ГОЛ АГУУЛГА

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Аливаа юмсын үнэн үзүүр, язгуур чанар хоосон байдаг. ... Би үгүй. Бие үгүй. Сэтгэл үгүй хоосон. Зовлон, зовлонг мэдрэхүй хоосон. Жаргал, жаргалын үндэс тэр бас хоосон хэмээн сэтгэж үйлд. Тэр цагт. Амгалан ая тух, эд баялаг тэр өөрөө зоргоороо ирдэг хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бие, хэл, сэтгэл гурав ариун байх хэрэгтэй. Ариуссан байх ёстой. Нүглийн аминд тулавч бүү үйлд. Нүглийг нүглээр угаадаггүй хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Дээдийн ном “Хутагт Алтангэрэлт” судар номын ач тус их. Түүнд хязгаар үгүй. Түүнийг тоолж үл барна. Тэрбээр орчлон ертөнц дээр хэдүй их удаан оршино. Долоон эрдэнэ зүйлс үгүй болохгүй. Хэрвээ тэр үгүй болох авас. Долоон эрдэнэ зүйлс тэр даруй үгүй болно хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Дээдийн дээд Алтангэрэлт судар ном. Түүнийг сонссон, сонсогсон, уншсан, уншуулсан, дуулсан, судалсан, түгээсэн, хадгалсан тэд бүгдийн гай зовлон үтэр түргэн арилах болно. Аз завшаан, буян хишиг нь нэн ихээр аривжих болно. Тэд бүгдээрээ төгөлдөр их болно. Мэдэж үйлдэгдэгтүн хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Мунхаг мулгуу ухааны шалтгаанаар үхэх болоод амгалан үгүй сэтгэл, харуусал хямрал зовлон зэрэг олон зүйл юмс төрнө. Тэр мэт. Зовлонгийн их цогцос бүрдэх болно. Энэ мэт. Зовлонгийн шалтгааныг хааххэрэгтэй. Хуран үйлдэгсэд тэр адил хаагдах болно. Тэр адил зовлонгийн цогцос хамтдаа хаагдах болно. Энэ мэт. Мунхагийн шалтгааныг хаах аваас. Хараал шившлэг муу үгс, бузар юмс бүгд ирсэн зүгтээ буцаж одох болно хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Усанд унах сарны гэрэл тэр хоосон байдаг. Усыг шүүвч түүнийг эс олно хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан. Бурхан багш зарлигласан байдаг билээ.



БИ ҮГҮЙ. БИЕ ҮГҮЙ. СЭТГЭЛ ҮГҮЙ. БҮХ ЮМС ХООСОН БАЙДАГ.


БИ ИНГЭЖ БОДОЖ БАЙНА.
ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Бүх юмс хоосон гэсэн үг. .... Амжилт зүхэлт, атаархал хорсол. Энэ хоосон. Гомдол гуниглал, гачаал зовлон. Тэр бас хоосон. Баярхал бахархал, баян ядуу хоосон. Ихэрхэл мөчөөрхөл, дарлал доромжлол, дарга цэрэг. Бүх юмс хоосон байдаг юм гэсэн үг. ... Тийм учраас. Энгүүн бай. Энгийн байдлыг эрхэм болго гэсэн үг. ... Үг яриа, эд хэрэглээ, өмсөх зүүх бүгдэд энгүүн бай. Хоосон зохиомол юмсаар өөрийгөө бүү гутаа гэсэн үг. ...

Товчлоод хэлбэл.

Бүх юмс хоосон. Бүгдийг хэлтрүүлэн үйлд гэсэн үг. ... Сайн, муу элдэв олон юмсыг төгс ижил нүдээр харж үйлд. Бодож болгоож үйлдэх тэр арга ухаанд суралцаж үйлд гэсэн үг. ... 

Хичээж үйлд. ... Орчлонгийн олон олон юмсын усанд хаях чулуу мэтэд бодож хичээ. ... Зүүд адилд санаж хичээ. Зэрэглээ адил. Цуурай хэмээн бодож ашдын сайн үйлсэд явдалд хичээж бай гэсэн үг. ... 

Тийм учраас. Хүү минь. Охин минь. 

Юмыг битгий их тоо. Хурдан биш. Удаан биш. Том биш. Жижиг биш. Зөв зүгт алх. Эргэж битгий хар. Урагшаа хараад алх. Алхаад бай гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Жич: “Хутагт Алтангэрэлт” энэ сударт. Аливаа юмсын язгуур чанар хоосон болохыг номлосон. Зовлон, зовлонг мэдрэх мэдрэхүй... Тэр хоосон хэмээн сэтгэж чадах аваас. Амгалан ая тух тэд бүгд зөнгөөрөө өөрөө ирдэг тухай өгүүлсэн байдаг.