Зөв залуус тэднээс ичсэндээ оролцдоггүй
Нийтлэлч Артгаа, Артанъян гэхээр хүмүүс мэднэ. Харин Д.Түмэн-Өлзий гэж жинхэнэ нэрийг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй биз. Түүний бүтэн нэрийг Долгорын Түмэн-Өлзий гэдэг. Аав Долгор ХААДС-д,харин ээж Бадам 32 дугаар дунд сургуульд багшилж байжээ.
Нийтлэлч Артгаа, Артанъян гэхээр хүмүүс мэднэ. Харин Д.Түмэн-Өлзий гэж жинхэнэ нэрийг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй биз. Түүний бүтэн нэрийг Долгорын Түмэн-Өлзий гэдэг. Аав Долгор ХААДС-д,харин ээж Бадам 32 дугаар дунд сургуульд багшилж байжээ.
-Та Электорат хөдөлгөөний гишүүн. Яагаад энэ хөдөлгөөнд орсон юм бэ?
- Либерал, ардчилсан үзэл санааны суурьтай, эх орныхоо ирээдүй, нийгмийнхээ тогтолцоог үүнээс гажихгүй гэж итгэдэг залуус маш их бий. Гэхдээ манай ардчилал, жишээ нь Америк, Япон, Германых шиг биш байна. Энэ залуус Монгол Улсаа энэ улсууд шиг өндөр хөгжилтэй, төр нийгмийнхээ тогтолцоог ч ийм болгохыг хүсдэг. Гэхдээ оролцоо маш багатай. Учир нь тэд сүүлийн 10-20 жилдаган дуурайх зүйлгүй, чиглүүлэх чиглүүлэгчгүй, орох хаалга, харах цонхгүй болчихсон байсан.
Монголд өдөр бүр улс төрийн хэрүүл, тэмцэл өрнөдөг. Хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа нь мэдэгдэхгүй. Өчигдөрхөн шоронд яллагдах гэж байсан хүн өнөөдөр сайд, дарга болчихдог. Өчигдөрхөн сайд, даргабайсан хүн гэмт хэрэгтэн болоод шоронд орчихож ч байх шиг. Энэ яг хуулийн зөв үйлчлэл үү гэхээр тийм биш. Зүгээр л нэгнээсээөш хонзон авахын төлөө, эсвэл наймаа тохирохын төлөө л ажиллаж байдаг юм шиг. Харин залуучууд нь өөрийнхөө амьдралыг л болгохын төлөө хөдөлмөрлөж байна. Гэтэл тэр залуус төрийг тэжээгч асар том хүчмөн шүү дээ. Татвараа төлдөг.
Өнөөдрийн залуусын нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж байгаа нь сайшаалтай л даа. Болж бүтэхгүй зүйлсийг ярилцаж, улс төрчдийн нэрийг ч цохож шүүмжилдэг. Заримыг нь тэнэг мангараар нь хүртэл дуудаад л... Гэхдээ сошил мэдиа, хоол ундны ширээний ардаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Ажил төрөл нь болдоггүй юм уу эсвэл тэгж тэмцэжявахаасаа ичдэг. Зангиа зүүгээд, цүнх бариад, лифтэнд суугаад гараад ирсэн залуучууд нөгөө талд нь бий. Намын нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар нь гарахдаа нэг хэвэнд зутгачихсан юм шиг нас нь л залуу болохоос биш дараагийн Ц.Нямдорж, М.Энхболд, С.Эрдэнэ л болдог байхгүй юу. Тиймээс л олон арван дэвшилтэт үзэлтэй залуус өнөөх цүнх барьдаг, далбагар зангиат залуусынхажууд тэдэнтэйадилхан харагдаад зогсож шоолуулахыг, муу хэлүүлэхийг хүсэхгүй байсаар ирсэн.
Харин Электорат хөдөлгөөн тэс өөр үзэл санаа, урам зоригийг энэ нийгэмд авчирлаа. Анх 2018 онд суурь нь тавигдаж л дээ. 2019 оны дунд үеэс энэ хөдөлгөөний талаар сонсогдоод ирсэн. Ийм хөдөлгөөн байна гээд танилцуулгаа үзүүлсэн. Би шууд л дэмжсэн.
