Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
НҮЦГЭН ОРОС ОРОН
Яг өнөөдөр яг одоо Орос гэдэг энэ "гүрэн" хүн харахад элдэв янз, гял цал болсон "хуурамч гоёл", "хямдхан хувцас" "хүнд илд"-гүйгээр миний нүдэнд бүр нүв нүцгэнээрээ харагдаж байна! Мөн дэлхий дахины нүдэнд...
Путин төрийн эрхэнд гараад 22 дахь жилдээ хүрч байна. Энэ хугацаанд тасралтгүй засагласан тул сүүлийн 20 жилийн ОХУ-ын бүхий л үйл явц Путины явуулсан бодлого үйл ажиллагаатай холбогдоно. Тэгэхлээр Путины 22 жилийн турш ОХУ-ыг удирдсан бодлогыг үнэлж дүгнэх сайхан боломж, Украины мөргөлдөөн надад олголоо.
Хорин жил улс орныг удирдана гэдэг бол улстөрч хүний хувьд маш их хугацаа (Маш их юм бүтээчих хугацаа). Путин 20 жилийн хугацаанд юу хийсэн бэ? Засгийн эрхэнд гараад АНУ-ын бодлогод "нэрвэгдчихээд" байсан ОХУ-ыг дотоодын самуурал ба, гадаад ертөнц дэх сул дорой байдлыг нь арилгаж, Орос үндэсний "Үндэснийх" нь бодлогыг тодорхойлсон. Энэ бол түүний хийсэн сайн зүйл. Гэвч түүний тодорхойлсон Үндэснийх нь бодлого нь "Зөвлөлт" гэдэг их эзэнт гүрний тухай дурсамж ба "Зөвлөлт" их эзэнт гүрнийг эргэн байгуулах гэсэн мөрөөдөл хоёрт л гүн төвлөрсөн бодлого гаргаж ирсэн... Ингэж өнгөрсөн ба, ирээдүй цаг дээр гацсанаар яасан гээч? Одоо цаг буюу буюу Орос улсын, Орос үндэстний өдөр болгон нүүр тулж байгаа бодит байдлын тухай чиг баримжаагаа алдан, бодит ертөнцтэй хөл нийлүүлэн алхах, хамгийн гол нь бодит байдалд дасан зохицож оновчтой шийдвэр гаргах чадваргүй төр улсыг цогцлоож эхэлсэн байна...
Зөвхөн өнгөрснийг харж, зөвхөн ирээдүйг төсөөлж, Зөвлөлт эзэнт гүрнийг нураасан НАТО-г Зөвлөлт эзэнт гүрэн шигийг дахин байгуулахад хамгийн гол тээг саад мөнхийн дайснаа гэж үзэж, Зөвлөлтийн эзэнт гүрнээс салан гарсан улсууд нь ОХУ-ын зайлшгүй нөлөөний орон зай байх ёстой, эдгээр улсыг НАТО-д эсвэл өөр ямар нэг улсад "алдах" нь Их эзэнт гүрэн байгуулах ирээдүйн хүслийг нь үгүй хийчихнэ гэж үзэх болж... Ингээд Путин гэдэг том улсын удирдагч өөрийн бодит хүч хүрэхгүй өчнөөн асуудалд хутгалдаж эхэлсэн. Бодит хүч нь хүрэхээ байхаар, бүсээ чангалж байгаад л үзээд байсан хэрэг. Үр дүнд нь Оросын ард түмнийхээ махыг барж, тэднийгээ үнэмлэхүй ядуурал руу түлхэж эхэлж... Тэгсэн ч тамир нь хүрэхгүй болоод ирэхээр нь ёстой л нөгөө Пропагандагаар зодож ард иргэдээ халаас хоосон ч их гүрний иргэн гэсэн үзлээр тархийг нь дүүртэл нь цатгаж өгчээ! Гадаад ертөнц дээр ч тэр. Ард түмэн нь ядуу байхад, хэдэн тэрбум доллараар зэвсэг сайжруулах ба олон мянган хүнтэй байнгын армийг цаг үргэлж тэжээх гэхчлэн үндэсний хүчин чадлаа арми гэдэг ганц л зүйлд төвлөрүүлж, бусад бүхнийг нь орхичихоод, үүн дээрээ тулгуурлан Бид бол ОХУ бид бол "Их" гүрэн, бидний үгийг сонс, бидний үгэнд ор! Үгүй бол!!! гээд л захиран шаардахын хоорондуур улс болгонд ирээдүйн Их эзэнт гүрэн болохын хүслээ тулгаж өгчээ! Ингэж Оросууд цаасан бар болох зам руугаа 20 жилийн турш мөлхсөн байна. Эдийн засгаа хөгжүүлээгүй болохоор, эдийн засаг нь хөгжсөнчгүй, зөвхөн байгаа юмаа зарах, тэгээд л тэрүүгээрээ зэвсэглэх, дахин зэвсэглэх... Зэвсэгтэй мундаг юм чинь бусдад захиран тушаах... Ингэж л явж ирж, тэдний бодлого. Байз, Жоохон омогшил дутаад байна уу даа, Пропоганда нэмчихье!
