МӨНХИЙН ҮСЭГ ОРШВОЙ

Монголчууд Европын ном хэвлэлийн арга технологийг эзэмшсэний 110 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ нь бүх юм нь эхэлж тэрэлсэн 1921 оноос ялгаатай, 10 жилээр ахмад. Бүх нийтээр бичиг үсэгтний тоонд багтсан өнгөрсөн зууны өрнүүн түүхийн гол эргэлтийн цэгийн нэг нь хэвлэлийн үйлдвэрлэл байсан юм. Нийслэл хүрээнд гурван ч хэвлэлийн газар дараалан үүсэхийн хамт оньсон техник эзэмшсэн монгол ажилчид бий болж, улмаар улсын хэвлэлийн газар байгуулагдахад аж үйлдвэржилтийн манлайлагчаар тоологдсон энэ салбарын намтар Монгол тусгаар улсаа тунхагласан түүхэн цагаас эхэлж, большевизм коммунизмыг гэрэл сүүдэртэй нь дурайтал тэрлэж үлдээгээд, ардчиллын салхийг урин дуудаж, зах зээлийн тогтолцоонд бусдаасаа түрүүлэн идээшсэн байнам. 

Агуйн хана дээр алгаа дэлгэж тавиад араас нь зос цацажүлдээсэн мөр олддог. Үүнийг бидний сайн мэдэх цоолборлох зарчмаар үйлдсэн юм. Цоолбор бол хамгийн эртний бас энгийн хялбар арга учир өнөө ч өргөн хэрэглэдэг. Тамгалах бол нэгэн төрлийн хэвлэх үйл юм. Тамгыг МЭӨ 1554-1046 оны Шан гүрний үеэс хэрэглэсэн гэдэг. Хятадын умар зүгийн эртний улсууд 120 хүртэл тэмдэгт бүхий дардас ашиглаж байсныг тогтоосон юм. Өрнөдөд хувийн тэмдгээр баримт бичиг тамгалах нь эртний түүхтэй бөгөөд эрхтэн дархтанууд нь тамгатай бэлзэг зүүх ёс Ромын эзэнт гүрнээс Визант, Ариун Ромд өвлөгдөн XIX зуун хүрсэн түүхтэй.

Хүмүүс жинхэнэ цаас бий болохоос өмнө нутаг нутгийнхаа түүхий эдийг ашиглан цаас орлуулах зүйл бүтээн хэрэглэж байсан юм. Египетэд зэгэслэг ургамал ашиглан папирус хийжээ. Жинхэнэ цаасыг МЭ II зуунд Хятадад бүтээжээ. Хятадууд үүнээс өмнө торго, хулс ашиглаж байсан ч торго үнэтэй, хулс хүнд. Хань гүрний хааны зөвлөх Цай Лунь цаас хийх технологи боловсруулсан юм. Олон туршилтын дүнд шар зөгийн үүр, ялам модны холтос, олсны ургамлын дурсыг модны зоргодос, торгоны сэмэрдэстэй хольж усанд буцалгаад, холимог шингэнээ хулсан чийрс дээр нимгэн зулж хатаав. Дараа нь хавтгай чулуугаар дарж толийлгосноор нимгэн, хөнгөн цаас 

Чулуун ном Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй “Чингисийн чулууны бичиг” гараар сийлсэн таван мөр бичээстэй. 1225 онд хамаарна гэж үздэг. Чингис хаан Түркестаныг байлдан дагуулаад буцаж ирээд наадам хийхэд Хасарын хүү Есүнхэй нум сумаар хамгийн хол харвасныг тэмдэглэсэн. Мөн 1257 оны ”Мөнх хааны гэрэлт хөшөөний бичиг”, 1335 онд сийлсэн “Ордосын хөшөөний бичиг”, 1338 онд босгосон “Дарагч Жигүүндэйн хөшөөний бичиг”, 1346 онд бичигдсэн “Эрдэнэзуугийн дурсгалын бичиг”, 1362 онд сийлсэн ”Их Монгол улсын зарлигийн бичиг”, 1620 оны ”Цогт хунтайжийн Дуутын хар хадны бичиг” бүгд чулуун ном юм. бүтсэн байна. Энэ технологид цардуул, цавуу, байгалийн будаг нэмж бат бөх бас өнгөтэй цаас ч үйлдвэрлэдэг болжээ.