ЭЛЕКТОРАТ ХӨДӨЛГӨӨН БОЛ ЗӨВ ЗАЛУУСЫН ТУГ
Дээр дурдсан буруу тогтолцоо үүсээд, нийгмийн үнэт зүйл уруудаад, улам буруудаад явж байхад нь дорвитой дуугараагүй, үйлдэл хийгээгүй сэхээтэн ах нар байдаг. Өөрсдөө гар бие оролцож 1990 оны хувьсгалыг хийсэн, бүтээсэн хүмүүс ч дотор нь бий. Эндээс бэртэгчин сэхээтэн гэсэн нийгмийн бүлэг манайд үүссэн байгааг харж болно. Тэд дуугүй байснаараа өнөөдөр зарим хүн улс орны удирдлагыг нэг хүний гарт шилжүүлэх маягийн юм хээв нэг ярьдаг болчихлоо шүү дээ. Дантегийн Тэнгэрлэг комеди дээр “хамгийн хүнд тамд гэм нүглийн хажуугаар дуугүй өнгөрсөн хүмүүс унадаг” гэсэн санаа гардаг. Ийм л хүнд асуудал шүү дээ. Харин тэд хөдөлж, үйлдэл хийж эхэлсэн нь Электорат хөдөлгөөн.
-Электорат хөдөлгөөнийхөн тэгээд дуугүй суугчид уу?
-Тэгж хэлж болохоор байлаа саяхныг хүртэл. Мэдээж өөр өөрсдийн хэмжээнд бурангуй үзэгдлийг шүүмжилж, чичиж ирсэн л биз. Тэр нь хангалтгүй л байхгүй юу. Тэнд ярьдаг, бичдэг хүмүүс бий. Гэхдээ оролцоо нь ярьж, бичихээс илүүг шаардаж байна. Цаг үе нь ч ирж. Нас нь ч явлаа, үр хүүхэд, ач зээ нь энэ нийгэмд үлдэнэ. Тэдний үеийнхнийг бүхэлд нь ингэж харах юм бол, бас манай үеийнхнийг ч дээр дурдсан байдлаар харах юм бол Электорат хөдөлгөөн бол нийгмийн захиалга. Чинээндээ тултал тэвчээд хөдөлж эхэлсэн амьд организм.
Энэ бол сонгогчдын хөдөлгөөн. Түүнээс биш нам байгуулаад хэн нэгнийг нэр дэвшүүлээд өөрсдийн эрх ашгийг хамгаална гэж байгаа юм биш. Сайн сайхан улс орон нийгмийг бий болгоод үр хүүхдүүддээ үлдээчихье гэсэн эрх ашиг бол байгаа. Залуус уулзаж, дэмжиж, нэгдэж, нягтарч байна.
-Электоратад таөөрөө сайн дураараа орсон юм уу. Эсвэл хэн нэгэн орооч гэсэн юм уу?
- Хөдөлгөөн анх үүсээд л хэсэг хүмүүс рүү мэйл явуулсан юм шиг байна лээ. Ийм юм болоод байнаа, дэмжвэл ирээрэй гээд. Надад бас ирсэн. Би анхны чуулганд нь оролцсон. Тэгээд шууд л дэмжсэн. Жар далаад хүн нэгдэж, хуралдаанаа зохион байгуулж, тэндээсээ дэмжих нь үлдээд, дэмжихгүй нь явсан. Ингээд “Зөв хүнийг дэмжинэ” гэдэг үзэл баримтлал гаргаж авсан.
-Одоо тус хөдөлгөөнөөс хэдэн хүн нь нэр дэвшихээр гараад байна?
-Одоогоор гурван хүн гараад байна. Хөдөлгөөний гишүүн нэр дэвшихгүй дүрэмтэй учраас Ганхүү, Ганбаяр, тэгээд би гарсан. Өнгөрсөн хагассайнд Зөв хүн-Электорат эвслээс нэр дэвшүүлж байгаа хүмүүсийнхээ нэрсийг зарлалаа.
- Хөдөлгөөнийхөн чинь нэр дэвш гэв үү, өөрөө саналаараа юу?
-Улс орон даяар Электорат хөдөлгөөнийг дэмжигч гишүүд бий. Тэр гишүүддээ “Та өөрийн дэмжих зөв хүний нэрийг бичнэ " гэсэн захидал явуулахад олон мянганхүний нэр ирсэн. Эдгээр нэрсээсээ олон давтагдсан хүний нэрсийг шүүгээд 300 болгосон. Дахин шүүгээд 100, 76... гэх мэтээр хэдэн нэр үлдсэн. Тэр дунд хөдөлгөөнөөс гарсан гурвын нэр бас ирэхгүй юу.Хөдөлгөөний хувьд улс төрд оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд субьект болох шаардлагатай бий болсон. ИнгээдХҮН нам, Зүй ёс нам, Социал демократ намтай нэгдэж эвсэл болсон байна. Энэ гурван нам нийгэмд гэм хор учруулсан муу муухайгийн жишээ байхгүй учраас өнөөх зөв хүн, зөв нам гэсэн үзэл баримтлалаараа нэгдээд л явж байгаа.