Бүх хөршүүддээ захиран тушаасаар байтал, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсоор байтал, бүх хөршүүд нь айсандаа зайгаа барьчихлаа! НАТО-г Өрнөдийн өндөр хөгжсөн гүрнүүдийг дайснаа гэж харж зай барьж байсан тул, тэдний хөрөнгө ба дэмээр Орос үндэстнийг Модернизаци хийж, өндөр технологи эзэмшиж чадсангүй, өндөр ашигтай үйлдвэрүүдийг тэдний хүчээр ч барьж чадсангүй, (Хэрвээ Путин үүнийг хүссэнсэн бол Оросууд бүр өөрсдийнхөө хүчээр ч үүнийг хийж чадах ч байсан байх) үндсэндээ Зөвлөлтийн хуучин технологио л жоохон сайжруулсхийгээд л бүсээ татаж, цэргийнхээ зардлыг тултал нэмчихээд л, нэг их болоод бүтээд байгаа улс шиг л дээгүүр харан Глобаль асуудалд хүч бяраа үзээд байж л дээ яг Мао шиг...
Үр дүнд нь агуу Орос оронд юу тохиолдох нь энэ вэ? Нийгмийнх нь амьдрал гучхан жилийн дотор дахин сүйрэх дээрээ тулаад ирж байна. Бүх найзуудыгаа "үргээчихсэн" болохоор Орост өнөөдөр холбоотон гэж нэрлэчихээр улс ер нь бол алга (Угжны Белорусийг оруулахгүйгээр). Хятадыг холбоотноо гэж бодож байвал түүн шиг эндүүрэл байхгүй. Хятад бол үргэлж л бүх түүхийнхээ турш бие даан асуудлыг боловсруулж, бие даан шийдэж ирсэн улс, тиймээрээ ч байх болно, ямар нэг "холбоотон"-ны төлөө өөрийн эрх ашгийг өчүүхэн төдий ч золиослохгүй! Орос бол зүгээр л Хятадын хувьд эрх ашгийг нь одоог хүртэл хангаж өгөөд байгаа болохоор л, Хятад найрсаг сайхан харилцаад байгаа юм Оростой, тэрнээс Хятадын эрх ашигтай өчүүхэн төдий л зөрчилдвөл, Хятад харилцаагаа бодоод эрх ашгаа хохироох улс ердөө ч биш, ямар ч эргэлзээгүйгээр нүүрээ буруулж чадах л улс. Тэд үндэсний эрх ашиг, бодлогоо тэгэж сайн сахидаг гэсэн үг.
Хамгийн инээдэмтэй нь нэг угсаатан, адилхан слав гаралт, ЗХУ-ын үед хамт нэг дороо эвтэй байсан Украиныгаа энэ он жилүүдэд бүр адалсаар байгаад, дайрч давшилсаар байгаад, НАТО, Европын холбоо руу эгнэгт эргүүлчихлээ. Маш олон Монгол дахь "Орос Ялна"-чууд Украиныг урвасных нь төлөө Путин болгож өгөх нь зүйтэй, үзүүлээд өг, Путин мундаг удирдагч, Орос агуу л гэцгээх нь дуулдах юм. Надад бол үнэндээ өөрийн "Ах дүү" хамгийн ойрын дотно байх ёстой Украинтайгаа дээр доороо оролцоод, цэргийн хүчээр мөргөлдөөд, тэгээд бүр болоогүй цөмийн зэвсгэндээ гар хүрч байгаа бол инээдэм л санагдаж байна. Би Орос хүн байсан бол зөвхөн гашуунаар л инээж чадах байх! Тиймээс Орос Украинтай мөргөлдөхдөө тулсан нь надад ОХУ-ын гадаад бодлого гэдэг зүйл бүр адгийн мухардалдаа орчихсоныг л нотолж байна, өөр юуг ч биш!
Тэгээд бүр Украинтай байлдаад ялагдчихсаныг нь харахаар өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хөгжлөө үгүй хийн байж барьсаар байгаа арми нь ч бас яг үнэндээ хэрэг алга! Яг гадаад бодлого шигээ армийн хөгжил нь ч бас бүр мухардалд орчихож!
Тэгэхлээр яг өнөөдөр яг одоо Орос гэдэг энэ "гүрэн" хүн харахад элдэв янз, гял цал болсон "хуурамч гоёл", "хямдхан хувцас" "хүнд илд"-гүйгээр миний нүдэнд бүр нүв нүцгэнээрээ харагдаж байна! Мөн дэлхий дахины нүдэнд...
Тийм болохоор Монголд нэр нь дуурссан Оросын удирдагч ноён Путин яг үнэндээ "тагнуулч" л хүн санж... Хардана, дарамтална, айлган сүрдүүлнэ... Харин хэзээ ч улстөрч хүн байгаагүйг, хэзээ ч улстөрч хүн болж чадахгүйг мэдлээ!
Оросууд юм болгонд "гоморхож", "хонзогнож", бас бүх зүйл нь бүтэхгүй байгаад "уурсаж" өөрсдөөсөө бусдыг буруутгаж байна! Үгүй дээ Та нарын хорин жилийн турш "бодит биш" төсөөллийн бодлого явуулсны чинь л гор одоо тэнэг хүн ч ойлгохоор болтлоо даамжирч байгаа нь л энэ аж!
Bold Hehe Dondog
Tumur
й