ХЭЛМЭГДЭН ТАРЧЛАГЧ МОНГОЛ ТҮМЭНДЭЭ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Ядаж цэцэг өргөн алхахдаа гаргадаг шигээ дүр эсгээд ч болтугай ард түмнээ ийн зовоож байгаадаа уучлалт гуйчих “этик”-ийн шавхруу ч үгүй болсон нь нэн харамсалтай.
Өчигдөр бага үдийн цагаар Төрийн ордны баруунтаадхүндэт харуулын цэргүүд жагсаж, гашуудлын бүдэг аяз дор Монголын өнөө цагийн мяндагтнуудын цуваа хэсэг бүлэг болон хөврөхийг гадаад, дотоодын басхүү хэсэг бүлэг хүн цагдаа нарын баахан хэрцгийдүү хамгаалалтын цаагуур наагуураас сониучирхан харан зогсохтой таарлаа. Гайхлаа. Гэвч тэр даруй учрыгсаналаа. Жил бүрийн есдүгээр сарын 10-ыгулс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг дурсах өдөр болгон “тэмдэглэж” байхыг 1996 онд УИХ-аас зарлигдсанаас хойш 23 дахь удаагаа тохиож буйг нь санаж, эл үйл явдлыг түр саатан ажиглахын зэрэгцээ энэхүү онцгой өдрийн ач холбогдол улам бүр бүдгэрч, өнгөрснөөс үлдэх ой санамж, ирээдүйд хүргэхсэрэмж, сургамжийн дохио, илгээх илгээлт суларч сарниж байгааг анзаарч, эрхгүй бодолхийлэв.
Хэлмэгдүүлэлт гэж ер нь юу юм бэ гэдгийг би гэдэг хүн хэзээ ч ингэж нухацтай бодож байгаагүй юм байна.Яг өнөө цагт монголчууд бидний “эцэг” болох чухал дүрд “тоглож” буй гурванөндөрлөг хамтдаа нэн үнэмшилтэйеэ гашуудлын царай гарган тас хар шил, тас хар хослолоор “гоёж”,тас хар дөрвөлжин хүрээнд тэлэгдсэн хүний дүр бүхий Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж байхыг би харав. Хэдхэн хором өнгөрөхөдтэд баясгалантай инээмсэглэлийг царайдүүрэн цацраан явж одлоо. Жагсаж үлдсэн хүмүүс бодвол Монгол төрийн “махны машин”-нд хилсээр хэрчигдэж хэлмэгдэгсдийнүр сад, танил дотнынхон л байдагбайх.
Тэрхүү зовлонт хэлмэгдүүлэлтийн анишгүй гүн шарханд тарчлагсдаас бусад нь мань мэтэнэ өдрийг мартсан тууж яваа гэдэг бараг л тодорхой.
Ойр орчим зогсоо хүмүүсийн амнаас хажуугаар нь өнгөрөн одож буй эрх баригчдад хандсан хатуу агаад үнэн үгасгарна. Сонсож буй маний хавтаймаар болж байхадэл үгс зориулагдсан эрхмүүдийн зүрхний цохилтлавтайяа тасалдсан буй за. Эс бөгөөс эсрэгээрээ байсан ч байж мэднэ. Тэгээд хэлмэгдүүлэлт гэж юу болохыг эргэцүүлэхүйд яс мах янгинаж, хорсол төрөхийн зэрэгцээ айдас хүйдэст автаж, нэн муухай мэдрэмж бүхий л биеийг минь хучих мэт нөмрөв.
Хэлмэгдүүлэлт гэж ийм зөөлнөөр хэн ер нь оноож нэрлэсэн юм бол оо!
Минийхээр Монголын хамгийн эрдэм номтой, чадалтай самбаатай сэхээтнүүд, лам хувраг, ноёд түшмэд, эзэн Чингисийн алтан ургийнхныг онцлон байж яргалан устгасан тэр үйл явдлыг зүгээр нэг хэлмэгдүүлэлт гэсэн дэндүү эерэг үгээр оноон нэрлэснээр өнө цагийнхан, тэр тусмаа төр, засгийн түшээдэд хэдхэн хором баргар царайлж дүр эсгэн хөшөөнд цэцэг өргөсөн болоод өнгөрдөг үйл явдал гэж андуурагдах болж. Энэ бол дэндүү гашуудалтай хэрэг. Эргэж сануулъя. 1922 оноос эхлэн 1980 оны дунд үе хүртэл үргэлжилсэн хэлмэгдүүлэлтээр үхэж үрэгдсэн монгол хүний тоо одоо болтол яг таг гараагүйхэвээр. Цагаатгах ажлын комиссоос гаргасан илтгэлд эдгээр он жилүүдэд 35 мянга, 744 хүн хэлмэгдсэн. Үүнээс 31 мянган хүнийг цагаатгасан гэж байна. Гэтэл яг үнэн хэрэгтээ тухайн үеийн Монголын нийт хүн амын 13хувь буюу 100 мянга гаруй хүн хэлмэгдэж хөнөөгдсөнгэх баримтыг эрх баригчидяагаадхөндөхгүй байна вэ. Бодоо, Данзан, Лхүмбэ, Гэндэн, Дэмидийн хэрэг, Буриадуудын эсэргүү хөдөлгөөн, Сэхээтнүүдийн төөрөгдөл, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Д.Төмөр-Очир, Б.Ширэндэв, А.