-Энэ нийгмийг хэн ийм болгосон юм. Тухайлбал ардчилал хэрэгтэйгээд ардчилсан нийгмийг бий болгосон. Гэтэл одоо ардчилсан нийгэмдээ хайргүй ч болчихсон юм шиг. Зарим нь социализмаа санагалзаад л. Зориуд тэгэж санагалзуулах гээд ч байгаа юм шиг...
-Урам зориг нь мохоод, маргаашдаа итгэх итгэлгүй болж,бүх юм өөрийнх нь толгой дээр буугаад удахаар зарим хүн архинд ордог. Гэтэл энэ хүнд урам зориг өгөх ёстой. Иргэдийг амьдарваламьдар, амьдрахгүй бол больчихно биз гээд хаячихдаг либерал үзлийг би нэг их таашаадаггүй. Төрийн оролцоо гэхээр тэр хүний аманд нь бэлэн хоол хийж өгөх биш. Харин ард түмнийхээ урам зоригийг сэргээх шаардлагатай байна. Ядаж нөхцлийг нь бий болгоё л доо. Ажлын байр бий болгох, амарч зугаалах зай талбайг нь бүрдүүлмээр байна. Гэтэл шороон дотор хаячихдаг.
Эндээс иргэдийн өөрсдийн эрхээ мэдэж, эдлэж чадаж байна уу гэсэн асуулт үүснэ. Үнэхээр мэдэхгүй, чадахгүй байгаа. Өнөөдрийн Монгол төр үүнийг л хүсээд байх шиг. Эрүүл таатай орчин, тэгш боломж, тэгш эрхийн гүн гүнзгий мэдрэмжтэй ард түмэн бол өнөөдрийнх шиг ингэж тэр хэдийг давраахгүй л байхгүй юу. Тийм л учраас Монголын хөгжлийн эх бол хэрсүү ард түмэн юм гэдэг зүйл бодогдоод салахгүй болсон. Төр ард түмнээ зориуд харанхуй бүдүүлэг байлгаад, архидаж л байг гээд орхидог. Тэгээд ард түмний амьдрал хүнд байна түүнийг өөд татах хэрэгтэй гэж орилонгуут нь ард түмэн нээрээ л тийм гээд санал өгдөг жишиг тогтчихлоо.
СИМБА ЭФФЕКТ
-Татүрүүн зарим залуус улс төрчдийг шүүмжлээд байгаа мөртлөө өөрсдөө оролцохоос ичдэг гэж хэлсэн. Та УИХ-д нэр дэвшихээр хөдөлгөөнөөсөө гарсан. Та ичихээ байсан хэрэг үү?
-Бас л нэг хүндхэн хаалт саадыг давсан үйлдэл л дээ. Электорат хөдөлгөөн үүссэний дараа маш олон залууст энэ зүйл тохиолдсон. Тэд зориг орсон байна. Ардчилсан хөдөлгөөний үед өөрсдөө оролцож чадаагүй хүүхэд байсан хүмүүс одоо гарч ирж байна. Хуучин нийгмийг мэддэг, шинэ нийгэмдээ ч дасан зохицчихсон, өөрсдийн хүсэл мөрөөдлийг дотроо тээж яваа хэрнээ яаж оролцохоо мэддэггүй байсан залуус эхнээсээ нас нь ч дөч гарч юм юм жигдэрдэг насандаа хүрч байна л даа. Тэгж байхад нь Электорат хөдөлгөөнөөс та бүхэн илүү их оролцоочээ. Үүнд чинь ямар ч аавын хүү оролцдог юм аа, үзээд алдаачээ гэсэн үзэл санааг гаргаж ирснээрээ залуусын оролцоо нэмэгдсэн гэж харж байгаа.
-Тэгэхдээ зөв хүнийггэж яаж ялгаж таних юм бэ. Нэр дэвшигчид жигтэйхэн сайхан ярьдаг. Түүнд нь итгэчихээр УИХ-ын гишүүн болсон хойно жинхэнэ дүр нь гараад ирдэг. Та нар тэднээс юугаараа ялгаатай вэ?
-Энэ Германых, энэ нь бол Хятадад хийсэн эд гэдэг шиг тийм баталгаа байхгүй л дээ. Хэрэглэж үзэж байж л мэднэ. Гэхдээ түүх намтрыг нэгдүгээр шалгуур болгож байгаа. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Элдэв янзын бүлэглэлд оролцож нэр нүүрээ хугалж байгаагүй гэх мэт. Хоёрдугаарт Электорат хөдөлгөөний ах нар нэр төрөөрөө, намтраараа дэнчин тавьж залууст, “та нарыг бид дэмжье. Харин дараа нь одоогийн эрх мэдэлтнүүд шиг аашлах юм бол татаж унагаж чадна шүү” гэж байгаа. Жаахан романтик сонсогдож байж болно л доо. Гэхдээ УИХ-ын гишүүн элдэв гэмт хэрэгт орооцолдчихоод дархан эрхээрээ далайлгаад зүгээр байж болдгийг бид хамгийн түрүүнд болиулах ёстой шүү дээ. Украин сая байхгүй болгочихлоо.
