Оросын түрэмгийлэлийн гол шалтгаан нь Хойд Монгол бол ой мод, мал сүргээр баян, алт, мөнгө, нүүрс, хөнгөн цагаан зэрэг ашигт малтмалаар дүүрэн, газар нутаг нь өргөн уудам байснаас болж оросуудын шуналыг хөдөлгөжээ. Оросуудын эхний дайралтуудыг буриад монголын ард иргэд няцааж дайснуудыг буцаан хөөдөг байсан боловч сүүлдээ цэрэг зэвсгээр дутаж ялагдаж ухарсаар 1659 он гэхэд буриад монголын ихэнхи нутаг оросын казак цэргүүдэд эзлэгджээ. Оросууд эзэлсэн газар бүртээ бэхлэлт барьж хүчээ зузаатгаад дараагийн дайралтуудыг хийдэг байв.Ерөнхийдөө буриад монголчууд 17-18 р зуунд 120 жил оросын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн ажээ.
“Чихрийн шижин бол өвчин биш, эмгэг юм” гэдэг үгийг би анх 2024 оны 9-р сард А.Буяндэлгэр эмчээс сонсож билээ. А.Буяндэлгэр эмч бол АНУ-ын доктор Ричард Бернштейны чихрийн шижинг хэвийн хэмжээнд бууруулдаг аргыг Монголд нутагшуулсан сайн эмч юм билээ. А.Буяндэлгэр эмчийн тэр үг бол яахын аргагүй үнэн үг юм байна.
Эхлээд коммунитстууд юү ч өөрчлөөгүй, гэхдээ 1955 онд хятадын коммунистууд Шинжаан Уйгурын автономит район гэж байгуулсан. Тэр үед уйгурчуудын дунд Уйгурстан Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд орно гэсэн үзэл нилээн их дэлгэрсэн байсан. Бид Хятадын нэг хэсэг болохыг лгт хүсээгүй. Бид хил залгадаг Казахстан, Кыргизстан, Узбекистан шиг биеэ даасан улс болохыг хүсдэг байсан.
Финляндын армийн мэргэн буудагч Симо Хяюхя зөвлөлт- финляндын дайны үед зөвлөлтийн түрэмгийлэлийг эсэргүүцэн тэмцэж эх орноо хамгаалан тулалдаж нийтдээ 542 орос цэрэг, офицерийг устгаж үлэмж том гавьяа байгуулжээ.
Эдүгээ цаг үед ч гэсэн тун аюултай байдал үүсээд байна. Удахгүй АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулиар ялсан АНУ-ын шинэ ерөнхийлөгч Орос улсын ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээр хийж дайны байдлыг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Одооны үүсээд байгаа дайны байдлыг зөвхөн АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар л шийдэх болно. Хэрэв эдгээр хоёр гүрний удирдагчид энхийн хэлэлцээр хийж чадахгүй бол орчин үед дахин хүйтэн дайны байдал үүсэж цөмийн дайны аюул гарч болзошгүй юм.
Нурхачи баатар бол манж үндэстэнийг хүчирхэг болгож чадсан, монголын Чингис хааныг ихэд хүндлэн биширдэг, хөрш хорчин монголчуудтай ах дүү худ ураг бололцож явсан агуу баатар жанжин байсан юм. Нурхачи баатар л монголчуудын дийлж чадаагүй, монголын дайсанхятадын Мин улсыг 11 жилийн дотор эзлэн авч хятадын Мин улсыг мөхөөж чадсан баатар хаан юм.