Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

Тусгаар тогтнолын доройтол

Эзэн Богд Чингис хаан “Гавьяатныг шагнамой, Гэмтэнг гэсгээмой” хэмээн сургаал хэлсэн.Эзэн Чингис хааны сургаалиа хэрэгжүүлж зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж хууль ёс, ​шударга ёсыг дээдлэн улс орноо хөгжүүлье. ​

ОРЧИН ҮЕИЙН ЭЗЭН ХААД

Түүхээс үзэхэд Эзэн хаанаасаа урвасан ард түмэн өөдөлсөнгүй. Эзэн хаантайгаа нэгдэж, шинэ бүгд найрамдах улс байгуулсан ард түмэн эв нэгдэлтэй хөгжиж өөдлөн дэвжжээ.

САНСАРТ ХҮЛЭГДСЭН ХҮМҮҮН

Сансарт хүлэгдсэн хүмүүн олон галавын турш сансрын зургаан зүйл амьтны тойрогт ээлжлэн төрөл авч сансарын хүрдэн дотор мөнх эргэлддэг. Хүмүүс уур, шунал, мунхаглал гэсэн гурван том нисваанисаас уршигдаж, ​сансарт ахин дахин төрөл авч олон галаваар хүлэгддэг. Нэг галав гэдэг нь 1 сая 360 000 жилийг хэлээд байгаа юм. Аймшигтай агуу хугацаа шүү.

ШИНЭ ТУРКИЙН ЭЦЭГ​ КЕМАЛ ПАША

“Ататюрк” гэж ард түмэндээ хүндлэгдсэн Кемалийн шинэтгэл нь эцэстээ европчлогдсон, орчин үеийн өндөр хөгжилтэй Турк орныг буй болгов. Турк улс ийнхүү сүүлийн хэдхэн арван жил өрнөдийн орнуудын хэмжээнд хүртэл өндөр хөгжсөн орчин үеийн улс болж чадсан нь бусад исламын орнуудад үлгэр жишээ болсон аж.

ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ БААТАР ЦЭРЭГ

Хилчин цэрэг С.Дорж буугаа гартаа чанга атгаж шүхрээр буусан япон нисгэгч рүү шуудхан гүйжээ. Нэг хартал япон нисгэгч шүхрийнхээ дороос өндийгөөд гар буугаараа хэд хэдэн удаа С.Дорж руу буудахад чихний хажуугаар сум нь шунгинан өнгөрч байв. Япон нисгэгчийн гар бууны сум нь дууссан бололтой гар буугаа чулуудчихав. С.Дорж урдаас дайрсан япон нисгэгчийг газарт унагааж гарыг нь ард нь хүлж баривчлан олзолж авчээ. Япон нисэгчийн цүнхэнд нэгэн чухал газрын зураг байсныг олж улсдаа тушаав.

СОНГУУЛЬ АЙСУЙ, ШИНЭ ҮЕ АЙСУЙ

Зарим улс төрчид, намчид “Монгол ялна”, “Ард түмний ялалт” гэх мэтийн сүржин уриа дэвшүүлдэг. Гэвч эцэстээ ганц ерөнхийлөгч сонгуульд ялж, ганц нам л сонгуульд ялдаг шүү дээ. Тэр бол ард түмний ялалт биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон хөгжиж, шударга ёс тогтож, ард түмний амьжиргааны түвшин эрс дээшилсэн цагт ялдаг.