-Тэгээд л байгаа. ЖДҮ-чин гишүүдээ сая яаж авч үлдлээ дээ. Хуулийнхан яаж ч чадахгүй байна?
- Тэр УИХ-ын гишүүн тийм хэрэг хийчихсэн юм шиг байна гэдгийг бид хэн нэгнээс л сонсдог. Гэтэл дахиад тэгээгүй гэдэг өнцөг гараад ирдэг. Нэг гишүүн нь нөгөө гишүүнээ хулгайч гэнэ. Өнөөх нь би биш гэнэ. Тэнд чинь гэмт хэрэг явагдаад байдаг. Хулгайлсан бол ял зэмээ авдаг. Хулгайлаагүй бол гүтгэсэн нь ял зэмээ авдаг байх ёстой. Гэтэл аль нь ч байхгүй замхарч байдаг ийм зүйлд бид дасчихсан. Даргыг гуйгаад царайчлаад байдаг. Энд тэнд очоод өдөржин үүдэнд нь хүлээнэ. Амжихгүй, маргааш ир гээд долоо хоног ч даргыг хүлээдэг. Хүлээх ёстой гээд бодчихсон. Энэ дарга, сайд нар нь бид нартай ерөөсөө харьцахгүй, олдохгүй, үзэгдэхгүй, тэнгэрт дүүлчихсэн. Биднийг зааглаж байгаа хана ньзагасны акваурим шигшилэн тунгалаг л байх ёстой. Бидний мөнгө хаагуур гараад хаашаа орж байгаа нь зурайж харагддаг байх ёстой байтал тийм зүйл алга. Бид ийм байдлыг ньөөгшүүлсэн. Одоо болимоор байна. Яаж гэдэг арга хэрэгслийг ярих нь тусдаа асуудал.
-Өөрөөр зорилгоо яаж тодорхойлов?
-Зорилгоо тодорхойлолгүй л яахав. Одоо цаг нар нь болоогүй учраас амлалтын шинжтэй болчих болов уу. Ер нь маш сайхан санал санаачлага гаргаж байгаа мундаг залуус их байна. Гэхдээ тэр санаа Монгол Улсад хэзээ ч биелэхгүй. Учир нь дарга нар, гишүүдэд үр ашиггүй учраас. Гэхдээ арга мухардаагүй. Энэ нь олон нийтийн хүч юм. Одоохондоо илүү дэлгэрүүлэх боломжгүй байна.
-Бие даагчид их дэвшиж байна л даа. Тэглээ гээд олонхи болж чадна гэж үү. Чадахгүй бол С.Жавхлан шиг “Би ганцаардаад юм хийж чадсангүй” гээд сууж байх юм биш биз дээ?
-С.Жавхлангийн анх ярьж байсан зүйл нь миний ярьж байгаа зүйлтэй ойролцоо. Би гаднаас нь биш дотроос нь тэмцэнэ гэж ярьж байсан шүү дээ. Тэр зөвхөн өөртөө найдаад алдаа гаргасан. Тэр хүн сайн дуучин. Даанчсупер хүн биш болохоортүүнд сайн хуульчид, судлаач, аналитикууд, олон нийттэй харилцах гэх мэт том баг бүрэлдэхүүн хэрэгтэй байсан. Ядаж тэр танхимд юу болоод байгааг өөрөө ойлгодог байх хэрэгтэй байлаа. Хуралдаа ч суудаггүй. Хаяад явчихдаг. Уг ньганц хүн ч ганцаардахгүй байх боломжтой л доо. Бие даагчид юм уу, шинэ хүчинбүлэг байгуулах хэмжээнд гараад ирвэлярих цагаан хоолойгоо, ярих тавцангаа л томсгож байна гэсэн үг. Хүмүүст хүрэх өөрийнхөө боломжийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Алийн болгон дотроо бодоод л цахим орчинд бичээд л, бухимдаад суух вэ дээ. Арай жаахан өндөр дээр, арай том цагаан хоолойгоор олон нийттэйгээ харилцан ярилцъя гэж байгаа оролдлого юм уу даа. Симба эффект гэж юмыг би яриад байгаа юм. Өөрөө арслан байж би арслан байж чадахгүй гээд бодчихсонтарвага, гахай хоёртой нийлээд өт хорхой идээд яваад байдаг. Гэтэл тэр боларслан шүү дээ. Өөрийгөө арслан гэдгийг мэдсэнийхээ дараа юуг өөрчилж чаддаг билээ. Манай сонгогч, иргэд, олон нийт бол симба юм. Өөрсдөдөө ямар их хүч, агуу боломж байгааг мэддэггүй. Өөрсдөдөө хамаагүй гэж бодоод байдаг. Үүнийг өөрсдөд нь сайн ойлгуулж, ухааруулж, татаж босгож, дуудаж, сэрээж, хатгах хэрэгтэй байнал даа. Түүний тулд арай олон сувгаархүмүүст хүргэх шаардлагатай болж байгаа биз дээ. Өөр дээрээ жишээ авахад миний бичсэн нийтлэлүүдийг хэдэн хүн уншдаг вэ. За таван мянган хүн гэвэл тэд юуг өөрчлөх вэ? Харин үүнийг тавин мянга, таван зуун мянга болгох боломжтой юу гээд цаашаа харъя л даа.
