадаас угшилтай хэмээн ярьдаг боллоо. Аль нь ч биш шүү. Монголын өвөг дээдэс бол Хүннү мөн. Чингис хааны өвөг дээдэс бол Бөртэ Чино мөн. Батцагаанаас хойш Добу мэргэн хүртэл 12 үе мөн. Бодончар бол Чингисийн өвөг дээдэс мөн. Хиад Боржигин бол Чингис хааны өвөг дээдэс мөн. Хиад боржигин бол монголын дээдсийн алтан ургийн алтан овог мөнөөс мөн. Хиад боржигин бол Нирун аймгийн гол цөм мөн. Хабул хааны хүү Бартан баатарын дунд хөвгүүн Есүгэй бол Тэмүжиний эцэг мөн. Тэмүжин бол Бөртэ Чиноос хойшхи 24 дэхь үе, Бодончараас хойшхи 11 дэх үе мөн болой. Бодит үнэн ийм л байна.
Монголын гарал үүслийн талаар товч яривал: Монгол гэдэг нэр анх эртний хятадын “Цю Тан шу” буюу “Тан улсын эртний түүх” хэмээх 945 онд бичсэн судар болон 1045 онд бичсэн “Синь Тан шу” буюу “Тан улсын шинэ түүх” хэмээх сударт “мэн” буюу “монгол” хэмээн дурджээ. Монголын эрдэмтэд Монгол хэмээх нэр бол Мон гэдэг уул эсхүл голын нэр, гол гэдэг нь төв гол гэсэн утгатай үг хэмээн үздэг. Мөн зарим монгол судлаачид мон гэдэг нь мөнх гэсэн үг, гол гэдэг нь гал гэсэн үг гэж үздэг аж. Зарим монгол судлаач монгол гэдэг үг бол мөнгө гэдэг үгнээс гаралтэй гэж үздэг. Эртний Түвд улс Монголыг Хор, Согбу хэмээн судар номондоо тэмдэглэсэн байдаг. Ямар ч байсан монголчуудын хамгийн эртний байгуулсан төрт улс бол 2222 жилийн өмнө байгуулагдсан Хүннү гүрэн мөн юм. Монголчуудын өвөг дээдэс бол Хүннүчүүд мөн юм. Хүннүчүүд м.э.ө 4-р зуунд үүссэн. М.э.ө 202 онд Хүннү гүрэн байгуулагдаж Модун шанью хаан болж байсан. Хүннү гүрэн манай эриний 93 он хүртэл оршсон. Түүний дараа монгол, түрэг, уйгур, киргизийн хант улсууд буй болж Сяньби, Жужан, зүүн Түрэгийн хант улс, Уйгурын хант улс, Киргизийн хант улс, Киданий хант улс оршиж байв.
Монголын казах
Саяхан Казахстаны ТВ-ээр нэгэн казах сэтгүүлч Монгол улсын Баян Өлгий аймгийг манай казахын газар нутаг хэмээн ярьж байх юм. Энэ бол тийм биш. Баян Өлгий бол аль дээр үеийн Манжийн үеэс эхлээд Богд хаант Монгол улсын үед болон БНМАУ-ын үед монголын газар нутаг байсан юм. Үнэн түүхийг өгүүлвэл: 1800 оны үеийн оросуудын түрэлт болон казахын овог хоорондын дотоодын тэмцлээс шалтгаалж казахуудын нэг хэсэгЗүүнгарт болсон геноцид хядлагын уршгаар хүнгүй зэлүүд нутаг болсон баруун монголыннутаг руу болон 1770-аад оноос одоогийн Шинжааны нутгийн зүг нүүдэллэж эхэлсэн юм. Хамгийн анх манж нар болон казахууд Зүүнгарын хилийн ойролцоох эзэнгүй газар нутгууд дээр суурьшиж байлаа. Харин Шинжаанд байсан казахууд Алтайн зүг нүүж ирэх болсон нь нилээн сүүлд буюу XIX зууны 2-р хагасаас хойш болсон гэж үздэг. Казахууд Алтайг даван наашаа Монгол руу орж ирсэн явдлын гол шалтгаан бол казах овог хоорондын тэмцэл байсан, мөн Шинжаанд гарсан бослого, дайн зэрэг үйл явдлаас болсон . Уйгарууд Манжийн эсрэг 1760 онд Кашгарт, 1765 онд Уч-Турфанд томоохон бослого гаргаж, 1865 онд Кашгарын цэргийн жанжин Якуб-бек Уйгарын ханлигуудыг нэгтгэж Йеттишар буюу долоон хотын улсыг байгуулж Шинжаан нутаг дайны байдалтай байсан . Манж Чин гүрэн хэд хэдэн цэргийн ажиллагааны дараа 1877 онд Уйгарын Йеттишар улсын эсрэг Манж Чин улсын авьяаслаг цэргийн жанжин Зо Зун Тан буюу түүхэнд “Уйгарын эрлэг” нэрээр алдаршсан генералын удирдсан цэрэг хөдөлгөж уйгурын Йеттишар улсыг дарж 1884 он гэхэд Манж улс Шинжаанд дахин хяналтаа тогтоож засаг захиргааны төвийг нь Өрөмч хот