Дэлхий хаашаа явж байна вэ?

Уламжлалт буюу шугаман эдийн засаг (Linear economy) нийгмийн асуудлыг дангаараа шийдэж чадахгүй болов. Учир нь түүхий эд материал, үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээ, хаягдал гэдэг процесс дээр суурилсан схем хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөд улам бүр сөрөг нөлөө үзүүлсээр байна. Дэлхийн бараг бүх улс орнууд нэгдсэн НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх нэг хувилбар нь Тойрог эдийн засгийн (Circular economy) тухай концепц байв. Тэр нь зохистой хэрэглээг урамшуулах, дахин хэрэглээг дэмжих, дахивар ашиглах буюу хог хаядлыг боловсруулан буцаан эргэлтэнд оруулах тухай байдаг. 

Харин саяхнаас технологийн хөгжлийн эрин үед нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг хамаагүй илүү үр дүнтэй, бүтээмжтэй шийдвэрлэх боломжтой хоёр хэмжээст Холбоо эдийн засаг (Cross economy) гэдэг концепц шинээр үүсчээ. Энэ концепцийн гол үндэс нь материал судлал, технологи, хиймэл оюун ухаан ашиглах замаар уламжлалт эдийн засгийг хоёр хэмжээст болгож, нийгмийн өмнө тулгамдаад буй олон асуудлуудад цэг тавих шинэ боломжуудыг нээх юм. 

Хамтын үнэ цэн

Нийгмийг эерэг өөрчлөлтөнд уриалах, сайн үйл хийж буй олон хувь хүн, ТББ, компаниуд бий. Гэвч хичнээн сайхан санаа, санаачлага гарсан бай санхүүжилтгүй бол ажил болох боломжгүй байдаг. Санхүүжилт гарах боломжтой хамгийн том субъект нь хувийн хэвшлийнхэн байдаг. Тэдний одоогоор хийдэг бас хэлдэг зүйл нь нийгмийн хариуцлага гэдэг ойлголт билээ. Хувийн хэвшлийнхэн нийгмийн янз бүрийн асуудал, бэрхшээлүүдийг “Энэ бол бидний асуудал биш, бидэнд хамаагүй” гэж үздэг байсан тул санхүүгийн нөөц хуваарилах нь бүү хэл огт тоодоггүй, ойлгодоггүй, өөрсдийн үүрэг хариуцлагаас аль болох зугтдаг байв. Бүр болохгүй бол хандив өгөөд орхих, филантроп л хангалттай гэж үздэг байв. 

Хэдэн жилийн өмнөөс хувийн хэвшлийнхэн маань “Бусад хүмүүсийн яриад байдаг асуудал буюу нийгмийн асуудлууд бол бас бидний ч асуудлууд мөн юм байна” хэмээн бодит байдлаа том зургаар нь харан хүлээн зөвшөөрч эхлэв. Ингэснээр компаниуд олон нийтийн харилцаа дээрээ илүү анхаарч эхэлснээс гадна хандив тусламж, филантропийн бодлоготой болж, асуудалд холбоотой бүх этгээдүүдтэй харилцаж ойлголцож эхэлсэн байна. Харин өнөөдөр хувийн хэвшлийнхэн “Энэ бүх асуудлуудыг шийдэж эхэлье” хэмээн бодитой үйлдлүүд хийж эхэлжээ. 

Алсын харж чаддаг компаниуд, хувь хүмүүс бидний эргэн тойрон байгаа нийгмийн асуудлуудыг “Энэ бол боломж” гэж харж байна.

Өөрөөр хэлбэл нийгмийн асуудлууд руу компанийнхаа бодлогыг чиглүүлэн зардлаа бууруулах, орлогоо өсгөх, бусад өрсөлдөгч нараасаа ялгарах стратегийг боловсруулан амжилт олж байна. Энэ бол хамтын үнэ цэн юм.

Компанийн нийгмийн хариуцлага, филантропийн онцлог нь хязгаарлагдмал санхүүгийн нөөцөөр болон бусдын бий болгосон мөнгөн хөрөнгийг дахин хуваарилалт хийх замаар нийгмийн тодорхой нэг хэсгийн асуудлыг шийддэг. Харин хамтын үнэ цэн нь нийгмийн асуудлыг нийгмийн хэрэгцээ болгон хувиргаж хувийн хэвшил бизнесийн боломжийг үүсгэж өгдөг. Үр дүнд аль нэг төсөл, спонсороос үл хамааран тогтвортой цаашаа өөрөө өөрийгөө тэтгээд аваад явчих бүрэн бололцоотой концепц юм.

Монгол компаниудын маань ингэж харж, сэтгэж, бас тэмүүлж буй нь хэд бол? Бас бидний хэд нь хувь хүнийхээ түвшинд ингэж ажиллахыг хүсдэг бол?