ГЭРИЙН ГАДНААС ГЭРИЙН ДОТОРХЫГ БИЧИХГҮЙ...
-Та ер нь хэзээнээс, яагаад нийтлэл бичиж эхэлсэн бэ? Хамгийн анхны нийтлэл нь юу байсан бэ?
-Тухайн үед блог гэж зүйл анх гарч ирж байсан. Тэр үед юм бичих, зурагтаар гарах гэдэг чинь тусдаа хүмүүсийн үйл хэрэг байлаа шүү дээ. Мундаг хүмүүс гээд л... Гэтэл зөвхөн би өөрийнхөө дуртай зүйлийг бичээдтүүнийг нь хүмүүс уншдаг болно гэдэг маш сонин боломж байсан. Хамгийн анх охин үнсэж үзэх гэдэг чинь хүн бүрийн заавал давах ёстой ичгүүрийн гэх юм уу нэг шат байгаа байхгүй юу. Охидууд ч гэсэн анх хөвгүүнд үнсүүлэх, анхны болзоонд уригдах ч гэдэг юм уу тийм ичмээр, санаа зовмоор зүйл байдаг биз дээ.Юм бичиж эхлэхэднадад тийм л байсан. Тэгээд тэр үеэ даваад бичсэн. Эхлээд хэн ч уншаагүй л дээ. Латин үсгээр бичсэн ч юм уу, яасан юм. Ингээд кирилл үсгээрээ үлгэр энэ тэр бичихээр хүмүүс жаахан уншдаг боллоо.Австрид эдийн засгийн сургуульд сурч байхдаа сургуулийнхаа хажууд цайны газар ажилладаг байлаа. Тэр газрын эзний найз Петр гээд өвгөн манайхаар байнга үйлчлүүлнэ. Тэгтэл түүнийг шүлэг бичдэг гэж байна. Уншсан чинь герман хэлийг ярианы хэллэгээр буулгаж бичдэг юм байна. Түүнийг зөвхөн Вена хотод амьдардаг хүн л ойлгоно. Гаднаас нь харангуут аль хэлээр бичсэн нь танигдахгүй. Тэр бол цэвэр сайхан Венийнхээ аялгуугаар бичиж байгаа байхгүй юу. Герман хэлний бичгийн дүрэм бол өөр шүү дээ. Миний өөрөөр бичдэг чинь ийм учиртай.
-Зарим нь таныг дүрэмгүй бичлээ гээд байдаг шүү дээ...
-Тэр чинь зүгээр л кирилл үсгийн дүрэм болохоос монгол хэлний л дүрэм явж байгаа. Жинхэнэ монгол хэлтэй хүн ойлгоно. Петр гэж тэр өвгөн нийтлэл бичдэг, нийтлэл нь улс орон даяар түгдэг. Дэмжигч ихтэй. Австрид ЖДҮ эрхлэгчид амралтын мөнгө авдаг юм байна л даа. Гэтэл Петр өвгөн бичсээр байгаадтүүнийх нь хувийг нэмэгдүүлж чадсан ч юмуу, нэг тийм зүйлийг найзууд нь домог мэт ярьдаг. Үзгэнд, компьютерт боломж байгаа биз?
Монголоос гадаадад ирсэн хүн бүр, “манай улсад яагаад ийм хөгжил байдаггүй юм бол” гэж боддог. Бухимдана. Энд бүх зүйл шударга байхад манай улс яагаад ийм эсрэгээрээ юм болоо гээд л... Гарц нь тод тэмдэглэгээтэй, гэрлэн дохио нь саадгүй ажиллаж байна.Манайд яагаад ийм байж болдоггүй юм бол гээд бухимдаад байдаг. Хүмүүс янз бүрээр үүнийгээ гаргана. Миний хувьд үзэг барьсан юмуу даа. Сүүлдээ нухацтай харж, няхуур судлахыг хичээх болсон. Энэ бүхний суурь шалтгаан нь юу юм. Саад болдог үндсэн зүйлс нь юу вэ? Алдаа хаана байна вэ? Яаж засах вэ?
