Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ДАЛАЙ ЛАМ

Өнөөдөр арван дөрөвдүгээр Далай ламын мэндэлсэн ариун өдөр. Далай лам эдүгээ 89 насыг зооглож байна. Арван дөрөвдүгээр Далай лам 1935 оны 7-р сарын 6-ны өдөр Түвдийн Амдо нутаг буюу Хөх нуур мужийн Тагцэр тосгонд эцэг Цогжинцэрэн, эх Дэгжцэрэнгийн хүү болон мэндэлжээ. Хүүд Лхамдондов хэмээх нэр хайрлажээ. Тэднийх долоон хүүхэдтэй айл байлаа.

СОНГУУЛЬ ДУУСЛАА.СОНГОСОН АРД ТҮМЭНДЭЭ ҮЙЛЧЛЭХ ЦАГ ИРЛЭЭ

Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ төр үйлчлэх цаг ирлээ. Ард түмэн “төр надад юү өгөх вэ” гээд бэлэнчлэх биш, би эх орондоо юү бүтээх вэ гэдгээ бодох цаг болжээ.

СОНГУУЛЬ АЙСУЙ, ШИНЭ ҮЕ АЙСУЙ

Зарим улс төрчид, намчид “Монгол ялна”, “Ард түмний ялалт” гэх мэтийн сүржин уриа дэвшүүлдэг. Гэвч эцэстээ ганц ерөнхийлөгч сонгуульд ялж, ганц нам л сонгуульд ялдаг шүү дээ. Тэр бол ард түмний ялалт биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон хөгжиж, шударга ёс тогтож, ард түмний амьжиргааны түвшин эрс дээшилсэн цагт ялдаг.

ХАМГИЙН ЗӨВ АМРАЛТ - ЧИМЭЭГҮЙ ОРЧИН

Би нэгэн удаа Монголд Д.Ширэндэв багшийн заадаг Үлэмж үзэхүйн бясалгалд 10 хоног суусан юм. 10 хоногийн турш өглөөний 04 цагаас үдшийн 22 цаг хүртэл анир чимээгүйн дунд бясалгал хийж юү ч ярихгүй, нэг ч үг дуугарахгүй, зөв амьсгалж, зөв бясалгаж, цагаан хоол зооглож сурсны дараа бие сэтгэл хөнгөрч оюун ухаан саруулсаж ер бусын амар амгалан болж билээ. Бясалгалын дараа үг дуугарах ч сонирхолгүй болдог юм билээ. Зөвхөн анир чимээгүйн дунд бясалгал хийх ихэд чухаг юм байна гэдгийг ойлгосон доо.

ДАЙН ХИЙСЭН ​ОРОС, ​ДАЙНЫГ ДЭМЖСЭН ХЯТАД

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл ​“Хятадын дэмжлэг нь Орос улсад ​алсын тусгалын пуужин, их буу, нисгэгчгүй нисэх онгоц, байлдааны талбарын хөдөлгөөнийг хянах чадвар зэрэг армийн бүрэлдэхүүн хэсгийг сэргээхэд тусалж байна. Бид Оросыг дэмжихэд системтэй оролцсон Хятадын компаниудад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөдэнэ хүрээнд санхүүгийн байгууллагуудыг сайтар судалсан” хэмээн мэдэгджээ.

БАНК ТОНОЖ, БОНД ЗАВШИЖ, САН ХООСОЛСОН НЬ

Хэрэг гарсан л бол хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ-ын хяналт шалгалтын түр хороо сүүлийн хоёр жилд Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгайн хэргээр хоёр удаа сонсгол хэлэлцэж улс орон маань ямар их хулгай гэмт хэрэгт өртсөн талаар үнэн бодит мэдээлэл сонсож ард түмний нүд нээгдлээ. Одоо ард түмэн маань шударга ёс, шударга шүүх засаглалыг л ус,агаар мэт хүсэж байна.