Орос, Монгол, Хятад: Улс төр, дипломатын ойллого

ХХ зуунд Ар Монгол яагаад тусгаар улс болоод тогтчихов оо гэдэг нь ганц судлаачдын төдийгүйөргөн олныч сонирхдог сэдэв. Энэ урт мөчлөг хугацаандМонгол оронд бүс нутгийг хамарсан их эрсдэлтэй, ээдрээтэй олон үйл явдал нүүрлэж бидний цөөхөн монголчууд тэр бэрх цагийн зовлонг чамлахааргүй амсчээ.Бидний саяхан хүртэл харааж зүхдэг байсан ноёд түшмэд, VIII Богд тэргүүтэй дээд лам нар хийгээдулс үндсээ гэсэншийдэмгий хувьсгалчдын авхаалж самбаа, эр зоригоор энэ зууны эхээрмонголчуудын хувь заяанд эргэлт гарсныг үгүй гэх хүн арай гарахгүй бизээ. Тэр зүтгэлтнүүдийн алдаа нь ч, оноо нь ч маньд сургамж болж үлдэж байгаа юм.

Бидний хувь тавилан хил залгаа хоёр их гүрэнтэй нөхцөлджээ. Үүнд миний бие Монголтой холбогдсон улс төр, дипломатын олон үйл явдлыг дэлхий дахины, тухайлбал Зүүн Хойд Ази буюу Орос, Хятадын харилцааны дэвсгэр дээр харуулахыг зорихдоо учир начрыг нь чадах ядахаараа тайлахыг хичээлээ. Урьд өмнө судлаачдын гар хүрээгүй шахам, заримдаа тойрон гарч байсан сэдвийг ч өөрийгөө гололгүйхөндөж тодруулахыг оролдлоо. Гаргалга дүгнэлт хийхдээ “хүний амаар будаа идэх”-ээс аль болохоор зайлсхийлээ. 

Хүний бодол санаанд хэвшээд тогтчихсон юм заримдаа бас өөрөөр байдгыгуншигч авгай энэ номоос олж үзвэл зохиогчийнх нь зорилго гүйцэлдэх нь тэр ээ. Цөөвтөр жишээ татахад, 1921 оны эхээрМАН Хятадтай хамсаж холбооны улс цогцлоож болох тухай гэсэн зүйл мөрийн хөтөлбөртөө дэвшүүлснийг одоо хир нь нухацтай судлаагүйюм шиг. 192О онд Орост очсон долоон хувьсгалч Хятадаас автономоо л эгүүлж авахыг хичээсэн бол Богд тусгаар улс болгож өгөхийг улаан оросуудаас гуйсан юм байна лээ шүү дээ. Нөгөө муу нэртэй шанзав Бадамдорж ч автономоо устгахыг анхандаа зөвшөөрөхгүй байсан ;хориод оны үеийн Зөвлөлт, Хятадын хэлэлцээний сургаар Д.Сүхбаатар чОрост итгэл алдсан ;VIII Богд барон Унгернээс бастусламж эгээрсэн; Солийн Данзан чухамдаа Тагна Урианхайн хэргээр амиа алдсан байж болох сэдэв мэдэгдсэн ; Дотоод Монголын хэрэг явдалд Сталин Чойбалсангаар “чулуу хөөлгүүлж” байсан; жараад оны эхээр Н.С.Хрущев Монголыг Варшавын Гэрээнд элсүүлэхээр хөөцөлдөж байсан; тэр үес Зөвлөлт, Хятадын харилцаа эрс муудсан нь өрнөдийнхний таамаглаж байснаар Монголыг далдуур булаацалдсан ч хэрэг биш гэх зэрэг мундахгүй олон эгзэгтэй сэдэв уул номд хөндөгджээ. Үүнд зохиогч миний биеөгүүлэгдэн буй гурван улсын улс төрийн бодлогоос үүдсэн дипломат, улс төрч, цэргийнхнийүйлдэл, явуулга зэргийг дүгнэж цэгнэхдээ түүхийн философийн баримтлалыг мөрдөж сайнд нь зуйрганаж тал зассангүй, саарт нь урвалзаж муу үгээр дайрсангүй, аль болохоорүнэн мөнөөр, голч шударгаар харуулахыг хичээлээ. Чингэхдээтүүхийн эх сурвалж, баримт түшсэн, тухайлбал Орос, Монгол, Франц зэрэг орны архивын үлэмж материал, гадаад орнуудын болоод Монголын улс төр, дипломатын холбогдол бүхий баримт бичгүүд, тухайн үеийн судлаачдын, түүнчлэн уг хэрэг явдалд оролцсон хүмүүсийн бичсэн ном, өгүүлэл, намтар, дуртгал, дурсамж, олон эрдэмтний туурвил бүтээл, илтгэл, тэмдэглэл,Орос, Монгол, Америк, Хятадын түүхчдийн судалгаа, түүнчлэн олон улсын харилцааны онолын болоод хууль цаазын холбогдолтой утгазохиол зэрэг арвин хэрэглэгдэхүүн номзүйг минь бүрдүүлжээ.

