2021 оноос үлдэх номууд: ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН НОМУУД
Үндэсний хүүхдийн зохиолын чанар, цар агуулга сул хэвээр байна. Монгол хүүдийн зохиолчил цаг үеэ мэдрэхийг хичээж, ажиллаж байгаа ч шин эгарч буй хүүхдийн н омуудын найруулга, уран сайхны үнэ цэнэ муу хэвээр байгаа нь харамсалтай. Харин энэ талбарт гадаадын чанартай хүүхдийн зохиолыг орчуулан нийлүүлэх ажилд бүх хэвлэлийн газрууд анхаарал хандуулах болжээ. Үүний үр дүнд монголд орчуулгын хүүхдийн номны сонголт маш арвин болжээ.
Онцгой байдлын үеийн оюуны ертөнц
“Үндэсний ТОЙМ” сэтгүүл “Эргэлтийн цэг” дугаартаа уламжлал ёсоор өнгөрсөн онд монгол хэлээр бүтээсэн шилдэг номуудыг нэрлэж байна. Цар тахлаас шалтгаалан оюуны бизнес эрхлэгчид, ялангуяа ном, хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газрууд санхүүгийн хувьд хүнд байдалд орсон хоёр дахь жилээ үдэж байна. Гэхдээ агуулга бүтээгчид гар хумхин суусангүй. Ер нь зөвхөн ном, хэвлэл биш агуулга бүтээх бүхий л салбарт гарч буй дэвшил, уран бүтээлчдийн тэмүүллийг төр засаг онцгойлон анхаарч, ганц нэгхэн бүтээл, студид онцгойлсон ивээл хүртээлгүй, салбараар нь хөл дээр нь босгох дорвитой эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлага тулгарчээ.
Бид үндэстний уран зохиол, яруу найраг, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл, хүүхдийн ном гэсэн зургаан төрлөөр тус бүр таван шилдэг номыг онцоллоо. Эдгээр номуудыг тодруулахдаа номын талаар тогтмол бичдэг тоймчид, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачдын саналыг харгалзан үзлээ.
Хүүхдэд зориулсан номууд
Хандлага
Үндэсний хүүхдийн зохиолын чанар, цар агуулга сул хэвээр байна. Монгол хүүдийн зохиолчил цаг үеэ мэдрэхийг хичээж, ажиллаж байгаа ч шин эгарч буй хүүхдийн н омуудын найруулга, уран сайхны үнэ цэнэ муу хэвээр байгаа нь харамсалтай. Харин энэ талбарт гадаадын чанартай хүүхдийн зохиолыг орчуулан нийлүүлэх ажилд бүх хэвлэлийн газрууд анхаарал хандуулах болжээ. Үүний үр дүнд монголд орчуулгын хүүхдийн номны сонголт маш арвин болжээ.
Рэйчел Липпинкотт, Микки Даутри “Таван алхмын зай”, (Орчуулагч Б. Ивээл)
Хэвлэлийн газар: Жангар (Монсудар)
Номын тухай:
“Таван алхмын зай” зохиол нь 2018 онд хэвлэгдээд удалгүй өсвөр насны уншигчдын сонирхлыг татаж, улмаар тухайн зохиолоор уран сайхны кино бүтээсэн нь үзэгч уншигчдын сэтгэлд хүрсэн бүтээл болжээ. Энэхүү зохиолд уушгины өвчтэй өсвөр насны хоёр хүүхдийн анхны хайрын мэдрэмж, сэтгэл зүйн харилцааг сонирхолтой хэлбэрээр өгүүлжээ.Тэд бие биеэ эмнэлэгт харсан цагаасаа л татагдаж эхэлдэг. Гэвч тэд үргэлж зургаан алхмын зай барих ёстой. Үгүй бол хэн хэнийх нь амь насанд аюул учирна.
Хэвлэлийн газрын танилцуулга
Н.Эрдэнэбаяр, Г.Бадамсамбуу “Сүхбаатар”комикс цуврал
Хэвлэлийн газар: econte
Номын сэтгэгдэл:
Таван жилийн турш судалгааны ажил нь хийгдэж буй жанжин Д.Сүхбаатарын тухай комикс цувралын дөрөн анги нь 2021 онд мэндэллээ.
