Одоогоос арав шахам жилийн өмнө онд нөхдийн хамтаар аяллын нэвтрүүлэг хийдэг байхад нэгэн аяллын зорилго маань ураны уурхай байсан юм. Тэр нэвтрүүлэг өнгөрсөн намар телевизүүдээр хэдэн удаа хэсэгчилж гараад байх шиг байсан. “Ашгүй нөгөөх нь нэг юм ажилд орох гэж байгаа юм байлгүй дээ” гэж жаахан олзуурхсан. 

Өвөл эхлээд Н.Учрал сайд хэдэн хөөрхөн юм яриад эхэлсний нэг нь “ураны олборлох асуудлыг хөдөлгөнө” гэсэн сэдэв. Хүн бүхэн ойлгож байгаа. Улс төрчид бүр бүгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ хэн нь ч дугарахаас айдаг сэдэв бол энэ ураны олборлолт. Учир нь “ард түмэн” эсэргүүцдэг. Үнэндээ ард түмэн огт биш. Ард түмэн гэж харагдахуйц тооны дунджаар нэг 3 орчим мянган, магадгүй 5, 10 мянга ч хүрч байж мэдэх фэйсбүүкийн хуурамч хаягууд юм. Монголчуудыг ямар нэг зүйл бүтээж байгуулах гэхээр албаар тасалдуулж болиулахыг хүсдэг аварга том хүчний хийж буй ажил тэр. Мэдээж манай боловсролын системийн хохирогчид болсон, сургуульд юууу ч ойлгоогүй олон гэнэн хүмүүс дотор нь бий л дээ. За үндсэн сэдвээсээ хазайлаа, хашиж аваад тэр лүү гээ оры. 2017 онд тэрхүү “Ураны аялал” гээд байгаа нэвтрүүлгийг хийж байхад нүдээр үзсэн юмаа хуваалцы гэсэн юм.

Ураны уурхайн хорны хэмжээ

Ураны уурхай гэдгээ эхлээд ямар гэдгийг нь мэдэх ёстой юм билээ. Газар доороос хүдэр олборлож гаргаж ирнэ. Тэрийг боловсруулаад “шар нунтаг” болгоно. За ингээд манай уурхайн үндсэн үйл ажиллагаа дуусчихаж байгаа юм. Одоо энэ шар нунтагаа л тээвэрлэж гаргана. Шар нунтаг нь үнэхээр шар өнгөтэй нунтаг юм билээ. Ураны уурхайнууд жижиг варений шилэнд хийгээд хүмүүст үзүүлээд тавьчихсан байдгийг би өөрөө барьж үзэж, эргүүлж тойруулж баахан харж байсан. Барьсны дараа гараа тусгай хэмжүүрт хийж үзэхэд цацраг шинжтэй болдог. Гэхдээ усаар савандаад угаангуут арилна. За энэ ч яахав, мэдээж шар нунтаг гээд торонд хийгээд гаргаад байв гэж. Хайрцаг сав, битүүмжтэй лут л юмнууд байгаа. 

Газрын доор хүдрээ хүчлээр уусгадаг аргатай. Манайхан уран, шар нунтгийн үнэнд гүйцэгдээд ирэхээрээ "тэр хүчил нь газар доор асгарч таарна" гэж дайрдаг юм билээ. Эрсдэлд тооцохдоо хүрвэл бүх зүйл эрсдэлтэй. Хоол идэж байгаад сэрээгээрээ нүдээ хатгаад сохорчуул яах юм!  

Нээрээ би уран, цөмийн талаар ямар ч мэргэжилгүй хүн гэдгээ дундуур нь хэлээд авья. Зүгээр үзсэн юмаа л ярина. За цаашаа явы.