Номыг бараар хэвлэх арга Хятадын Хань гүрний төгсгөлөөр МЭ 172-178 онд бий болжээ. Барлахыг МЭ 600-аад онд Хятадын Сүй улсын ард түмний өргөнөөр хэрэглэж байсан тамганаас үүдэлтэй гэж үздэг. Хавтгай модон дээр номын үсгийг буруу харуулан сийлж, бэх түрхэн олшруулах энэ арга бол хүн төрөлхтний анхны хэвлэлийн технологи юм. Ном хэвлэлийн технологи Хятад, Солонгос тэгээд дундад зууны Европт бий болсон юм. Хамгийн анхны хэвлэмэл номыг МЭ 704-751 оны үес Солонгост бараар бүтээсэн. Европ тив загалмайн шашинд орсноос хойш, XIII зуунд шашны зүйлс хэвлэж эхэлсэн ажээ. Хэвлэлийн төхөөрөмжийг 1445 онд герман зохион бүтээгч Ёханнэс Гүтэнбэрг сэдэж амьдралд нэвтрүүлсэн. Тусгай үүрэнд тус тусдаа металл үсгээр үг бүтээн тонгоруулан өрнө. Түүн дээрээ тосон суурьтай бэхийг багсаар түрхээд, цаасаа тавьж гар шахуургаар дарна. Хамгийн анхны бүтээл нь латин хэлээрх Библи болон Дуулал (Psalms). Гүтэнбэрг номын хуудсыг хэвлээд зогсохгүй үдэж, хавтаслан өнөөгийн ойлголтоор ном хэвлэлийн технологийн эхийг тавьсан гавьяатан юм. Хэвлэлийн шинэ технологиор номыг Бичиг номоор мэдээлэл дамжуулах хэрэгцээ өдөр өдрөөр нэмэгдэхэд түүнийг хямд төсөр хувилан олшруулах зайлшгүй шаардлага гарчээ. Аливаа тулгамдсан асуудлыг оюун ухаанаар шийддэг хүн төрөлхтөн хэвлэлийн төхөөрөмж сэдсэн нь хүмүүсийн бүтээсэн үйлдвэрийн машины анхныхад тооцогдох юм. 

Хавтгай хэвийн хэлбэр дүрсийг өөр хавтгай гадаргуу дээр будаг ашиглан буулгадаг хамгийн эртний аргыг мэргэжлийн хэлээр өндөр хэвлэл гэдэг байна. Өндөр хэвлэлийн онцлог гэвэл хэвлэгдэх хэсэг нь хоосон орон зайгаасаа ялгаран товойж “өндөрт” оршдог. Харин хэвлэгдэж буух бүх үг үсэг, дүр дүрслэл нэг түвшинд байна. Хөгжлийг товчлогч Монголд хэвлэлийн үйлдвэрлэл хэдий хожуу хөгжсөн боловч тухайн цагийнхаа шилдэг технологийг шууд авч ашиглан хэвлэлийн технологи хөгжсөн түүхэн замналыг товчлон бусадтай мөр зэрэгцсэн юм. 1930 он гэхэд Хэвлэлийн үйлдвэр хамгийн сүүлийн үеийн машинтай болсон байдаг. 

1884 онд бичгийн машины зарчмаар үсэг цуглуулан үг бүтээдэг машин сэдсэнийг линотип гэнэ. Хоорондоо шүргэлцэх зарчмаар хэвлэдэг машиныг бол тигель гэнэ. Хавтан, цилиндр хоёр шүргэлцдэг бол хавтгай хэвлэлийн машин, харин хоёр цилиндр ашигладаг бол ротац хэвлэлийн машин гэнэ. Хүн төрөлхтний сүүлийн ололт тоон технологийг хэвлэлд өргөнөөр ашиглаж байна. Хэвийн дүрслэлийг цахилгаан статик хэлбэрт урвуулан, түүнийгээ хэвлэх гадаргуу дээрээ буулгахыг дижитал хэвлэл гэдэг. Гэрлийн үйлчлэлээр дамжуулах гүйдэл нь өөрчлөгддөг материал ашиглан хэвний өнгө будгийг тохируулна гэсэн үг. Италийн хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэгч Гуалтиеро Гиори 1940-1950 онд гүн хэвлэлд өндөр технологи шингээн зургаан өнгөөр хэвлэдэг машин бүтээснийг мөнгөн тэмдэгт хэвлэхэд хамгаалалтын журмаар ашиглах болсон юм. 

Хэвлэх технологи бүхий хэвлэлийн үйлдвэрээс гадна хэвлэлийн газар гэсэн тусдаа ойлголт бий. Хэвлэлийн газар гэж юу вэ гэвэл хэвлэмэл бүтээгдэхүүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэн, хэвлүүлж зах зээлд нийлүүлдэг байгууллага гээд товчхон хариулахад буруудахгүй. Үүний цаана эрэлт хэрэгцээтэй эх сурвалж болон зохиолчийг эрж олох, зохиогчийн эрх эзэмших, эхийг хэвлэлд бэлтгэхээс гадна маркетинг хийж түгээх зэрэг чамгүй ажил бий. Гэхдээ амьдрал дээр зөвхөн зохиогч, хэвлэлийн үйлдвэр хоёрыг холбогч байх нь элбэг. Ерөөс ном бүтээл нь ISBN (Номын олон улсын стандарт дугаар)-тай бол хэвлэлийн газарт тооцно. Олон улсын publishing гэдэг ойлголтоор сонин, сэтгүүл бэлтгэдэг байгууллага ч хэвлэлийн газар мөн. Тоон технологи нэвтэрсэн учир хэвлэлийн газрын бүтээгдэхүүн цахим ном, вэбсайт, блог гэх мэт дижитал форматтай боллоо. 

Хэвлэлийн газрын эхлэл нь шашны судар хуулж олшруулдаг сүм хийд юм. И.Гүтэнбэргээс хойш хэвлэлийн үйлдвэр, хэвлэлийн газар хоёр хамтдаа хөгжиж эхэлжээ. Хэвлэлийн газар дөнгөж дүр төрхөө олоод XVI зууны хагасаас төрийн хараа хяналтад өртсөн юм. XV-XVI зуунд номын худалдаа Хэвлэлийн бизнес хөгжлийн явцад хэд хэдэн хэсэгт хуваагдан тус бүртээ нарийн мэргэшлийн бие даасан салбарууд болон хөгжсөн түүхтэй. Таны зохиол хэвлэлийн газарт таалагдвал “Бид эрхийг нь эзэмшье, та борлуулалтаас хувь ав” гэдэг санал тавьдаг. Хамгийн ихдээ лангуун дээр тавьсан үнийн тавны нэгээс доогуур хувь танд ногдоно. Ном бүрэн зарагдахгүй бол редактор, өрөлт, уншилт, дизайн, хэвлэлийн зардал, маркетинг, түгээлтэд зарлага гаргаагүй учир айлтгүй. Борлогдсон тооноос бага ч гэсэн хувиа авчихна. Дэлхийн ном хэвлэлийн үйлдвэрлэл жилдээ 100 тэрбум долларын эргэлттэй, энэ нь нийт медиа зах зээлийн ердөө л 15 орчим хувийг эзэлнэ.

Монголын нутагт ном хэвлэсэн түүхийн жимийг хөөвөл X зуунд хүрдэг. Хятан гүрний өвөг монголчууд (Х-ХI зуун) модон бараар ном хэвлэдэг байжээ. Энэ бол Гүтэнбэрг ном хэвлэхээс 500 шахам жилийн өмнөх явдал. Нүүдэлчин монголчуудын төрийн бичиг баримт, хэвлэсэн ном, бусад улстай харилцсан захидал монгол эхээрээ үлдсэн нь ховор. Харин тухайн харилцаж байсан улсад нь тухайн хэлээр хадгалагджээ. Монголчуудын бусад улсад илгээсэн захидлууд эртний Монголын талаар чухал мэдээллийг бидэнд авчирчээ. 

Орос худалдаачин Ф. Москвитин Эрхүүгээс санамсаргүй олсон монгол хорголжин үсгээрээ Нийслэл хүрээнд хэвлэлийн газар нээхээр 1912 онд Засгийн газартаа хандсан байдаг. Хэвлэх газрыг Оросын Бүрэн эрхт төлөөлөгч Коростовец 1912 оны эхээр худалдан авч Консулынхаа мэдэлд өгчээ. Энэ хэвлэх газар Харбинд ажиллаж байсан бөгөөд ажилчид нь ч тэндээс иржээ. Орос, монгол хорголжин үсгийн аль алинаар нь хэвлэдэг учир олны дунд “Орос-Монгол хэвлэлийн хороо” гэж нэршив. Энд 1913 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн монгол хэлээр Шинэ толь бичиг, түүний дараа Нийслэл хүрээний сонин-г хэвлэжээ. 

1990 оны хувьсгалтай зэрэгцэн Монголын хэвлэлийн салбарт бас нэг хувьсгал өрнөжээ. Дэлхийн хэвлэлийн үйлдвэрийн практикт нэвтрээд удаагүй компьютерын системийг монголчууд эзэмшин сонин, сэтгүүлээ хэвлэж эхэлсэн байна. Үнэн сонины 1991 оны хоёрдугаар сарын 01-ний №23-ыг Монголд хамгийн анх компьютер буюу ширээний хэвлэлийн эх бэлтгэлээр гүйцэтгэсэн ажээ. 

Ингэжанхны хувийн хэвшлийн хэвлэх үйлдвэр бий болов. Цааших түүх нь: 1990 онд ШУА-ийн дэргэдэх хэвлэлийн товчоог хэвлэх үйлдвэртэйгээ нэгтгэн Эрдэм компанийг тусад нь гаргав. 1991.04.26 Улсын хэвлэлийн комбинатыг татан буулгажээ. 1992.01.09 Монгол хэвлэл нэгтгэлийг буулгаж, Монгол хэвлэл компани байгуулав. 1993.06.01 Улсын хэвлэлийн комбинатаас тусгаарласан хэвлэх үйлдвэр Өнгөт хэвлэл үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 1995 он Хийморь хэвлэлийн газар байгуулагджээ. 1996.10 сар Адмон компани байгуулагдсан. 1996.11 сар Монголын MCS, Сингапурын Rota компаниудын хөрөнгө оруулалтаар Интерпресс компани бий болов. 1997.12 сар Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо Соёлын яамтай хамтран хэвлэлийн салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг хийжээ. 2000 он Соёмбо принтинг ХХК байгуулагджээ. 2002 он Сэлэнгэпресс ХХК үүсгэн байгуулагджээ.

Хөтөлийн Үйлдвэрчний эвлэлийн ашигладаггүй байсан эртний тигель машинтай эхэлсэн Сэргэлэн пүүс Зөвлөлт хийцийн хэвлэлийн хуучин төхөөрөмж нэмж үйлдвэрээ өргөтгөсөөр шинэ зууны босгон дээр Монголын шилдэг хэвлэлийн үйлдвэрийн тоонд зүй ёсоор багтжээ. Энэхүү анхны хувийн хэвшлийн хэвлэх үйлдвэрийг эдийн засагч Г.Батмөнх эхнэр Т.Доржсүрэнгийн хамт байгуулсан юм.Өдгөө бүгдийн Мөнхийн үсэг гэж мэдэх болсон Сэргэлэн компани үргэлж ахиж дэвшсэн нэг нууц нь технологийн шинэчлэл юм. Анх XIX зууны ганц тигель машинтай эхэлсэн ч техник, технологид харамгүй хөрөнгө оруулалт хийсний үрээр өрсөлдөгчдөөсөө алхмын өмнө явсаар өнөөг хүрчээ. Эднийх бас дотоодын нийт хэрэгцээг хангахуйц хайрцаг савны үйлдвэр байгуулсан. Өдгөө Мөнхийн үсэг сууриа тавьснаас хойш 30 жил өнгөрчээ. НЭПКО хэвлэлийн газрын хамгийн ойр, хамгийн сайн харилцаат тус компанид ойг нь тохиолдуулан баяр хүргэх ялдамд ерөөс хэвлэлийн түүхийг далимд нь хавсаргая гэж энэ өгүүллийг тэрлэв.

Яруу найраг, үргэлжилсэн үгийн Болор судар эмхэтгэл 1999 онд “Бичиг соёлын хишиг өдөр” үзэсгэлэнгийн шилдэг номоор шалгарсан амжилт нь хэвлэлийн бизнесийн шинэ салбарт орох дохио өгчээ. Мөнхийн үсэг хэвлэх үйлдвэр хажуудаа Болор судар хэмээх хэвлэлийн газарта болов. Өдгөө Хэвлэлийн газар, Хэвлэх үйлвэр гэсэн цогц үйлчилгээтэй Мөнхийн үсэг-Болор судар, Адмон – Интерномоос гадна Соёмбо, Интерпресс хэвлэлийн газрууд өөрийн хэвлэх үйлдвэртэй. 

2022.6.26