Гэхдээ гэрийн гаднаас доторхыг хэзээ ч бичиж чадахгүй л дээ. Нүдээр үзэх, өөрөө оролцох, тэгж байж амьдралтай, судалгаатай юм бичнэ. Тэгээд би түүндээ автаад наашаа хүрээд ирсэн. Ирэнгүүтээ хамгийн их хорхой хүрчбайсан ажлаа хийсэн. Хэвлэлийн газар ажилд орсон. Ном хийж эхэлсэн, редакторласан, нийтлэл зөндөө бичсэн, кино зохиол бичсэн. Сүүлдээ хувийн бизнесээ явуулах гээд гарсан л даа.
-Ингэхэд ямар сургууль төгссөн билээ?
-ТИС-ийг инженерээр сурч төгссөн. Дараа нь Австрийн Эдийн засгийн их сургуульд суралцаж байгаад хаячихсан. Төгсөхийн тулд надад ахиад бараг тав, зургаан жил шаардлагатай байсан. Цаг хугацаагаа бодоод үзсэн ч миний нас яваад өгөх юм байна. Энэ мэргэжлийг эзэмшээд яах ч юм билээ гэж бодсон. Одоо бодох нь ээ диплом нь хэрэгтэй байж л дээ. Ядахдаа хүмүүст үзүүлэх юмтай. Гэхдээ тэр миний сонголт биш байсан юм.
-Одоо юу хийж байна?
-Маркетинг, брэндинг, бизнес зөвөлгөө өгдөг консалтингийн компанийг найзуудтайгаа хамтарч амжилттай ажиллуулж байна. Маш олон сайхан ажил хийж байгаа. Одоо хийсэн ажлуудаараа үзэсгэлэн гаргана. Олон залууст урам зориг өгөх байх. Бид Монголынхоо олон компанитай ажилласан. Байгууллагууд өөрсдийн хүслээрээ гэрээ сунгадаг. Бид судалгаа, боловсруулалт,брэндинг гэх мэт бүх асуудлыг цогцоор нь хийдэг учраас хамгийн багадаа зургаан сар, тэгээд гурван жил хүртэл хугацаагаар гэрээ хийдэг. Тогтвортой ажилладаг, гүйцэтгэх баг хамт олон сайтай. Бид багаа бүрдүүлээд зургаан жилийн нүүр үзэж байгаа учраас арвин туршлага, зузаан намтартай болсон. Бид сонирхолтой кэйсүүдээ түүж үзэсгэлэн гаргана.
-Хэзээ гаргах вэ?
-Энэ намартаа л болов уу. Манай ажил чинь хөөрхөн танхимтай. Дотоод соёл ч маш нээлттэй. Залуучууд ч их хандаж байна. Ментор болооч,зааж зөвлөөч гээд л. Айхтар багш магш болох нь юу юм. Зүгээр нөхөрлөөд цаг заваараа элдэв зүйлс зөвлөлдөөд л явж байна даа.
-Яагаад шадар гурван цэргийн Артанъяны нэрээр нийтлэлээ бичдэг болсон юм?
-Зохиолыг нь долдугаар ангидаа уншаад автаж байсан. Дараа нь киног нь хэдэн хувилбараар үзсэн. Ариун сэтгэлтэй, эрэмгий, цагаахан амьтан шүү дээ Артанъян чинь. Тэгээд л уншигчийн хувьд шүтэн биширдэг байсан биз. Одоо бас л эргээд, өөрийнхөө жинхэнэ нэрээр бичдэг байж уу ч гэж бодогддог.Түмэн-Өлзий гэж хүн танихгүй, Артгаал гэж мэдээд байна.
АЙЛЫН БАГА БОЛ ГЭРИЙН ЗАРЦ
-Аль нутаг билээ. Хотын унаган хүүхэд үү?
-Миний аав, ээж хоёр хоёулаа Хөвсгөлийн хүмүүс. Аав маань Шинэ-Идэр суманд төрсөн. Хөвсгөл, Архангай, Завханаас нийлүүлээд Далай Чойнхор вангийн хошуу бүрдүүлсэн газар. Тавин тайжийн хошуу ч гэж ярьдаг. Харин ээж маань Цагаан-Үүр сумынх. Буриад хүн л дээ. Хамаатнууд маань Улаан-Үүд хот, Закаменьск тосгонд амьдарч буй. Цагаан-Үүрт одоо мянга орчим буриад зон амьдарч байгаа.