Уул сэдэв чухамдаа олон улсын харилцааны судалгаанд хамаарах юм. Хорьдугаар зууны Орос, Монгол, Хятадын харилцааны төлөв байдлыг гадаадын ч, дотоодын ч эрдэмтэд үечилж юмуу, эсвэл сэдэвчлэн судалсан. Эрдэмтэд 1910-1940-өөд оны явдлыг түлхүү авч үзсэн бол тавиас ерээд оны харилцааны тухайд дорвитой бүтээл одоогоор ховор мэт. 

Олон улсын харилцааны судалгаа нь улс хоорондын улс төрийн харилцааг авч үздэг өөрийн гэсэн тусахуун /объект/, аргазүй, онол бүхий шинжлэх ухааны бие даасан салбар мөний хувьд, өгүүлэгдэн буй гурван этгээдийн хэрэг явдлыг энэ арга зүй, онцлогоор баримжаалж ХХ зууных нь энгээр багцаалан гаргавал олон үйл явдлын холбоо хэлхээс алдагдахгүйгээс гадна нэлээд нарийн ширийн зүйл илүүтэй тодорч ирэх учиртай юм болов уу гэж бодсон билээ. 

Сүүлийн үеийн орос эрдэмтэд хорь, гучаад оны үеийн Зөвлөлт, Хятадын засгийн газраас Монголын талаар явуулж байсан бодлого, үйлдлийг шинээр нээгдсэн архивын эх сурвалжид дулдуйдан нэлээд нударгатай судалж эхэлсэнд талархууштай. Гагцхүүмонгол зүтгэлтнүүдийн бүрэн мэдэлтэй, тусгаар улс болж тогтнох гэсэн эрмэлзэл яахин мухардаж, тэдний арга барагдаж, хэрхэн ухаан сийлж зүтгэж тэмцэж байсан зэрэг ньгадаадын түүхчдийн ном бүтээлдтөдий л нарийн товойж харагддаггүй юм. За, энэ ч аргагүй л байх. Чухамдаа монголчуудынхаа үүх түүх, зан заншил, бодол сэтгэлгээг гадарлаж, эрхбиш дотор нь амьдарч зовлон жаргалыг нь ойлгодог судлаач л үүнийг гаргажбичих ёстой бизээ. Өгүүлэгдэн буй сэдвээр өмнөд хөршийн түүхчдийн бичиж гаргасан ном зохиолд ХХ зууны Монголын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийгөрөөсгөлөөр тайлбарладгыг дурдсу. Өнгөрсөн зууны Өрнөдийн зохиогчдын бүтээлд монгол эх сурвалж илтэд үгүйлэгддэгийг тэмдэглэсү. 

Халх Монгол1911 оны эцсээр Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо тунхагласан нь манай бүс нутгийн төдийгүй алс тэртээ орших их гүрнүүдэд санаандгүй, сонин содон явдал болсон юм. Жишээлбэл дэлхийн олонхи улсуудын хэвлэл сонин тухайн үед Монголын сэдвээр халгилж цалгилж байсныг зохиогч миний бие 1985 оны хавар Францын Гадаад хэргийн Яамны архивын сан хөмрөгт үзсэн билээ. 

Амьдрал өөрөө олон нигуртай, баялаг, түүнийг хүн л бүтээдэг, аль ч үеийн түүх, улс төрчдийн бодлого, явуулгад хорсол зэвүүцэл, хардлага сэрдлэг, уур хилэн, атаа жөтөө, атгаг санаа, дээрэлхүү зан, заль мэх, тэчъяадал,гутрал, цөхрөл, арга ядахын зовлон, ухаалаг бодол, урам зориг зэрэг хүний сэтгэлийн олон хувирал өрнөж төлжиж байдаг, тэгвэл түүхийг амьдхэлээр бичих ёстой гэж лут сэтгэгчдийн захиасыг санаж, бас “үнэн юм хэлэхэд л үг ундран гардаг”гэдэгардынхаа мэргэн үгийгбодонуул бүтээлээ албан аппаратын тарчиг ядуу, хөшүүн, уйтгар төрүүлэм хэлээр бичихээс аль болохоор зайлсхийсэн гэдгээ өчье.


Зохиогч Т.Төмөрхүлэг