Оросыг хонины маханд оруулчихаад дараа нь хонио зарж баяжих үлгэр энэ болой
Монгол Улс 60 сая малтай. Энэ их малынхаа махыг Оросод зарж ашиг олохоор боллоо хэмээн сүүлийн хэд хоног бид дээлэндээ багтахгүй сагсалзав биш үү. Сүүлийн 20 жилийн гол түншүүд болох Япон, Солонгос, Америк хүртэл жижигхэн харагдах шиг боллоо.
Монгол Улс 60 сая малтай. Энэ их малынхаа махыг Оросод зарж ашиг олохоор боллоо хэмээн сүүлийн хэд хоног бид дээлэндээ багтахгүй сагсалзав биш үү. Сүүлийн 20 жилийн гол түншүүд болох Япон, Солонгос, Америк хүртэл жижигхэн харагдах шиг боллоо. Эдэнтэй эдэнгүй бид махаа хойд хөршдөө зараад хөл дээрээ сэгийтэл босоод ирэх юм байна гэж хөөрцөглөв. Тэгсэн сүүлийн үеийн нөхцөл байдлаас харахад биш болоод явчихлаа. Эрдэмтэд тооцоо хийгээд үзсэн чинь махны экспортыг тэр чигээр нь эзлэх үхэр, адууны 60 сая малд маань эзлэх тоо толгой өчүүхэн юм байна. Оросууд манайхаас зөвхөн адуу, үхрийн мах л авна. Гэтэл Монгол Улсын нийт мал сүргийн дотор адуу 5.7 хувь, үхэр 6.3 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.3 хувь, ямаа 42.9 хувийг тус тус эзэлжээ. Өнөө 60 сая гаруй малын чинь ердөө гурван сая нь үхэр, хоёр сая гаруй нь адуу бусад 45 сая нь хонь, ямаа юм байна. Тэгвэл энэ их хонь, ямааны махыг авдаг газар алга. Арабын орнууд бага зэргийн хонины мах авдагийг эс тооцвол үнэндээ эдийн засгийн үр ашиг нь энэ хоёр малд юу байгаа юм бэ. Байгаа жаахан адуу, үхрийн махаа бүгдийг нь гаргаад ч Сибирийн махны нэг жилийн хэрэгцээг барахгүй юм байна. Оросын хэрэгцээ агуу их. Европууд Оросод мах, хүнсний ногоо нийлүүлэхгүй гэж мэдэгдлээ. Урьд нийгэмд Монголын махыг боловсруулах хэд хэдэн үйлдвэр Сибирьт баригдсан нь одоо ч технологийн дэвшил хийгдээд ажиллаж байгаа. Тухайн үед адуу гэхэд 60 мянгыг хойд хөршид нийлүүлж байсан бол одоо “Мах импекс” компани 6000 адуу бэлтгэлд авах гээд чардайдаг болсон гэх. Сүүлийн 20 гаруй жилийн дотор манай өөрийн дотоодын хэрэглээ бараг 11.0 саяд хүрлээ. Гадаад зах зээлд үхрийн махыг илүүтэй сонирхдог бол манайд үхрийн тоо толгой ердөө З.О сая орчим байгааг харгалзвал дотоодын хэрэглээнээсээ төдийлөн илүү гарахгүйд хүрсэн байгаа биз. Монгол дотроо ийм байхад энүүхэн энэ Эрхүү, Улаан-Үүд, Чита дахь үйлдвэрүүдэд махны хэрэгцээ байсаар байгаа. Эдгээр үйлдвэрүүд армийн хэрэглээний махан бүтээгдэхүүний дийлэнхийг үйлдвэрлэдэг. Монголоос мах нийлүүлэх тээвэрлэлтийн зардал маш бага, энэ нь худалдаалах үнэд нөлөөлдөг. Ер нь бол хойд хөршид ганц Сибирь ч биш Орос нэлэнхүйдээ махны хэрэгцээтэй болчихоод байгаа юм. Оросод махны гол нийлүүлэгч нь байсан Латин Америк, Европын холбоо, англи хэлээр ярьдаг орнуудаас мах оруулахаа больсноор Бразил, Аргентинаас худалдан авалтаа нэмэхэд хүрч байгаа. Импортын махных нь 70 хувийг Москва, Санкт-Петербург хотод хэрэглэдэг. АНУ болон Европын холбооны орнуудаас ОХУ импортын үхрийн махныхаа 60 орчим хувь буюу 600 мянган тонныг авч байсан зах зээл нээгдэж байна. Ийм нөхцөлд мах нийлүүлэх хамгийн ашигтай орон бол Монгол болчихоод байгаа юм. Дээрх орнуудаас ОХУ-д экспортолсон, эдийн засгийн хоригт багтсан хүнсний бараа, бүтээгдэхүүний нийт хэмжээ 6.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ийм их үнийн дүн, гадаад худалдааны шинэ орон зайг зарим орон ашиглахын төлөө өрсөлдөж байна. Үүнээс манайх хоцрох ёсгүйг судлаачид удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Гэсэн ч бидэнд ийм их хэрэгцээг нөхөх махны нөөц чадамж алга. Гурван сая үхэр, хоёр сая адуу юу болох юм бэ. Үүнийгээ мэдэхгүй бид махны экспорт ярьсаар байна биш үү.