Д.Сүхбаатар жанжныг мэдэхгүй хүн үгүй. Хамгийн их сурталчлагдсан мөртлөө хамгийн бага мэдэгдэж байгаа хүний ажил, амьдралыг сүүлийн үеийн баримтаар баяжуулж, илүүтэй таниулахгүй юм бол өөр хэнийг гэх вэ. Өнгөн дээрээ жанжин Д.Сүхбаатарын дүрээр комикс ном бүтээж байгаа боловч бидний цаад зорилго бол түүхээр контент бүтээх, түүнийгээ сонирхолтой хэлбэрээр хийж болдгийг харуулахыг зорьж ажилласан.
Номын зураач, зохиогч Н.Эрдэнэбаяр
Маргарет Давидсон “Луй Брай-Түнэр харанхуйн жаалхүү” (Орчуулагч Б.Алтангүл нар)
Хэвлэлийн газар: МУИС
Номын сэтгэгдэл:
МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимийн профессор, доктор Б.Алтангүл болон Олон улс, орон судлал (Франц) хөтөлбөрийн оюутнууд энэхүү номыг хамтран орчуулжээ. Ахуйн ослоор 3 насандаа хараагүй болсон Луи Брай хүүгийн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн уг номонд түүний хичээл зүтгэл болоод хараагүй хүмүүст зориулсан бичгийн боловсронгуй хэлбэр болох Брайн цагаан толгойг зохион бүтээсэн түүхийг өгүүлдэг.
МУИС. Франкофон хамтын ажиллагааны төв
Ц.Дэлгэрмаа “Баавгай нэртэй шувуу: Бархас охин хоёрын түүх” тууж
Хэвлэлийн газар: Тагтаа
Номын сэтгэгдэл:
“Тагтаа” хэвлэлийн газрын редактор, зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн бүтээл. Өөрт тохиолдсон үнэн түүхийг уран яруу, баялаг хэлээр туурвижээ. Зуны амралтаараа хөдөөг зорин, өвөө эмээгийндээ очсон Бархас охин өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй үүрдийн сайн найзтайгаа учирна. Тэд хамтдаа тоглон наадаж, ханиндаа аюулыг давж, өсөн торних явцдаа онгон байгалийн зэрлэг амьтан, оюун ухаант хүн хоёрын дундах хамгийн үнэнч нөхөрлөлийг бий болгоно.
Номын тоймч Б.Алтанхуяг
Луиз Лаури “Өвлүүлэгч” роман (Орчуулагч Б.Хатантөмөр)
Хэвлэлийн газар: Sayan
Номын сэтгэгдэл:
Гарсан даруйдаа хориотой номын жагсаалтад орж асан хүүхдийн зохиолын тухайд тун ч ховор төрөл болох дистопи маягаар бичигдсэн ном. Тэндэхийн ертөнцөд сонголт гэж үгүй, анхнаасаа байгаагүй. Дайн дажин, өвчин зовлонгоос ангижирахын тулд хүн төрөлхтөн бүх зүйлийг “ижил” байлгахаар шийджээ. Урлаг, гоо сайхныг үгүй хийж, яв явсаар хүмүүс өнгө харж чадахаа больжээ. Энэ ертөнцөд нэг л хүн хуучин ертөнцийн дурсамжийг орь ганцаар тээж, бүгдийг мэдэрч, бүгдийг бодитоор нь харж чадна.
Номын орчуулагч Б.Хатантөмөр
Дурдууштай бүтээлүүд:
“Гэгээн ертөнц” цуврал, Б.Нанжид, Б.Чанагнянгар “Гэсэр, Акихиро Нишино “Яндан хотын Пупэль” (Монсудар), Н.Мандал “Солонгон хотын нууц”, Э.Амарзаяа “Үлэг гүрвэлийн хөндий 2”
BAT
ETEZT
Оноч