Монгол хаана явна вэ?

Хөдөө явж байхад уул, талаар дүүрэн хаясан гялгар уут, архины шил, ундаа, усны хуванцар сав нүд өвтгөдөг. Зарим жуулчид бүр тэдгээрийг түүгээд явж байдаг нь ичмээр. Мэдээж иргэн хүний ёс зүй, ухамсарын асуудал байгаа хэдий ч эдгээр хог хаягдлыг цуглуулах, дахин ашиглах боломж бололцоо ховор байв. Монгол Улсад жилд дунджаар 200 мянган тон хуванцарын хог хаягдал үүсдэг бөгөөд үүний 20 орчим мянган тон нь ус, ундаа, жүүсний сав байдаг. БНХАУ 2019 оны 1-р сарын 1-ээс бусад улс орноос хуванцар хог хаягдлыг импортлохыг хориглосон. Энэ хүртэл бид урд хөрш рүүгээ экспортолдог байв. Хуванцар хог хаягдал боловсруулах үйлдвэр байхгүй бол манай улсын хуванцар хог хаягдал нэг бол газарт булагдах эсвэл шатаах л сонголт үлдэнэ гэсэн үг.

Монгол Улс жилдээ 670 сая ширхэг хуванцар ундаа, усны сав буюу 20 мянган тон хог хаягдал бий болгодог. Тэгвэл жилдээ 900 сая ширхэг буюу 27 мянган тон PET хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Монголд ашиглалтанд ороод удаагүй байна. Аливаа бизнесийн оршин тогтнох үндэс нь нийгэмдээ бүтээж буй үнэ цэнээр тодорхойлогддог гэж дээр бичсэнчлэн энэ бол яах аргагүй ахисан түвшний бизнест тооцогдоно. 

Учир нь 400 жилийн турш байгальд задардаггүй хуванцар хаягдлыг дахин боловсруулах, хүн амын аюулгүй, цэвэр, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахад үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж байна.

Хэвлэлд гарсан мэдээллээс харвал тус үйлдвэр нь одоогоор 150 гаруй ажилтантай, түүхий эдийн 1,500 гаруй ханган нийлүүлэгчидтэйгээр, нийгэмд 3,000 гаруй шууд бус ажлын байрыг дэмжин ажиллаж буй аж.

Байгаль орчны бохирдолд томоохон нөлөө үзүүлэгч ус, ундааны савны хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компани бол ТЖТБ ХХК бөгөөд "TML Plastic" үйлдвэрийнхээ байнгын тогтвортой байдлыг хангаж, түүхий эд материал, хаягдал цуглуулан татан төвлөрүүлэх тээвэр ложистикийн дэд бүтцээ тэлэхийн тулд бонд гаргаж, олон нийтээс нээлттэй байдлаар 15 сая ам.долларын санхүүжилт татаж байна. 

2021 онд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон “TML Plastic” үйлдвэр нь хотод 3 цэг, Дархан-Уул аймагт 1 цэгээр дамжуулж хуванцар хог хаягдлыг хүлээн авдаг. Бондын эх үүсвэрээр эргэлтийн бус хөрөнгийг санхүүжүүлэхээс гадна нэмэлтээр Ховд, Архангай, Хэнтий, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад хог хаягдал цуглуулах цэг байгуулж, тэдгээр цуглуулсан ус, ундаа, жүүсний хуванцар савны хаягдлыг Улаанбаатар хотод дахин боловсруулж олон улсын өндөр стандарт шаардлагуудыг хангасан хүнсний зориулалтын буюу ус, ундааны хцванцар савны бэлдэц болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, энэ санжүүжилт нь олон нийт, хувийн хэвшлийн хамтарсан тойрог эдийн засгийн сонгодог жишээнд тооцогдоно. 

Энэ бондын санхүүжилтээр ирэх таван жилийн хугацаанд 82.6 мянган тонн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, 242.3 мянган метр.куб хөрсний хог хаягдал үүсэхээс сэргийлж, 474.3 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарал үүсэхээс сэргийлэн, 1050,4 сая кВт.цаг эрчим хүчний хэмнэлтийг бий болгож, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн уур амьсгалын өөрчөлттэй тэмцэх, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтот томоохон нөлөө үзүүлэх юм. 

Энэ санхүүжилтын хэлбэр Монгол Улсын хамгийн анхны санхүүгийн бус салбараас гаргаж буй ам.долларын ногоон бондод тооцогдож байна.

Хамгийн чухал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Sustainable Fitch” байгууллага Монгол улсаас анх удаа тус бондод “EXCELLENT” буюу Онц үнэлгээг өгсөн нь тус бондын байгаль орчин, нийгмийн үр нөлөөг давхар баталгаажуулжээ.

Бонд гэж юу вэ?