Тэгээд ер нь ураны уурхай ажиллахад тодорхой хэмжээний цацраг ялгарч таарна. Тийм хэмжээний цацраг ялгаруулдаг олон үйлдвэрлэл, юмнууд байдаг. Харин тэрнээс их цацраг ялгаруулдаг том талбай Улаанбаатар хотод бий. Цахилгаан станцын шатсан нүүрсийг хаядаг бассейн. Цахилгаан станцаасаа нээх холгүй байгаа. Тэнд хэмжилт хийхэд харин хөөрхөн их цацраг илэрч байхыг би харсан. Гэхдээ мөн л хүнд хордотлоо өдий учраас тэнд тэгээд лаглайгаад байж байдаг юм. За тэр эмнэлгийн MRI, CT, рентгэн эднүүс бол мөн л цацрагтай. Хэмжээ нь тэр шар нунтаг үйлдвэрлэхэдялгарах цацрагаас илүү юу гэхээс багадахгүй. Гэхдээ манайхан сургуульд юм сурсан ч биш дээ, ойлгохгүй нь угаасаа тодорхой. Шал дэмий юм бичээд цаг алаад байгаа ч юм шиг санагдчлаа :(.

Дорноговийн авгай

Бид нар Дорноговь орсон. Нутгийн нэгэн авгайн гэрт бууж цай ууж, боорцог идэв. Авгайтай нэлээд яриа хөөрөө үүсгэж, инээж ханиалдлаа. Ярианы агуулгыг сийрүүлье:

-Танай энд нээрээ хоёр толгойтой хурга ишиг гарсан юм уу?

-Мэдэхгүй, би л тийм юм дуулж байгаагүй дэг.

-Тэгээд улсууд танай суманд төрсөн гээд юун хоёр толгойтой ишигний харуулаад байдаг билээ?

-Тэрийг эгч нь ёстой мэдэхгүй юм.

Ийм л яриа өрнөв. Дараа нь Монгол орны нутаг нутгаас тиймэрхүү гаж төрсөн төлийг үнэ цохиж худалдаж авдаг тухай мэдээ чих дэлсэх болсон. Монголын нийт нутаг даяар дэлхийтэй л адилхан генийн алдаа төрдөг бөгөөд, аль нэг нутагт их, бага гэсэн тоо байхгүй, жигд тархалттай болохыг мал аж ахуй, статистикийн мэргэжилтнүүд тухайн үед бас хэлж байсан.

Ер нь ч тэгээд тэр Улаанбадрах суманд ажиллах ураны уурхайн хүдэр байна шдээ. Одоо нөгөө малын толгойг олшруулаад байгаа. Тэрний чинь яг адилхан хүдрийг Мардайд оросууд ухаж байгаад маш ихийг овоолж хаяад орхиод явсан байдаг юм. Тэр хавиар хүн мал энгийн байдлаа бэлчээд, амьдраад л явж байгаа. Адаглаад зүгээр ингээд бодчихож чаддаггүй аймар олон хүн байдаг. Гомдмоор шүү тиймээ.

Францууд хордоод үхчихсэн үү?

Нэвтрүүлгийн үеэрээ Франц орлоо. Тэд 270 орчим ураны уурхайг олборлоод бүр дуусгаад, нөхөн сэргээлтээ хийчихсэн аж. Дуусаад удаагүй байгаа уурхайгаа цацраг мацраг гээд хашаа хатгаж барьж л дээ. Гэхдээ яг тэр хашааных нь нөгөө талаас шууд залгаад ургаж байгаа усан үзмийн тариалан дээр бид очсон. Усан үзмийг нь идэж, исгэсэн дарсыг нь уув. Европын бараг бүх оронд экспортолдог алдартай брэнд байлаа. Урагшаах олон жилийн туршид уурхай нь ч ажилласаар, усан үзмийн дарсаа ч хийсээр байжээ. Пий ураны уурхайд тарьсан усан үзмийн дарс ууж байдаг европууд чинь бүр манайхнаас дор мал юм бишүү гэж бодогдож байлаа даа хаха. Гэх мэтээр ер нь францууд ураны уурхайтай хамт л амьдарсан хүмүүс, одоо ч амьдардаг хүмүүс юм байна. Энд шар нунтаг л яриад байгаа шдээ. 

