-Цээж гэхэд Ч-ээр бичдэг юм уу, Ц-ээр бичдэг юм уу? 

-Амархнаар нь зүгээр л мээм гэчихээч 

-Хаашаа юм тэгээд, “Би ардчиллыг мээмээрээ хамгаалсан” гэх юм уу?!

***

Хамт ажилладаг залуугаас:

-Чи сая сонингоос юу хайчилсан бэ? 

-Эхнэр нь халаасыг нь нууцаар ухаж үздэг байснаар шалтаглаж нөхөр нь салсан тухай мэдээ 

-Түүгээр яах нь вэ? 

-Халаасандаа хийе.

***

УИХ-ын гишүүн өглөө 10,000$-оосоо босч, 15,000$ руугаа орж, 5000$-оо угааж, 200$ идчихээд 12,000$-оо өмсөөд 250,000$-оо хөлөглөн авлигын эсрэг хуралд оролцохоор явав.

***

Гоо сайхандаад ирсэн эхнэр нь: 

-Би хэдтэй харагдаж байна? 

-Царай чинь 20 наст шиг, гар чинь 25, үс чинь 18 настынх шиг байна даа 

-Аая! 

-Байж бай, нийлбэрийг нь олоодохъё.

***

-Сонин юм, таны цамцны мөр дандаа хиртэй байх юм? 

-Хүүхнүүд чинь шилбээ сайн угаадаггүй юм байна шүү дээ

***

Манай нэг томоохон бизнесмен: 

-Ашиг олох мянган арга байдаг ч ганц л шударга арга бий 

-Ямар? 

-Би мэдэхгүй.

***

“Хэрэв би Ерөнхий Сайд болбол” гэсэн зохион бичлэгийг сурагч бүр өөр өөрөөр бичдэг ч төгсгөл нь дандаа ижил "...тэгээд би гадаад руу гарна" гэдэг.

***

-Та яагаад хөршөө хордуулсан бэ? 

-“Жоомны устгал хийхдээ хөршөө бас оролцуулбал илүү үр дүнтэй” гэж хорны заавар дээр байсан. 

***

-Дуурийн дуучид яагаад бүдүүн байдаг юм бол? 

-Балетчингуудын идээгүй үлдээсэн хоолыг идсээр байгаад.

***

Албан тушаалтан: 1 авилга, 2 авилга шинэ Лексус авлаа. 

Багш: 1 шалгалт, 2 шалгалт цалингийн өрнөөс саллаа.

***

Бага хүү аавынхаа хуучин сонингуудын завсарт хичээнгүйлэн нуусан долларуудыг 1 кг-ийг нь 500 төгрөгийн ханшаар тушаажээ.

***

Эхнэр нөхөртөө гомдоллоно: 

-Сүүлийн үед чи намайг дагуулж гадуур явахаа байжээ 

-Орой хамт гарч хог асгая.

***

Сайхан насан дээрээ байна даа. Хүснэ чиг, чадна чиг, яаж хийхээ ч мэднэ чиг.

***

За ингээд бүгдээрээ архинаас гарахын төлөө энэхүү хундагыг тогтооё.

***

-5 жил үерхсэн найз залуу маань одоо л нэг гэр бүлийн тухай ярьж эхлэв шүү

-Сууя гэнэ үү? 

-Эхнэр хүүхэдтэй гэнэ ээ...

***

Хэлийг нь мэдэхгүй гадаад хүүхэнтэй танилцаад үхрийн мах зурж ойлгоцоод хоолонд урьж, хундага зурж ойлголцоод хамт баардав. Нилээд халсны дараа өнөөх бүсгүй чинь ор зураад харуулж байна. Намайг мебель зардаг гэдгийг яаж мэдсэн юм бол?

***

Хуримын ордонд бүртгэгч нь сүйт залууд:

-“Та гэр болохыг зөшөөрч байна уу” гэх асуултанд “тийм” гэж л хариулах ёстой болохоос "За дүүрсэн хэрэг" гэж хэлж болохгүй!

***

Үргүй хэмээн оношлуулсан эр жирэмсэн эхнэртээ яаж хэлэхээ мэдэхгүй сандарч байна.

***

-Эх орон юунаас эхэлдэг вэ? 

-Гаалийн байцаагчийн шунаг харцнаас л эхэлнэ дээ.

***

Космополитан сэтгүүлд ирсэн захидлаас:

“Би түүнтэй гэрлэсэн болохоос үрчилж аваагүй гэдгийг нөхөртөө яаж ойлгуулах вэ?!”

***

Галзуугийн эмнэлэгт:

-Энэ залуу яагаад энд эмчлүүлж байгаа юм?
-Найз охин нь өөр хүнтэй сууснаас болж галзуурсан юм
-Харин тэр цаад өрөөнд гавлуулсан байгаа залуу?
-Энэ залуугийн найз бүсгүйтэй нь суугаад хамт 1 жил амьдарсан залуу нь байгаа юм

***

Хамгийн эелдэг, боловсон харьцаатай хүн шалгаруулах тэмцээнд шараа тайлах архи авах гээд 500хан төгрөг дутсан гаарийчин эр түрүүлэв.

***

Эхнэрээсээ юугаа ч нуудаггүй эр цалингаасаа гадуур гэнэтийн орлого олохоороо баясдаггүй.