ЭГО
Орчин үед зарим хүмүүс өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэдэг болжээ. Энэ бол алдаатай л үг байна. Бурханы номонд “Өөрийгөө энхрийлэх нь зовлон бүгдийн үндэс, Бусдыг энхрийлэх нь жаргал бүгдийн үндэс” хэмээн бичсэн байдаг. Тэхлээр эхлээд өөрийгөө энхрийлэх бус, эхлээд бусдыг энхрийлэх нь зохистой гэсэн үг. Гэхдээ өөрийгөө гаргуунд нь хая гэсэн үг биш. Эхний шатанд аль алийг нь адилхан хайрлаж болно л доо.
Эго гэж юү юм бэ. Энэ бол зөвхөн би-г баримтлах үзэл буюу товчоор хувиа бодохыг хэлээд байгаа юм.Эгогоос болж гэр бүл сүйрдэг, эгогоос болж улс гүрэн сүйрдэг. Зарим эрчүүд олон жил ханилсан эхнэрээсээ салж залуу эхнэр авч байдаг. Зарим эмс нөхрөө хаяж залуу эрчүүд даган алга болдог. Зарим эмс нөхрөө ядуу хэмээн голж баян хүнтэй суудаг. Зарим хүн дарга нарыг зулгуйддаг. Зарим хүн алдар нэрийг хөөцөлддөг. Зарим хүн мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцдаггүй. Энэ бүгд эгогоос болж байгаа юм.
Орчин үед зарим хүмүүс өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэдэг болжээ. Энэ бол алдаатай л үг байна. Бурханы номонд “Өөрийгөө энхрийлэх нь зовлон бүгдийн үндэс, Бусдыг энхрийлэх нь жаргал бүгдийн үндэс” хэмээн бичсэн байдаг. Тэхлээр эхлээд өөрийгөө энхрийлэх бус, эхлээд бусдыг энхрийлэх нь зохистой гэсэн үг. Гэхдээ өөрийгөө гаргуунд нь хая гэсэн үг биш. Эхний шатанд аль алийг нь адилхан хайрлаж болно л доо.
Маркс “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн “хэмээн хэлсэн. Маркс бол Мордехей хэмээх еврей номлогчийн хүү. Тэхлээр Маркс эцгийхээ иудын шашныг тэгж хэлсэн байж болно, эсхүл тэр үед өөрийн амьдарч байсан герман улсын католик шашныг хэлсэн байж магадгүй. Марксын номлосон коммунизм бол бас л ард түмнийг мунхруулсан хар тамхи байсан юм.
Монголчууд хорьдугаар зуунд ард түмнийхээ шүтдэг Бурхан багш, Чингис хааныгаауландаа гишгэж харь орны хэн ч мэдэхгүй, Маркс Ленинийг шүтдэг байлаа. Буруу номтныг шүтээд ямар ч үнэнийг харж чадахаа больсон. Арван хар нүглийг үйлдэж арван цагаан буяныг үйлдэхээ больсон. Коммунизмын үед хүн бүр чадлынхаа хирээр хөдөлмөрлөнө, хэрэгцээнийхээ хирээр авна гэсэн зарчим нь үлгэр байсан. Ленин бол “Баячуудыг ал. Хамаг хөрөнгийг нь хураа. Тэгээд жарга” гэсэн үл бүтэх үзлийг ярьдаг байсан. Ленин анх Орост засгийн эрхийг авахдаа ард түмэндээ “ Газрыг тариачинд, үйлдвэрийг ажилчинд, засгийн эрхийгЗөвлөлд” хэмээн худал уриа гаргаж ард түмнийг мэхэлсэн байдаг. Энэ худал үг оросын ард түмэнд их сайхан сонсогдож байсан.Тэгээд оросууд эзэн хаанаа гэр бүл үр хүүхдийнх хамт хөнөөж бүх баячууд, чинээлэг тариачин, хаант засгийн түшмэд, офицеруудыг сая саяар нь хөнөөсөн. Гэвч сайхан амьдрал Орост ирээгүй. Харин Орос оронд өлсгөлөн болж хүмүүс сая саяараа үхэж байсан.Энэ юунаас болов гэвэл орос хүмүүсийн би газартай болох юм байна, би хувьдаа үйлдвэртэй болох юм байна гэсэн эгонь хөдөлдөөд эзэн хаан болонтөрөө устгасан хэрэг. Большевикууд тэр эго дээр нь тоглочихсон хэрэг. Монгол ч ялгаагүй. Орост болсон хэрэг яг л Монголд болж байлаа. Одоо болтол олон монголчууд Оросын хүчээр Монгол оршин тогтнож байна хэмээн ойлгодог хэвээр байгаа.
Мэргэдүүд “Сайн хүн гэж бусдыг боддог хүнийг хэлнэ. Муу хүн гэж өөрийгөө боддог хүнийг хэлнэ” хэмээн хэлжээ. Орчин үеийн монголчууд эх орноо боддог байсан бол аль эрт хөгжих байлаа. Одоо Монголд гараад байгаа энэ олон хэргүүд бол эгоноос л болж байгаа юм. ЖДҮ, Засгийн газрын сангуудын хэрэг, нүүрсний хулгай, ногоон, улаан автобусны хэрэг гээд олон хэрэг амин хувийн эрх ашиг буюу нөгөөх эгогоос л болсон байгаа юм. Нефтний үйлдвэр бариулахгүй 30 жил болсон нь шатахуун түгээх станцын эзэд зөвшөөрөхгүй байгаас болсон. Хил рүү төмөр зам тавихгүй байлгаж байгаад саяхан өргөн царигтай мухар төмөр зам тавьсан нь нүүрс зөөдөг 400 хувийн компаний эрх ашгаас болсон хэрэг. Хэрэв нарийн царигтай төмөр зам тавьчихвал хил дээр нүүрс зөөдөг комадниудын орлого нь хаагдчих гээд байсан хэрэг. Тийм учраас одоо дахин 300 сая доллар гаргаж ачих буулгах төхөөрөмж суурилах гэж дахиад 5 жил болно. Тэр хооронд бид нүүрсээ машинаар зөөж асар их ашиг олно гэсэн хувийн компаниудын шунал цаана нь нуугдаж байсан хэрэг. Монголд Хөгжлийн банкны хэрэг гарсан. 1.5 тэрбум долларын Чингис бондыг хэдхэн хувийн компани хувьдаа идчихсэн байсан. Саяхан Өмнөговь аймгийн Ханбогд сумын олон га газрыг хятадын компанид сумын Засаг дарга нь эзэмшүүлж зарсан хэрэг гарлаа. Нөгөө эго л монголыг сүйрүүлж байгаа юм, монголыг хөгжүүлэхгүй байгаа юм.
Ямарнэгэн улс хүртэл эгод баригдсан байдаг.Энэтхэгийн Ошо багшийн нэг номонд Энэтхэг улс ямар эго гаргаж байгаа тухай өгүүлжээ.”Энэтхэгт буддизмыг үнсэн товрог болгож устгасан мөртлөө эдүгээ энэтхэгийн хиндучууд Буддаг аравдугаар Аватар хэмээн өргөмжилдөг болжээ. Яагаад вэ гэвэл Буддизмыг таягдан хаяж болно, харин Буддагийн өвийг яаж тоохгүй хаях билээ. Буддагийн өв бол агуу их Энэтхэгийн бэлгэ тэмдэг. Буддатай хамт одооны энэтхэгчүүдийн эго туяаран гэрэлтэж байна. Буддистуудын судар номыг шатааж сүм хийдийг нь устгаж байсан бол одоо азийн төдийгүй бүх дэлхийн гэрэл гэгээ болсон Буддагийн нэр алдрыг өмчирхдөг болжээ. Энэтхэг улс тусгаар тогтноод төрийн далбаандаа буддист бэлгэдэл номын хүрдийг сонгожээ. Будда амьд сэрүүндээ энэтхэгийн аль ч тосгон, хотод очиход ньтэнд түүнийг ад үзэж байсан бол тэдгээр хот тосгод эдүгээ “Будда энд төрсөн, тэнд нирваан дүр үзүүлсэн” гээд тунхаглаж жуулчдыг татаж ашиг олдог болсон байна. Неру бол шашин шүтдэггүй хүн. Гэтэл Неру Буддагийн ясыг Энэтхэгт буцаан авчирсан. Энэ бол “Будда эх орондоо эргэж ирлээ” гэсэн энэтхэг эго л баясаж байгаа хэрэг. Буддаг буруутгаж байсан эго өнөөдөр Буддаг тахин шүтэж байна” хэмээн бичжээ.
Эго буюу би-г баримтлах үзлээс болж нүгэл бүхэн ургадаг гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Өөр хэн нэгнийг өөрөөс нь илүү хүн гэдгийг эго хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй. “Би дарга хүн, би компаний захирал хүн, энэ хүн надаас дор хүн” хэмээн монголчууд өөрийгөө өргөмжилдөг. Монголчууд орос, хятад гэсэн хоёрхон хөрштэй. Гэтэл монголчууд орос хүнийг бурханчлан шүтэж, хятад хүнийг дорд үзсээр ирсэн. Гэтэл өнөө цагт хятадууд хөгжиж дэлхийд хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болжээ. Үүнийг монголчууд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хятад бол биднээс дор хүмүүс хэмээн эндүүрэн боддог эго нь хэвээрээ үлджээ. Монголын олигархиудэдүгээ ядуу ард түмнээ улны хүмүүс хэмээн доромжилдог. Энэ бол олигархиудын эго хөдөлдөж байна гэсэн үг. Монголд дарга нарын хүүхдүүд хүртэл цаанаа нэг додигор дээрэнгүй байдаг. Энэ бол бас л эго. Хотын хүүхдүүд хүртэл хамт нэг дээд сургуульд сурч байгаа нөхдөө хөдөөний хүүхдүүд гээд дорд үздэг. Бид адилхан монгол хүүхдүүд гэж ер ойлгодоггүй. Нийгэм нь тэр аяараа эгод баригдсан байдаг.
Эдүгээ монголын нийгэмд олгархиуд хүчээ авчээ.Тэд хамаг боломжийг ард түмнээсээ булаан авчээ. Олигархиуд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, байгалийн баялаг, зээл төсөл, ажлын чухал байруудыг булаан авчээ. Олигархиуд саяхан нийслэл хотод нэгэн том буудалд дэлхийн одуудыг урьж нэг хүний такс нь 2000 евро буюу 7 сая 500 000 төгрөг төлж концерт үзэж тансаглажээ. Олигархиуд боловсролын сангаас олон зуун мянган долларын зээл авч өөрсдийн хүүхдээ америкийн хамгийн өндөр өртөгтэй их сургуульд сургаж, зээлийн мөнгийг нь чөлөөлж хүчингүй болгожээ. Олигархиуд хэдэн тэрбумын үнэтэй тансаг хауст тухлан амьдардаг аж. Олиргархиуд “Одоо Монголд хүйтэн өвлийн цаг боллоо. Одоо Хайнан, Хавай явдаг хэрэг” гээд дулаан орны далайн эрэг дээр тарвалзаж байна. Олигархиуд монголын байгалийн баялгийнг гадаадад зөөж маш их ашиг олжээ. Олигархиуд хууль зөрчиж баяжсан хөрөнгөө гадаадын оффшорт нууж гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Хүн амын 0.1 хувь хүрэхгүй эдгээр хүмүүсэгод баригдсан аж. Тэд ард түмнийг хэзээ ч бодохгүй. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгаа л бодно. Өнөөдөр Монголд эго буцалж байна. Эгогоо ялаагүй цагт улс орны хөгжил гэж байдаггүй юм байна.
2023.12.15
Оноч
Зочин
erdeneochir
Сайхан туух юм аа