Тэхээс шар нунтагийг дахиж цаашаа боловсруулаад гаргаж авдаг элдэв юм нь бол харин жинхэнэ хүн ална гэж байна. Гэхдээ тэр нь маньд ямар ч падлийгүй. Миний зам дээр хаясан тоосгонд 10 жилийн дараа нэгэн өндөр настан бүдэрч хөлөө хугалж гэнэ гэдэгтэй л ижил ямар ч хамаа байхгүй. Ураны хэрэглээний дараа хаягдлаа олборлосон улс нь буцааж авдаг гэсэн хууль дүрэмч хаана ч байдаггүй юм байна лээ. Манай нөгөө хэд зүгээр сайхан үлээж байдаг наацан. Нээрээ гэснээс “францад очиход чинь хуурамч тийм зүйл бүтээгээд л энэнд харуулцан байгаашдээ” гэх хүн гарах вий дээ бурхан минь хаха. Угаасаа гарах байхоо. Гэснээс бурхаан нээрээ жоохон маниуст тусла л даа. Арай л харанхуй байшдээ. Одоо бүр тог тасраад гадна дотор талдаа харанхуй болчлоо.

Казахстан салхи татуулж байна

Казахстан орсон бас. Одоо нөгөө үйлт Орано тэнд ажиллаж байна. Казахстан чинь манайтай ижил өргөрөгт оршдог. Гэхдээ арай дулаахан. Арай үржил шимтэй. Тэднүүс ёстой бужигнуулж байна. Төрөл бүрийн уурхайгаа ажиллуулаад эдийн засаг нь томорч, улс нь баяжиж байна. Би юманд нээх атаархаад байдаггүй юм. Казахстанчуудад атаархцан авч байсан. Яг мань шиг хэрнээ түрүүлээд сайжраад явчихаар тэгдэг юм билээ. Маниус илүү байх ёстой шдээ ч гэж бодох шиг. Хүний л бодолшд. 

Гэхдээ яахав дарангуй засагтайн нэг сайн тал гэхиймуу даа. Гэхдээ дарангуй болчуул сайхан юм байна гэж байгаам биш шүү. Тэрэнд орох нь ээ уурхайгүй байсан нь дээр. Угаасаа тэрэнд орох нь ээ уурхайгүй л байна л даа. Хайран хорь гучин жил хий эргээ л яваад байна. Хугацаа л алдаж байгаа юм. Гэхдээ болох юм болж л таараа. Монголын хоншоор гэж нэг юм байдаг даа. Жишээ нь хорин хэдэн жилийн дараа ингээд Оранотой гэрээ хийж байгаа өдрүүдэд би энийг бичээд сууж байна. Дашрамд Учралд баярлалаа гэж хэлье! Нас залуу ч гэсэн улс төрийн түүх нь хаачихав. Аван саван юм яриад уусаад алга болчихгүй байх гэж итгэж байна.

Эдийн засаг яах вэ тусгаар тогтнол чухал байна!

Нээрээ экс еөк маань саяхан юу гэсэн бэ? “Эдийн засаг яах вэ, тусгаар тогтнол чухал байна” гэдгээ ахиад хэлцэн нүүрээ гялалзуулаад зогсож байсан уу кк. “Тусгаар тогтнол гэдэг чинь өөрөө эдийн засаг юмаа” гэх юмсан. “Хоол яах вэ, баамаар байна, баас чухал байна” гэж байгаатай яг адилхан. Хоол идэхгүй бол юугаараа ч баах юм. Тэгээд өлсөж үхнэ угаасаа. 