болгожээ . Манжийн засаг 1912 онд Шинжаанд унасан үед казахууд дайн дажинаас дүрвэж Алтайг давж Монгол руу нүүх болсон. Дүрвэхэд хүргэсэн хүчин зүйл нь Манжийн дайралтаас холдож,Йеттишарийн эрх баригчдаас Манжийн эсрэг цэрэг дайчлахаас зугтсан зэрэг шалтгаан юм . Ингээд анхны казахууд Алтайг даван Монголд орж ирээд мал маллахад тохиромжтой, бэлчээр сайтай газарт нутаглаж байсан. Казахууд тэр үед монголын Урианхайн ноёдтой хэлцэл хийж монголын тэр газарт түр хугацаагаар нутаглаж байсны төлбөр төлж байсан гэдэг. Тэр үед Баян-Өлгий аймаг байгуулсан тэрхүү газарт нэг ч казах айл байгаагүй бөгөөд дан ганц монголын Урианхайн нутаг байжээ. Урианхайн томоохон ноёдууд нүүж ирсэн казах айлуудад бэлчээр нутгаа түрээслэн олгож хариуд нь таван хошуу мал ,алт эрдэнэс, ангийн үс, түлээ түлш авдаг байв. Сүүлдээ энд нүүж ирсэн казахууд нь буцаж нүүхгүй бүрмөсөн нутаглаж эхэлсэн бөгөөд газар нутгийн маргаан гарч Манжийн амбанд хүртэл хандах болсон байна . Ингээд казахууд нь 1911 он хүртэл Манжийн харьяанд ойрдуудын хамт амьдарч байсан ба 1911 оны монголын үндэсний хувьсгалын дараагаар Богд хаант Монгол улсад дагаж орох хүсэлтийг казах нарын зүгээс гаргасныг ёсоор болгож казахууд Монгол улсын харьяанд Богд хааны зарлигаар орсон түүхтэй. 1921 онд Монголд ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газраас өмнөх Монгол улсад харьяат болох хүсэлт гаргаж байсныг нь харгалзан үзэж казахуудад газар нутаг бэлчээр олгон Урианхайн нэгэн адил тэгш эрхтэй болгожээ . 1930 онд БНМАУ-ын МАХНамын Төв хороо, Засгийн газар Монголд байгаа казахуудад газар нутаг олгох тухай тогтоол гаргасан юм . Уг тогтоол ёсоор урд тал нь улсын хил, зүүн ба хойт талаар Дэлүүн, Хонгор өлөн, Хатуу, Өлгий, Орогтоос урагших газрыг Урианхайтай хамтран тэгш эрхтэйгээр эдлэхээр олгожээ. 1941 онд Шинжааны казахууд бослого гаргаж, анх Уйгар нараас тусдаа Казах улс байгуулахыг гэж оролдож Хятадын Шинжааны казахын ноёдууд монголын казахуудыг Монголоос салгах гэж оролдож байв.Тэр үед казахуудыг нэгтгэж тусдаа Казах улсыг байгуулахаар тэмцсэн хүн бол Оспан баатар юм. Тэр үед монголын казахууд Оспантай нэгдээгүй юм. Харин монголын казахууд Монголдоо үлдсэн юм. Монгол орны баруун хилийн халдашгүй дархан байдлын төлөө тэмцэл 1934-1952 онд 20 шахам жил үргэлжилсэн бөгөөд нийтдээ том, жижиг 62 удаагийн байлдааны ажиллагаа явагдсан ажээ . Харин Монголын казахууд олон арван жилийн турш шинжааны казахуудаас тусгаар явж ирсэн баОспаны цэрэгтихээхэн мал сүргээ алдаж дээрэмдүүлж байсан ч гэсэн монголын казахууд тэдний айлган сүрдүүлэлтэд автаагүй байсаар Монголын харьяанд үлдсэн юм . Үүнийг нь ч Монгол улсын төр засаг онцгойлон анхаарч үзээд 1931 оноос Чандмань уул аймгийн харьяанд байсан казахуудыг 1940 онд бие даасан Баян-Өлгий аймаг болгосон түүхтэй юм. Эдүгээ Монгол улсад амьдарч байгаа 120 000 казах түмэн өөрийнхөө шашин соёл, хэл, ёс заншилаа хадгалан үлдсэн эрх чөлөөтэй ард түмэн юм. Монгол улсын Баян Өлгий аймаг нь 45.8 мянган квадрат км газар нутагтай,2 сая 380 000 мал сүрэгтэй , боловсрол, эрүүлийг хамгаалах салбар хөгжсөн, жижиг дунд үйлдвэртэй,газар тариалан, хүнсний ногооны сектор сайн хөгжиж байгаа монголын нэг аймаг юм. Монголын казахууд газар нутгаа харамгүй өгсөн Монгол улсад талархсаар ирсэн. Энэ түүхийг орчин үеийн монголын казахууд минь бүү март.
