Уур, шунал, их гүрний дээрэнгүй үзэл, геноцид. арьс өнгөөр ялгаваралах үзэл, соёл шашны зөрчил, хүчирхийлэл, буруу үзэл зэргээс болж улс гүрэн, хүмүүс дайн хийж байна. Энэхүү буруу үзлээсээ хүмүүс татгалзахгүй юм даа. Орчин цагт хүмүүсийнүзэн ядалт, буруу үзэл нь улам газар авч дэвэрсээр байна.
Эдүгээ өнөөгийн Орос оронд хоёрхон л зам үлджээ. Нэг зөв зам нь өрнөдийн баримжаатай орчин үеийн ардчилсан эрх чөлөөт орон болох. Нөгөө нь буруу зам нь ганц хүний дарангуйллын цэргийн харгис гүрэн хэвээр үлдэх. Ийм л байна даа. Ямар зам сонгохоо оросын ард түмэн надаар заалгахгүй мэдэх байлгүй дээ.
Орчин үед Япон улс Монголд их хэмжээний зээл тусламж өгсөн дөө. Өрнөдийн хандивлагч орнуудаас Монголд хамгийн их тусалсан нь Япон улс даа. ”Говь” ноолуурын үйлдвэрээс эхлээд Нарны зам, Нарны гүүр, Хөшигтийн шинэ нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, Жайка байгууллага, өвсний үндэс гээд яривал тоо хэмжээ нь тоолж баршгүй их зүйл болох биз.
Тэр өөрт тохиолдсон хүнд бэрхшээл бүхнийг ялан дийлдэг байлаа. Амьдралын бэрхшээлтэй нүүр тулж айдас бэрхийг давдаг байлаа. Тэр бол баатар эр байсан. Солонгос байтугай дэлхийд үлгэр дууриалал болсон сайн эр байлаа. Өөрийгөө ялсан эр. Бэрхшээлийг ялсан эр. Ядуурлыг ялсан эр. Зорилгодоо хүрсэн эр.
Хорьдугаар зуунд хойд хөрш Зөвлөлт Холбоот Улсад дөрвөн удаа их дүрвэлтийн давалгаа болжээ. Анхны дүрвэгсдийн давалгаа цагаантны дүрвэгчдийн 1918-1924 оны давалгаа байсан юм. Орост улаан хувьсгал болжиргэний дайн гарч аллага хядлага, дээрэм, өлсгөлөнгарснаас болж цагаантны армид алба хааж байсан цэрэг, офицерууд болон тэдний гэр бүл, оросын сэхээтнүүд, христийн санваартан, баян чинээлэг иргэд бүгд нийлээд 5.0 сая хүн баруун европ руу дүрвэжээ.
Би нэгэн удаа Их Хөлгөнөөс зохион байгуулсан Тэрэлжийн Арьябалын сүмд болсон нүгнээнд сууж, гурав хоног юу ч идэхгүй, уухгүй мацаг барьж, сахил сахисан арга хэмжээнд оролцсон нь миний хувьд цоо шинэ нээлт байсан юм. Адгуусан амьтан мэт хэлгүй, дуугүй байхын зовлон, юу ч идэхгүй байж бирдийн өлсөхийн зовлонг өөр дээрээ мэдэрсэн нь миний хувьд боди сэтгэлийг олох замд тохиосон томоохон алхам болсон юм.