Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ
Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

Монголд л байдаг этгээд үзэгдэл гэх үү? Үйлчилгээний байгууллага ийм анхааруулгатай, “Нохойд уруулна шүү” гэсэн сүрдүүлгээр үйлчлүүлэгчдээ угтан авдаг! Яавал яаг гэсэн нүүдэлчний сэтгэхүй. Ярдаг ноход нь чөлөөтэй, хашаа нь энд тэндээ онгорхой цоорхой, ноход нь төв замаар гэмгүй яваа эзэнтэй ноход руу боорлож дайрдаг, ийм нэгэн мод үржүүлэх ургуулах газар Санзайн эцэст, цэргийн амралтын баруухан талд байнаа.

Олон удаа боллоо доо, тэсэхээ байгаад би хоёр дугаар руу ньзалгаж үзлээ. Арваад хоногийн өмнө. 99179239 нь хариу өгсөнгүй, харин тэр 99188614 дээр нэг залуу байнаа. Шууд өөрсдөөсөө зайлуулаад эхэллээ. “Нохойд уруулна шүү” гэсэн пайз өлгөчихсөн мөртлөө манайд огт хамаагүй, манай ноход биш, энэ хойд байгаль хамгаалагчийн ноход манай хашаанд орж ирчихээд байдаг юм, ойлголоо, анхааръя, эзэнд нь хэлье гэж хариулж байна.

Би соёлтойгоор ухуулга хийлээ. Үйлчилгээний байгууллага нохойгоор мануулчихаад үйлчлүүлэгчдээ нохойгоор айлгаад байж болохгүй ээ, хэрэв хашаандаа бэлчээх гэж байгаа бол нохой чөлөөтэй гүйж гараад байдаг наад хашааныхаа онгорхойг ядаж төмөр утсаар хэрээд хаачих аа, эсвэл уяатай байлга аа гэлээ. Манайх биш, эзэнд нь хэлье, буцааж өгье гэж амлах шахуу хариулж байна.
Би ч яахав итгэчихлээ. Гэтэл 10 хоноход ямар ч өөрчлөлтгүй. Хашаа хороо нь онгорхой цоорхой хэвээрээ, хоёр банхар нь гарч давхиад Эни бид хоёрыг барьж идэх нээ, өчигдөр шүү дээ. Уржигдар тэр хашаа руу гаднаас орж яваа хижээл эрийг орилж дуудаж байгаад дахин хэлж үзлээ. Хажууд нь нөгөө хоёр ярдаг нь хуцаж дайраад зүгээр яриулахгүй. “Би эндхийнх биш” л гэнэ, тэгвэл тэр айлд нь хэлнэ үү, болохгүй бол цагдаад хэлж байгаад торгууль тавиулна гэж айлгаж үзлээ. Мань эр “За, хэлье ээ” л гэж байна. Надаас салахын түүс. Маргааш нь яг хэвээрээ. Хоёр нохой хашаанаасаа гарч ирээд бид хоёр руу хуцаад дайрлаа...

Энэ үзэгдэл хэзээ дуусдаг юм бол? Цагдаад өгөх нь зөв үү? Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т мод үржүүлэг хариуцсан хэлтэс, тасаг, байцаагч гэж байна уу? Санзайд тэр Хороохоринд нь энэ хамаатай юу? Ярдаг золбин ноходоо яах санаатай вэ?
Сонгинын тийшээ эзэнгүй нохой муурны сургалтын төв байгуулж курс дугуйлан ажиллуулж гаршуулж гэршүүлээд үрчлүүлэх нөгөө газар маань ажиллаж байна уу Нийслэлийн Засаг дарга аа?