Тэгээд энэ хоёр маань нийлж амьдраад энд тэнд томилогдон ажиллаж байгаад 1972 онд Улаанбаатар хотод шилжин орж ирээд хотын хүмүүс болцгоожээ. Тэгээд би 1978 онд Нэгдүгээр төрөхөд төрсөн.
-Ямар ажил хийж байсан улсууд билээ?
- Аав маань ХААИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч байсан. Харин ээж маань дунд сургуулийн химийн багш байлаа. Одоо 85 настай буурай байна. Би ээж ааваас их орой төрсөн.
-Эрх хүүхэд гэсэн үг үү?
-Яалаа гэж, харин ч яг зарц шиг. Дээрээ хоёр ах, нэг эгчтэй. Бүгдээрээ том болцгоочихсон. Гэрийн бүх ажил над дээр. Хоол хийх, аяга угаах, гэр цэвэрлэх гээд л.. Зурагтын удирдлага ч болно шүү дээ. Тэр үед телевиз удирдлагагүй. Суваг солих үүрэг надад оногдоно. Гэхдээ энэ бүхэн хүнд ажлын дөр их суулгадаг юм билээ. Баргийн юманд түүртэхгүй. Бас ажлаас бултаад алга болох сэтгэлгээ маш багасдаг. Үүнийг хийж байж л цаашаа явна гэдэг сэтгэлгээ суудаг. Өөр яах ч юм билээ.
-Та гоё хоолнуудын зураг постлоод байдаг. Хоол амттай хийх үү?
-Би чинь гадаадад сурч байхдаа хоолны газрынхаа тогоочоор нь хүртэл ажиллаж байлаа шүү дээ. Монголчууд гадаадад очихоороо гялалзуулаад байдаг гэдэг. Тэр чинь үнэн юм билээ. Би анх Турк хоолны газар хог аваачиж асгадаг ажилд орохгүй юу. Аяга таваг угаана. Хогоо өглөөд асгана. Тэр үед нэг Бангладеш нөхөр яг надтай адилхан ажил хийдэг хэрнээ миний дарга байлаа. Гэтэлзөөгч хийдэг онгироодуу турк залуу нэг өдөр намайг ширээн дээр байгаа сандлуудыг буулга гэж байна. Тэр бол түүний ажил л даа. Тэгэхээр би “Энэ бол чиний ажил” гэж хэлсэн. Тэгсэн чинь надтай зодолдох юм боллоо. Манайхан хэлдэг дээ,эр улс шиг үзье гээд л. Би “Цагдаа энэ тэр гэхгүйгээр гарч байгаад үзье” гэсэн чинь тэгэсгээд больчихсон. Тэр өдрөөс хойш би туркуудын дунд нэр хүндтэй болсон. Өдрийн цайгаар тэдэнтэй хамт өдөр бүр хонины хавиргатай мах иддэг болсон доо. Сүүлдээ аяга таваг угаахаа болиод салат бэлтгэгч, соус бэлтгэгч гэх мэтээр дэвшээд л явсан. Хоолны газрын эзэн нь хүртэл надад сайн болсон. Хичээлийнхээ амралтааражиллаж байсан болохоор гурван сар ажиллаад гарсан л даа. Гарахад “эргээд ирээрэй” гээд нэг сарын цалин нэмж өгч байлаа.
ТӨРД ОРОХ, КОМПАНИД ОРОХ АДИЛХАН БОЛСНЫ ДАРАА...
-Аялах дуртай юу. Хэр олон газраар аялсан бэ?
-Дуртай байлгүй яахав. Зарим аялагчийн хажууд нэг их яваагүй ээ. Гуч, дөчөөд орноор л аялсан байх.
-Даунтай хүүхдүүдтэй бас ажиллаж байлуу?
-Тэр бол нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил юм. Манай найзын хүүхэд даунтай байсан. Хүн олон салбарын хүнтэй уулзаад ярилцаад үзэх хэрэгтэй байдаг шүү, ер нь. Даунтай хүүхдүүдийн тухай, аутизмтай хүүхдүүдийн тухай сонирхоод яриулсан чинь миний амьдралын эргэн тойронд ийм хүүхдүүд олон байсныг мэдсэн. Тэдэнтэй харилцах урлаг, хүмүүнлэг энэрэнгүй үзэл гээд бүх зүйлийг л судалсан.