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэж буй нэг хөшүүрэг бол яах аргагүй IPO. Сүүлийн хэдэн жил Монголын олон компани нээлттэй компани болон, олон нийтэд хувьцаагаа санал болгон амжилттай арилжсан. Гэхдээ IPO нь хөрөнгө оруулагчдын хувьд цорын ганц, хөрөнгө босгож буй компаниудын хувьд туйлын сонголт биш юм. Компанийн ногдол ашиг хүлээхгүйгээр эсвэл хөрөнгө оруулсан компанийнхаа хувьцааны үнийн савалгаанд санаа зовохгүйгээр хөрөнгө оруулалт хийж, найдвартай, баталгаатай, тогтмол өгөөж хүртэх боломжийг бонд олгодог. Бонд буюу өрийн бичиг нь үнэт цаасны нэг төрөл юм. Хөрөнгө оруулагчид компанийн бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг ба компани үүний хариуд хөрөнгө оруулагчид үндсэн мөнгө болон хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг барьцаа баталгааны хөрөнгөтэйгээ цуг хүлээдэг.

Бонд бидний хувьд шинэ зүйл биш юм. Монгол Улс 2012 оноос эхлэн бонд гаргаж эхэлсэн. Хамгийн анхны бондыг ХББгаргаж байв. МОНЦАМЭ-гийн мэдээгээр Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээлд “Чингис-18”, “Чингис-22”, “Димсан”, “Мазаалай” болон “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад”, ““Сentury-1”, “Сentury-2” гэсэн нийт 9 бонд гаргаж байсан бол банкуудаас “TDB-300”, “TDB-25”, “TDB-700”, “TDB-150”, “TDB-500” гэсэн 5 бонд, Монгол Улсын Хөгжлийн банк “Хөгжлийн банк-580”, “Самурай”, “Хөгжлийн банк-500” гэсэн 3 бонд, хувийн хэвшлдээс “Энержи ресурс-22”, “Энержи ресурс-24”, “МИК-22”, “МИК-24” гэсэн 4 бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргаад байна. Түүнчлэн 2017 онд ХХБ 75 сая ам.доллар, 2010 онд 150 сая ам.долларын бонд гаргаж байсан бол 2024 онд МИК 225 сая, Голомт банк 300 сая ам.долларын бондуудыг тус тус гаргаад байна.

Дотоодын зах зээл буюу Монголын Хөрөнгийн бирж, ОТС зах зээл буюу хаалттай бондын арилжааны дүнг тооцвол хэдэн ихнаяд төгрөгөөр хэмжигдэнэ. “TML Plastic” үйлдвэрийн гаргаж буй ногоон бонд америк доллараар гарч буй нь онцлог бөгөөд жилийн хүү нь 10% ажээ. Энэ нь ам.долларын банкны хадгаламжийн хүүгээс бараг 3 дахин өндөр юм. 

Нээлттэй бондын хүүгийн орлогоос авах татвар 5% байдаг бөгөөд энэ татвар хадгаламж, хувьцаа, ногдол ашгийн орлогод 10%-иар тооцогддог гэдгийг мэдээд авахад гэмгүй шүү.

Иргэн бүр энэхүү ногоон бондын эзэн болж, тогтвортой хөгжлийн зорилтод өөрийн бодит хувь нэмрээ оруулан, орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн дүнгээрээ хөрөнгө оруулалт хийж америк долларын баталгаатай, тогтмол өгөөжийг хүртэх боломжтой. Энэ бол энгийн бонд биш ногоон ирээдүй юм. Яагаад гэвэл энэхүү бондыг гаргагч “TML Plastic” үйлдвэр нь Европын Итали, Австри зэрэг улсын шилдэг техник, технологиор тоногдлогдсоноос гадна жилд 27,000 тонн хүртэл хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай буюу Монгол улсад нэг жилд гарч буй бүх хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой гэсэн үг юм. ISO9001, ISO14001, FSSC22000, FDA, Global Recycled Standard зэрэг олон улсын бүхий л стандарт, АНУ болон Европын холбооны хүнсний аюулгүй байдлын шаардлагуудыг хангасан тус компани нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд 63.2 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлж, 139.9 Mвт цахилгаан эрчим хүчийг хэмнэж, 46.5 мянган метр куб хөрсний бохирдол үүсэхээс сэргийлж, нийгэм эдийн засагт маш их эерэг нөлөө авчирсан. Энэ тоонууд цаашид хэдэн арав, хэдэн зуу дахин өсөх ёстой.

Иймээс энэхүү бондод хөрөнгө оруулсан эрхэм та дан ганц санхүүгийн өгөөж хүртээд зогсохгүй байгаль орчин, нийгэм, эдийн засгийнхаа тулхтай хөгжилд бодит хувь нэмэр оруулж, тойрог эдийн засгийн эрчмийн хурдасгуур нь болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай!