Өнөөгийн Монголд цагдаа, хүчний байгууллагахүн хүч, техникийн боломжоор хангагдсаар байгаа боловч улс даяар гардаг гэмтхэргийн өмнө хүчгүйдэж байна.Эрүүгийн хууль мөрдөгдөж байгаа боловч ялын бодлого нь ойлгомжгүй болж, хариуцлага, ял оноолт нь суларсаар байна.
“Би энэ төрд 20 гаруй жил итгэж хамаг хүчээ дайчилж ажилласан нь эцэстээ ямар ч үр дүнгүй хоосон зүйл болжээ. Энэ ялзарсан монгол төрд дахин ажилд ороод ч хэрэггүй юм байна. Монголын энэ нийгэм дарга нарын нийгэм, олигархиудын нийгэм юм байна.Бүх юм тэдэнд үйлчилдэг юм байна. Шударга ёс, хууль ёс гэж алга. Монголд хаана ч очсон адилхан заваан, ёс зүйгүй явдал ноёрхдог юм байна. Ёс зүйтэй, шударга сайн дарга өдрийн од шиг цөөхөн байдаг юм байна. Авилгал, арын хаалга, гүтгэлэг, урвалт алхам тутам таарах юм даа" хэмээн бодлоо..
Нутаг усаа хараад, гэрийнхээ буурийг үзээд, Аав, Ээжийнхээ ачлалыг санахаар аяндаа нулимс цийлэгнэх аж. Сумынхаа наадам дээр Ээжийнхээ нөхөрлөж явсан үе тэнгийн боди сэтгэлт буурлуудтайгаа золгох мөчид нулимсаа барьж дийлэхгүй аж.
Хүний төрөл бол билиг ухаантай гэдгээрээ сайн төрөл мөн. Гэхдээ хүн хичнээн олон дахин эхийн хэвлийд хүний төрөл авч төрсөн ч гэсэн эцэстээ олон дахин үхэх болдог. Сансарт төрнө гэдэг үхнэ гэсэн үг. Буддын сударт “Хорвоод хүн төрсөн л бол ханахгүйн гэм, биеийг ахин дахин орхихын гэм, ахин дахин төрөл залгахын гэм, нөхөр үгүйн гэмтэй, мөн төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлонтой” хэмээн бичсэн байдаг. Тэхлээр хүн гэдэг амьтан охорхон наслаад олон дахин төрөл авч олон дахин үхнэ гэдэг тийм ч сайн зүйл биш.
УИХ-ын 126 гишүүний талаас дээш хувь нь хууль зөрчдөг, хов хутгадаг, хүн гүтгэдэг, ашиг сонирхлын зөрчилтэй бол УИХ тарахаас өөр замгүй болно.Уг нь энэ үүсээд байгаа зөрчлийг шийдэх амархан ш дээ. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас өөрийг нь гүтгэсэн явдалдаа гэмшиж буруугаа хүлээж уучлал гуйж эвлэрээд л болоо ш дээ. Гэтэл Занданшатар хэний дохиураар хөдөлж, яагаад ингэж дөргүй бух шиг УИХ-ын даргыг гүтгэж түүний эсрэг дайраад байгааг ард түмэн сайн мэдэж байгаа.
Би нэгэн удаа Монголд Д.Ширэндэв багшийн заадаг Үлэмж үзэхүйн бясалгалд 10 хоног суусан юм. 10 хоногийн турш өглөөний 04 цагаас үдшийн 22 цаг хүртэл анир чимээгүйн дунд бясалгал хийж юү ч ярихгүй, нэг ч үг дуугарахгүй, зөв амьсгалж, зөв бясалгаж, цагаан хоол зооглож сурсны дараа бие сэтгэл хөнгөрч оюун ухаан саруулсаж ер бусын амар амгалан болж билээ. Бясалгалын дараа үг дуугарах ч сонирхолгүй болдог юм билээ. Зөвхөн анир чимээгүйн дунд бясалгал хийх ихэд чухаг юм байна гэдгийг ойлгосон доо.