Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

СЭТГЭЛЭЭ САЙЖРУУЛЖ, ГЭГЭЭРЭЛ РҮҮ ТЭМҮҮЛ

Хүмүүс бидний амьдралд элдэв зовлон хямрал тохиолддог. Гэвч хүн зовлон жаргалыг туулж сэтгэлээ өөрчлөн сайжруулж амар амгаланд хүрч байж л амьдрал утга учиртай болдог. Сэтгэл амгалан бол амьдрал амгалан. Амар амгалан өөрөө гэнэт хүрээд ирдэг зүйл биш. Амар амгаланг бясалгалаар олдог юм. Сэтгэлээ өөрчлөхгүйгээр хүн хичнээн шинэ хувцас өмссөн ч, хичнээн амттай хоол идсэн ч юү ч өөрчлөгдөхгүй. Учир иймд хүн сэтгэлээ өөрчлөн сайжруулж, сэтгэлээ амар амгалан болгох нь чухал. Үүний тулд хүн эхлээд сэтгэлийн элдэв хүнд ачаанаас чөлөөлөгдөх хэрэгтэй.

ДИВААЖИНГИЙН ОРОН

Хүний төрөл бол билиг ухаантай гэдгээрээ сайн төрөл мөн. Гэхдээ хүн хичнээн олон дахин эхийн хэвлийд хүний төрөл авч төрсөн ч гэсэн эцэстээ олон дахин үхэх болдог. Сансарт төрнө гэдэг үхнэ гэсэн үг. Буддын сударт “Хорвоод хүн төрсөн л бол ханахгүйн гэм, биеийг ахин дахин орхихын гэм, ахин дахин төрөл залгахын гэм, нөхөр үгүйн гэмтэй, мөн төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлонтой” хэмээн бичсэн байдаг. Тэхлээр хүн гэдэг амьтан охорхон наслаад олон дахин төрөл авч олон дахин үхнэ гэдэг тийм ч сайн зүйл биш.

БУРИАД МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ

Оросын түрэмгийлэлийн гол шалтгаан нь Хойд Монгол бол ой мод, мал сүргээр баян, алт, мөнгө, нүүрс, хөнгөн цагаан зэрэг ашигт малтмалаар дүүрэн, газар нутаг нь өргөн уудам байснаас болж оросуудын шуналыг хөдөлгөжээ. Оросуудын эхний дайралтуудыг буриад монголын ард иргэд няцааж дайснуудыг буцаан хөөдөг байсан боловч сүүлдээ цэрэг зэвсгээр дутаж ялагдаж ухарсаар 1659 он гэхэд буриад монголын ихэнхи нутаг оросын казак цэргүүдэд эзлэгджээ. Оросууд эзэлсэн газар бүртээ бэхлэлт барьж хүчээ зузаатгаад дараагийн дайралтуудыг хийдэг байв.Ерөнхийдөө буриад монголчууд 17-18 р зуунд 120 жил оросын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн ажээ.

САНСАРЫГ ГЭТЭЛЦГЭЭЕ

Хүмүүс бид сансар гэж юү юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансарыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Бидний амьдардаг энэ галактикийг сансар буюу самсара гэдэг. Сансарт тэнгэр, асур, хүн, адгуус, бирд, там гэсэн 6 төрөлтөн өөрсдийн үйлдсэн үйлийн эрхээр эргэлдэн оршино. Үүнээс хүн төрөлтөн, адгуус төрөлтөн хоёр зэрэгцэн орших дэлхий нь Замбуутив буюу "Хүсэлт орчлон" гэгддэг.

ОРОСУУД СИБИРЬ БОЛОН ХОЙД МОНГОЛЫГ ТҮРЭМГИЙЛСЭН НЬ

Оросын түүхчид хэдэн зууны туршид “Орос улс алс дорнодод Сибирийг эзэмшсэн, тэнд амьдарч байсан бүдүүлэг омгуудыг соёл иргэншилд оруулж Орост сайн дураар нь нэгтгэсэн” хэмээн гүтгэсэн худал хуурмаг түүхээр дэлхий нийтийг төөрөгдүүлж өдий хүрэв. Оросууд Сибирьт амьдарч байсан татар, башкир, монгол, түрэг үндэстэнд “сибирьчүүд” хэмээн шинэ нэр өгөв. Алтай болон баруун Сибирьт амьдарч байсан ойрд монголчуудад “алтайчууд” хэмээх шинэ нэр өгөв. Оросууд Ижил мөрний орчим амьдардаг ойрд монголчуудад “калмык” хэмээх нэр өгөв, хойд монголчуудад “бурят” хэмээх нэр өгөв, урианхайчуудад “тува” хэмээх нэр өгөв. Оросууд бүр давраад монголын зэрлэг адуу тахийг хүртэл “Пржевальскийн адуу” хэмээн нэрлэв. Орчин үед оросын зарим түүхчид Чингис хаан ногоон нүдтэй, шар царайтай Оросын Буриадын нутагт төрсөн орос хүн байсан гэх юм уу, эсхүл Чингис хаан гэж огт байгаагүй, Их Монгол гүрэн гэж огт байгаагүй хэмээн гүтгэдэг болжээ.

ӨВЧНӨӨ ЯЛСАН ХҮН ӨӨРИЙГӨӨ Ч ЯЛЖ ЧАДНА

Өвчин бол үйлийн үр хэмээн буддын сударт бичжээ. Энэхүү үйлийн үр болсон өвчнөө хүмүүс ялж чадаж байна уу. Өвчин яагаад хүмүүсийг сүүдэр шиг дагадаг юм бэ?