Хамгийн их хуулагддаг хавсралттай ном
Маш товч удиртгал 1. Онол гэж юу вэ? 2. Уран зохиол гэж юу вэ? Үүнийг авч үзэх шаардлагатай юу? 3. Уран зохиол ба соёл судлал 4. Хэл, утга, тайлбарлахуй 5. Илтгэх урлаг, туурвил зүй, яруу найраг 6. Хүүрнэмж 7. Ижилсэл, ижилсүүлэлт, субъект 8. Ёс зүй ба гоо зүй гэсэн бүлэгтэй. Энүүхэндээ гэхэд Хавсралт буюу төгсгөлөөс нь уншиж эхэлбэл буруутахгүй, ер нь зөв. Тэнд онолын гол дэг сургуулиудын товч, тодорхой тайлбар буй. Тус бүрийг 1-2 нүүрээр, маш тодорхой, товч, гэхдээ алдаагүй тайлбарласан тул оюутнуудын гар дорх лавлах. Энд тэнд хамгийн их хуулагддаг энэ номын хамгийн алдартай хэсэг нь.
Хамгийн их хуулагддаг хавсралттай ном
Утга зохиолын онол: Маш товч удиртгал ном 1997 онд анх англиар хэвлэгдэж; 2000, 2011 онуудад шинэчлэгдсэн бол 2025 онд монгол хэлээр бүрэн орчуулагдлаа. Дэлхий даяар 40 гаруй хэл рүү хөрвүүлэгдсэн, уран зохиолын онолын хичээлд хамгийн өргөн хэрэглэгддэг “алтан стандарт” удиртгал хэвээр байна.
Жонатан Каллерийн энэ бүтээлийг гарал үүсэл, түүх, онолчдын нэр тоочдог удиртгал ном гэж ойлговол алдас. Харин “Бид яагаад уран зохиол уншдаг вэ? Унших гэдэг ямар үйл вэ? Бидний “Би”, жендер, үндэстэн, хүн байгалийн шүтэлцээ” гэх мэт том асуултуудад онолын тусламжтай хариулт хайсан, сэтгэл татам, гүн гүнзгий боловч энгийн бөгөөд ойлгомжтой бичигдсэн философын бүтээл юм. Монголын уншигчдад зориулсан энэ орчуулга нь орчин үеийн уран зохиол, соёл судлалын хичээл заах, судлах, түүнчлэн өөрийгөө танин мэдэхэд гарын дор хэрэглэх сурах бичиг, лавлах ч болдог бас урам зориг өгдөг ном хэвээр байна.
Номын үндсэн философи
Жонатан Каллерын энэ бүтээл ижил төрлийн уран зохиолын бусад удиртгалуудаас (Терри Иглтон, Питер Бэрри, Раман Сэлдэн г.м.) эрс ялгардаг гол онцлог нь онолын “изм”-уудыг уран зохиол ба соёл судлалд үеийн үед тулгамдаж ирсэн маргаантай асуултын хүрээнд танилцуулдаг.
Уран зохиолын дэг сургуулиуд хоорондоо өрсөлдөхгүй, харилцан нэг нэгнээ баяжуулдаг, заримдаа ижил асуултад өөр өөр хариулт өгдөг хэлэлцүүлгийн “оролцогч” гэж үздэг. Онолыг “хэтэрхий нарийн”, “хүртээлгүй” эсвэл “зөвхөн мэргэжлийн хүмүүст зориулсан” зүйл гэдэг ойлголтыг системтэйгээр үгүйсгэнэ.
Номын хамгийн алдартай бүлэг
Маш товч удиртгал 1. Онол гэж юу вэ? 2. Уран зохиол гэж юу вэ? Үүнийг авч үзэх шаардлагатай юу? 3. Уран зохиол ба соёл судлал 4. Хэл, утга, тайлбарлахуй 5. Илтгэх урлаг, туурвил зүй, яруу найраг 6. Хүүрнэмж 7. Ижилсэл, ижилсүүлэлт, субъект 8. Ёс зүй ба гоо зүй гэсэн бүлэгтэй. Энүүхэндээ гэхэд Хавсралт буюу төгсгөлөөс нь уншиж эхэлбэл буруутахгүй, ер нь зөв. Тэнд онолын гол дэг сургуулиудын товч, тодорхой тайлбар буй. Тус бүрийг 1-2 нүүрээр, маш тодорхой, товч, гэхдээ алдаагүй тайлбарласан тул оюутнуудын гар дорх лавлах. Энд тэнд хамгийн их хуулагддаг энэ номын хамгийн алдартай хэсэг нь.

Номын ач холбогдол
Уран зохиолын онолыг “өнгөрсөн зууны моод” биш, одоо ч, ирээдүйд ч олон хурц асуудалд (жендер, арьс өнгө, экологи, дижитал соёл г.м) хариулт хайж буй амьд сэтгэлгээ гэдгийг харуулдаг. “Яагаад онол хэрэгтэй вэ?” гэдэг асуултад хамгийн итгэл үнэмшилтэй, огт алдаагүй хариулт өгдөг ном гэж дэлхийн их сургуулиудын багш нар үздэг.
Монгол орчуулгын онцлог
Монгол орчуулгад “Ёс зүй ба гоо зүй” шинэ (2011 он) бүлэг, шинэчлэгдсэн ном зүй, орчин үеийн жишээ (Батлер, эко шүүмжлэл, күийр онол) бүрэн орсон. Тухайн үед уран зохиолын онол XXI зуунд “хаашаа явах вэ?” гэдэг асуулт хүчтэй тавигдаж байсан бөгөөд “ёс зүйн эргэлт” (ethical turn) ба “гоо зүйн эргэлт” (aesthetic turn) хоёр нэгэн зэрэг яригдаж байв. Жонатан Каллер энэ хоёрыг хооронд нь харшидуулалгүй нэг нэгнийгээ гүнзгий баяжуулдаг гэж үзэн, тусдаа бүлэг болгон оруулсан юм.
Энэ бүлэг нь Ж.Каллерийн номыг онолын танилцуулга төдийгүй XXI зууны уран зохиол судлалын хамгийн тулгамдсан, хамгийн халуун маргааны талбар руу шууд оруулдаг онцгой хэсэг. Ялангуяа Монголын уншигчдын хувьд бидний уламжлалт гоо зүйн ойлголт ба орчин үеийн ёс зүйн асуултууд хоорондын зөрчил энд маш тод харуулдаг энэ бүлэг үнэ цэнтэй.