Тэгэхээр малаа эдийн засаг болгоё, экспортод гаргая, их ашиг олъё гэж байгаа бол оросуудыг хонины маханд оруулах хэрэгтэй болох нь. Тэднийг хонины маханд чоно шиг оруулаад хорхойсоод ирэхээр нь хонь ямаагаа зарж эхлэх юм биз дээ. Энэ нь тэгээд бүтэх үү? Хэрэвзээ бүтэхгүй гэх хүн олон байгаа бол Оросод мах зарж баяжина гэдэг чинь үлгэр юм байна шүү дээ. Ёстой нөгөө харганын ноос түүж эсгий хийнэ гэдгээс чинь бодьгүй юм болно. Харин сум багаараа нийлж харгана бутны ноос түүхэд хэд хэдэн эсгий хийчих хэмжээний юм цуглаж мэднэ шүү. Харин Оросод хонины мах зарж бид баяжина гэдэг үлгэр юмаа, хөөрхийс минь. Оросууд манай шивтэр, таана, царван амтагдсан махыг иднэ гэхээсээ төмсөө нухаж идэх нь дээр гэх байлгүй дээ. Шуудхан хэлэхэд манай хонь, ямааны мах чинь хүнсний мах биш юм байна. Монголоос өөр хүн идэхгүй юм байна. Нэгэнт мах биш болохоор мөнгө биш юм байна. За тэгвэл сүү саалийг нь авч заръя, мөнгө болгоё гэж бодъё. Мэдээж 300 грамм сүүгээр улсыг хангахгүй. Дахиад л асууя, тэгээд одоо эдийн засгийн үр ашиг нь энэхүү Монголын олон сая хонь ямаанд юу байна вэ. Эдийн засгийн үр ашгаараа бол хамгийн тэнэг аж ахуй болж хувирлаа. Тэгэхээр бид өнөөдрийн нүүдлийн мал аж ахуйгаа олон улсын жишигт, түвшинд аваачмаар байна. Үүний төлөө хөдөө аж ахуйд реформ хиймээр байна.
Үнэндээ дэндүү их газар нутаг, бүр яваад барагдахгүй их газар нутагтай шүү дээ, бид. Жишээ нь зүүн аймгууд руу гараад давхия, яваад л байна, өдөр шөнөгүй давхина. Сүүлдээ ядарсан хүмүүс юу гэдэг гээч, “Энэ муу Чингис гуай ямар их газар нутаг үлдээгээ вэ, очих болоогүй юу” гэж тэвчилгүй орилдог юм шүү дээ. Энэ их газар нутгийг хашаалж, бэлчээрийг нөөцөлж, зөв зохистой ашиглаж, дотор нь хэдэн арван мянгаар нь үхэр адуу өсгөх хэрэгтэй юм байна. Үнэхээр л мал аж ахуйгаасаа экспорт бий болгоё, эдийн засгийн их үр ашиг олъё гэж байгаа бол шүү дээ. Зэрэгцүүлээд тэжээл, бордооны талбай үйлдвэрүүдийг олноор нь байгуулах хэрэгтэй. Усжуулалтын хөтөлбөрийг хэдэн мянгаар нь төгс хийх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг 200, 300 үхрийн аж ахуй хэрэггүй ээ, 20, 30 мянган үхрийн аж ахуйг хэдэн зуугаар нь байгуулъя. Латин Америкийн гурван сая хүн амтай Уругвай улс гэхэд л 11 сая үхэртэй, ихэнх нь эрчимжсэн аж ахуй бөгөөд дэлхийн олон оронд үхрийн мах экспортолдог. Ашиг олдог улс. Манайх гурван сая үхрээ 11 саяд хүргэхэд тийм хэцүү гэж үү. Ингэхийн тулд махны чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй болно. Ийм боломж нь элбэгхэн байна даа, Монголд. Малын бааснаас сэжиглэдэггүй ард түмэн бэлэн байна. Үхэр, адууны эрчимжсэн аж ахуйгаар дүүргэсэн Монголын их хээр талд ард түмэн бужигналдан хөдөлмөрлөж эдийн засгийн асар их ашиг хийж баймаар байна.
догсом
golognuud mini baragtai baigaarai
bi
hun
Baagii ah ni
Boldoo
vvvvvv
zochin
kkkk
доөр
xaxa
Б
za
Zochin
Гана
Зочин
Зочин
махны чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэ
hehe