Жалан-Аажав нарын гэхзохиомол хэргийн дор хэдэн мянган хүнийг егүүтгэж, хэдэн мянган хүнийг шар махтай нь тарчлааж зовоосныг хэрхэн мартаж болох билээ. Хэлмэгдүүлэлт гэдэг бол хүнийг хүчээр хилсдүүлэх, хомроглон устгах, амь насыг нь хөнөөх, тамлан зовоох, бие махбод, сэтгэл санааны гүн тарчлаанд унагах хамгийн харгис, хэрцгий эмгэнэлт үйл явдлыг мартуулах гэж зориудзөөллөн, болоод өнгөрдөг зүй тогтол шиг дараа дараагийн үед ойлгуулах гэж гаргаж ирсэн үг нэршил юм. Төрөөс зориудын зохион байгуулалттайгаар хийдэг аймшигт хэрэг явдал, аллагыг“хэлмэгдүүлэлт” гэжхэлэх нь дэндүүгомдолтой, шударга биш сонсогддог юм. Хэлмэгдэгсдийн өдрөөр хөшөөнд цэцэг өргөж яваа эрхмүүдээсМонголын ард түмэн одоо чбодлогогүй төр, бохир заваан улс төрийн золиос болж бүгд хэлмэгдэн зовж, зүдэргээт амьдралын буулган дор тарчилж, шаналан байгааг хэн чзүрхэлж зориглож асуусангүй. Хэзээ нэг Монгол Улсын маань иргэд хэлмэгдэн тарчлах зовлонгоосоо салах бол оо гэж ч эргэцүүлсэнгүй. Ардчилсан Монгол гэж чангаар ярьдаг чхэлмэгдүүлэлтүргэлжилсээр байна. Монгол хүний эрх, эрх чөлөө ардчилсан нийгэмдулам хумигдажбайна. Үндсэн хуулиараа баталгаажсан атлаа Монголд иргэн хүн үгээ чөлөөтэй хэлж, хэвлэн нийтэлснийхээ төлөө ял сонсож, эрүүдэн шүүгдэж, хоригдож байгааг хэлмэгдүүлэлт биш гэж хэн хэлж чадах вэ?
Монгол хүн өдөр бүр цаг минут тутамд хэлмэгдэн зовж байгааг тэгээдюу гэж нэрлэж тайлбарлах ёстой юм бол оо! Хүний эдлэх ёстой захын эрхээ эдэлж чадахгүй, ядуу тарчиг, өр зээлд баригдаж, үнийн өсөлт, авлига хээлхахууль, хүнд сурталд идэгдсэн нийгэмд үхэж үрэгдэн, бухимдаж шаналан, өвдөж зовон амьдарч байгаагмаань хэлмэгдүүлэлтбиш гэх үү!
Төрийн алба бол үйлчилгээний алба, ард түмэндхэрэгтэйүйлчилгээг нь хамгийн яршиг түвэг багатайгаар хамгийн шуурхай үзүүлж байх үүрэгтэй, дэгсдүүлж хэлэх аваас зарцын үүрэг гүйцэтгэх учиртай алба хэмээн нэгбиш удаа бичиж байлаа. Монголын төр хийгээд төрийн албаны бүхий л үйлчилгээ өнөөдөр ард түмнээ зүгээр л бүхний нүдэн дээр илтээр хэлмэгдүүлэх болсон. Шударга ёс алдагдахаар хэлмэгдүүлэлт зад тавьдаг аж. Өнөөдөр хууль, шүүх, прокурорын байгууллагад итгэх ард түмний итгэл хэвээрээ юү гээд хэн чбай өөрөөсөө асуугаад хариулах гээд үз. Итгэл чинь байна уу? Тийм ээ, байхгүй байгаа биз. Тэгэхээр хууль цаазад итгэх монгол хүний итгэл “нойль” заадаг болж. Бидний итгэл үнэмшил тэг рүү унасан байна. Улмаар төр, засагт өсөрхөн, улам улмаар үзэн ядах болж байна. Арчаагүй төрдөө дарлагдан, хэдийд ч, яаж ч хэлмэгдэж болохболохоор яг л манкурт боол шиг айдас хүйдэст автан, дагжин чичирч, хэлмэгдүүлэлтийн тарчлаан монгол хүний яс маханднь янгинан шигдэж байна. Монгол хүн энэ их тарчлааныгтуулжбий болгосон бүхнийгхэдхэн хүн тэрбум тэрбумаар нь хуваагаад цөлөмчихөж байна. Банк, хоршоог бүхлээр нь“идчихдэг”,хувь хүний өмч, бүтээж босгосон бүхнийг нь хүссэн цагтаа шууд булаагаад, дээрэмдчихэж болдог хуулийн засаглалтай, дампуу төрийн хэлмэгдүүлэлт дор цаашдаа хэр удаан тарчлах ёстой юм бол! Хүний заяагдмал болон олдмол эрх хаа сайгүй зөрчигдсөөр байхад эрхмүүд хэлмэгдүүлэлт аль хорьдугаар зуунд үлдэж хоцорсон гэж байн байн хэлдэг үгээ энэ өдөр онцгой чангаар хэлж байгааг сонслоо. Тэдэндөчүүхэн ч гэмшил ажиглагдсангүй ээ! Ядаж цэцэг өргөн алхахдаа гаргадаг шигээ дүр эсгээд ч болтугай ард түмнээ ийн зовоон тарчлааж байгаадаа уучлалт гуйчих “этик”-ийн шавхруу ч үгүй болсон нь нэн харамсалтай.Харин энэ өдрөөр хэлмэгдүүлэлтийн дор тарчлан зовж яваа монгол хүн бүрт хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье ээ! Хэлмэгдүүлэл хамгийн залхай, харгисаар ил тодүргэлжилжолон мянган хүн ажилгүй, албанаасаа халагдан гадуурхагдаж, үзэл бодлоосоо болж ялгаварлагдан, нийгэмд гадуурхагдсаар байгааг ядаж энэ өдөр санацгаая.