Төгсгөлд нь өгүүлэхүй
Казах, монгол үндэстэн хоёр бол Их Монгол гүрний үед Эзэн Богд Чингис хааны хар сүлд тугийндор дэлхийн талыг эзэлж явсан нь үнэн. Казах монголын ард түмэн адилхан зовлон туулсан. Хоёулаа л хорьдугаар зуунд зөвлөлтийн коммунист харгис дэглэмийн дор хамаг мал сүрэг, хөрөнгөө хураалгаж, хамаг сайн сэхээтэн олон түмнээ хядуулж ядуурлын туйлд хүрч зовсон. Казахстанд өнгөрсөн зууны гучаад оны эхээр өлсгөлөн болж нэг сая казах хүн үхэж үрэгдсэн. Харин Монголд өлсгөлөн болоогүй. Хоёр орон хоёулаа л ерээд оны эхээр зөвлөлтийн улаантан коммунистуудын харгис дарангуйллаас салж эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олсон.Эдүгээ цаг дор Казахстан улс хүчирхэг улс болж дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 44 дэхь улс болжээ. Харин Казахстан улсын казах түмэн минь эсгий туургатны эзэн хаан Чингисийг минь казах үндэстэн хэмээн бүү эндүүр, Монгол улсыг минь хөгжил дорой ядуу улс хэмээн бүү басамжил.
Эдүгээ цаг дор дэлхийд эсгий туургатан гуравхан үндэстэн тэсэж үлджээ.Тэр бол казах, киргиз, монгол гурав. Энэ гурваас Казахстан улс /нэг хүнд ногдох ДНБ - дотоодын нийт бүтээгдэхүүн 10980 ам.доллар / нь хүч чадалтай улс болж нөгөө хоёр нь болох Монгол улс /нэг хүнд ногдох ДНБ нь 4500 ам.доллар/, Киргиз улс /нэг хүнд ногдох ДНБ 1100 ам.доллар/ хөгжиж буй улс болсон байна. Монгол үндэстэн маань хөгжиж хүчирхэг үндэстэн болно гэдэгт би итгэдэг. Монголын хөрш Казахстан улс хөгжиж хүчирхэг улс болж байгаад нь би баярладаг. Учир нь нөхрөө хараад өөрийгөө зас гэдэг үг байдаг даа.
Казахууд домбрын аянд уярч амтат айргаа ууж, сайхан морь унаж, бөх барилдаж, нум сум харваж үлгэр домог сонсох дуртай ард түмэн. Монголчууд бид ч гэсэн морин хуурын аянд уярч, амтат айргаа ууж, бөх морио уралдуулж эрийн гурван наадмаа хийж, үлгэр домгоо сонсож баярладаг. Ахмадаа хүндэлж ач дүү нараа хайрлаж өсгөдөг гэр бүлсэг хүмүүс. Монголчууд болон казахуудад нэг ижил зүйл байдаг. Тэр нь нүүдэлчний соёл иргэншил юм. Бидний амьралын хэв маяг ижил юм.Бидний иддэг хоол, амьдардаг эсгий гэр яг адилхан байдаг юм. Казахууд айргийг кумыс, таргийг айран, аарцыг баурсаки, адууны махыг казы гэдэг, казахууд өтгөн шаргал сүүтэй цай ууж, мах ихтэй бешбармак, амтат плов зооглох дуртай. Монголчууд айргаа ууж цагаан идээгээ зооглож махан хоолоо идэх дуртай. Бидэнд ийм адилхан зүйл байгаа ч гэсэн огт өөр зүйл ч бас байдаг.Исламын шашинтан казах хүн “Коран” судраа бишрэн уншдаг бол Буддын шашинтан миний бие “Ламрим” судраа бишрэн уншдаг юм. Казахууд жил бүрийн өдөр шөнө тэнцдэг 3-р сарын 22 -ны өдөр Наурызийн баяр тэмдэглэдэг бол монголчууд монгол хуанлийн дагуу жил бүрийн хаврын тэрүүн сарын шинийн нэгэнд Цагаан сарыг тэмдэглэдэг юм.
Төгсгөлд нь өгүүлэхэд дэлхийд ганцхан үлдсэн эсгий туургатны нүүдэлчний соёл иргэншилээ монгол, казах, киргиз түмэн минь нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, улс орнооорчин үеийн өндөр хөгжилтэй хүчирхэг улс болгож,ард түмнээ сэргээн мандуулах болтугай хэмээн ерөөе.
Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР
2023.01.25
зочин
Зочин
BAT
Bek
Зочин
ӨӨӨ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин