Энэ 7 хоногт
Монгол, БНСУ-ын Бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо.
Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, холбогдох сайд нар үг хэлэв.
“Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв
Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ. Улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 72 хувийг бий болгодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНСУ-ын талтай өмнө тогтоосон харилцаа холбоогоо улам өргөжүүлж, зарим нь хамтрах эхлэлээ тавьж байгаад баяртай байгаагаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав илэрхийлэв.
Бизнес форумд оролцогчид уламжлалт салбараас гадна инноваци, бүтээмж, нэмүү өртөг бий болгох болон бүс нутгийг хамарсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болжээ. Худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна.
1990 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд БНСУ манай улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.