Хүн ер нь дэлхий дахины орчин үеийнхандлагыг мэдэж байх ёстой юм билээ. Тэгэхгүй бол нэг л мэдэхэдхоцрогдчихсон байдаг юм байна. Өөрийнхөө зөв гэж бодоод л яваад байдаг. Тэгж болдоггүй юм билээ. Өнөөдөр даунтай, аутизмтай хүүхдүүдийг нууж хаах нь хамгийн харгис үйлдэл болоод байна. Хэдий чинээ тэднийг таньж мэднэ, төдий чинээ л тэдэнд тусалж байгаа хэрэг юм. Тэр синдромууд хүнд халддаггүй, хүнд гэм хор учруулдаггүй. Гэтэл бид яадаг билээ, тийм хүүхэд харагдангуут өөрийн хүүхдээ холдуулаад л. Тиймээс л бусад хүмүүс маш их хичээж байна. Хамгийн том илрэл нь тусгай олимпийн арга хэмжээ. Түүнд нь манай улсаас оролцдог болсон. Бид ч бас тусалж,зардлаа өөрснөө босгоод хоёр ч удаа тун ч дорвитой сурталчилгаа хийж өгсөн шүү.Өнөөдөр төрийн тэргүүннь хүртэл хүлээж авч уулздаг болчихоод байна.
Ер нь тэр хүүхүүдтэй ажиллах сайхан байдаг. Хиргүй цагаахан сэтгэл тэдэнд л байдаг юм билээ. Жаахан юм хийхээр л хажууд ирээд суучихна, хацар дээр зураг зураад л, гарнаас татаж чангаагаад л.Гэхдээ өрөвдөөд байгаагаа тэднээс нууж, бидний нэг хэсэг гэсэн байдлаар хандах нь л чухал юм билээ. Даунтай, аутизмтай хүүхдүүдээс эцэг эхчүүд хүүхдээ холд гээд загнаад байдаг. Энэ буруу хандлагыг л арилгах нь бидний үүрэг. Тиймээс тусгай сургуулийг бага багаар энгийн сургуультай нийлүүлэх ёстой юм билээ. Бид багаасаа тэднийг ойлгодог болох нь чухал байна шү дээ. Гээд энэ тухай яривал зөндөө их юм байна. Гэхдээ одоо ярилцлага чинь бүр суначих байх.
-Энэ байдлыг бид гадаадын улс оронд илүүтэй мэдэрдэг шүү?
-Тийм л дээ. Гадаадын улс орнуудаар явахаар бидний нүд, чих нээгддэг. Юм үзэж нүд тайл гэдэг бол тийм том дэлгүүр орлоо гэдэгтээ чухал биш. Дэлхийгээр аялахдаа хүн төрөлхтөний, хүний нийгмийн хөгжил хаашаа явж байна, хүмүүнлэг үзэл санааны хэлбэр ямар болж байна. Улс орны хөгжлийг юу илэрхийлдэг болж вэ гээд харах сурах юм бишгүй их. Үүнийг байнга сонирхож байхгүй бол нэг л мэдэхэд хоцрогдчихсон байдаг юм билээ. Олон улсын түгээмэл эрхүүд, конвенциудад ч юу гэж байгааг, юу нэмэгдэж хасагдаж, ямар зүйл яригдаж байгааг мэдэж байх ёстой.
-Залуу хүмүүс улс төрд орох нь зөв юм уу, буруу юм уу. Мөрөөрөө амьдралаа хөөгөөд явахгүй юун улс төр хөөгөөд байдаг юм гэж шүүмжлэх нь бий?
-УИХ-д сонгогдох ч юмуу, төрийн байгууллагад ажилд орвол цалингаасаа илүү мөнгө олох боломжтой, хулгай хийх,албан тушаалаа урвуулан ашиглах боломжтой гэсэн ойлголттой болчихоод байна. Тиймээс баялаг бүтээх ёстой залуус бүгд л төрд тэмүүлж байна шүү дээ. Бусад нь элдэв тэндэр, боломж олж авах гээд л эргэлдээд байна. Ёстой л 100 жилийн өмнө бүгд лам болоод хүн амын бүтээмж зогссон гэдэг үзэгдлийн шинэ хувилбар бол энэ. Миний дээр хэлсэн төр тунгалаг болоод, иргэд бүх эрхээ мэддэг, шаарддаг болоод, төрд байгаа бидний мөнгөний ширхэг бүрийн явсан зам нь ил болчихвол энэ байдал засарна гэж харж байна. Идэх уух, хулгайлах боломжийг нь хасчихвал төрд ажилд орох нь энгийн нэг компанид ажилд орохтой л ижил сонголтын нэг болно. Ингэж байж л Монгол Улс хөгжлийнхээ зам дээр зогслоо гэж бодно доо. Монгол Улс хөгжих ёстой л юм бол хамгийн түрүүнд болох зүйл бол энэ. Харин түүний дараа жинхэнэ мэргэжлийн залуучууд,хуульчид нь, технологичид нь гараад ир гээд байгаа юм. Бүртгэлийн хууль бол нэг л булан нь. Гэтэл ямар үр нөлөө авчирлаа. ЖДҮ-г илрүүлсэн шүү дээ.