Эдийн засаггүй тусгаар тогтнолууд зөндөө байсан шдээ ер нь. Дандаа байсан гэж өнгөрсөн цаг дээр ярих болно. Учир нь эдийн засаггүй тусгаар тогтнол утаа шиг нэг үнэртээд л алга болдог юм. Манж-Го улс, Донецкийн БНУ гэх мэт зөндөө л байна. Жинкэн хүчин төгөлдөр, төр засаг, цагдаа цэрэг бүх юмтай улс шиг л аймар улс байсан шдээ. Гэхдээ гарын үсгээр байгуулагдсан шигээ гарын үсгээр алга болчихдог юм л даа. Эдийн засгаа алдаад байвал, мөнгө олох боломжоо алдаад л байвал яг гарын үсгийн л улс болно. Өөр хувилбар байхгүй. Тэгж яривал бид өнгөрсөн хугацаанд асар их боломжоо алдсаар байгаад одоо “гарын” гэдэг дээрээ ирсэн улс шүү. Ингээд ухнатаад, танк манк ярьсан шигээ байгаад байвал “үсэг” нэмэгдээ л эргээд гарын үсгийн улс болно. Бидэнд тойруулаад зурцан хил л байснаас биш тусгаар тогтнол байгаагүй шдээ! Одоо ч гэсэн яс юман дээр хүнээс бинзээн, цахилгаан гуйгаад сууж байдаг тусгаар тогтнол гэж байх ч гүй. 

Тэгвэл манай тусгаар тогтнолын баталгаа юуийн?

Нэг нь мөнгө. Мөнгө гэдэг чинь манайд бол зөвхөн уул уурхай. Өөр хаанаас ч мөнгө олж чадахгүй. Нөгөөдүүл чинь "Газраа ухаж байснаас толгойгоо ажиллуулаад мөнгө олооч" гэдэг юм. Толгойгоороо ч мөнгө олно шүү дээ. Гэхдээ сая орчим жил болж байж уурхайн олох мөнгөтэй тэнцэх юм. Золиг шүү тээ хаха.  Уул уурхайгаа л нэмж байж бид баян амьдралтай болно шүү. 2010 онтой өөрснийгөө харьцуул. Оюу толгойн үр шимээр бид огцом урагшилчихсан хүмүүс. Яая даа байз. Оюу толгой манай хамгийн анхны, хамгийн ололт амжилт, мөн сургууль. Өнөөдрийн Учрал гэдэг залуу тухайн үеийн С.Баяр, С.Баярцогт нараас ч илүү гэрээний мэдлэгтэй,  хамгийн гол нь алдаа онооны туршлагатай юу гэхээс дутахааргүй байгаа.

Нөгөө нь гуравдагч орнуудтай байх найрсаг харилцаа. Энэ найрсаг харилцаа нь тэдэнтэй хийх бизнес дээр л бодитоор оршдог юм. Цаасан дээр биш.  Тэгээ л Орано, ураны уурхай бидэнд олох мөнгөнөөсөө ч илүү үнэ цэнэтэй, хэрэгтэй байхгүй юу дээ. Дараа дараагийн өрнөдийн, барууны компаниудыг хаалгаа нээн урих хэрэгтэй. Үүнийг хийж байгаа, ядаж ярьж байгаа улс төрч болгоныг би дэмжиж өчүүхэн дуу хоолойгоо өргөж байх болно.

Харин юу тусгаар тогтнолын баталгаа биш байхаар барах уу бүр дайсан нь вэ? Өнөөдрийн "эх орончид", "тэмцэгчид". Тэд биднийг ОХУ-аас өөр улс орнуудтай харилцахыг үзэн яддаг. Болиулахыг асар ихээр хичээдэг нь тэдний бүх үйлдлийн цорын ганц зорилго юм. Тэд бидний гучин жилд арай гэж хурааж байгаа тусгаар улсын иргэний мэдрэмж, үзэл санааны капиталыг маань найман газраар нь цоолцон элстэй уут шиг гоожуулж байдаг юм.