Бидний өдөр тутмын амьдралд мэдээллийн технологи улам бүр гүнзгий нэвтэрч салшгүй хэсэг боллоо. Хүн бүр мэдээлэл хүлээн авагчаас мэдээлэл бий болгогч, мэдээлэл түгээгчид болж байна. Үүгээр дамжин өнөө цагт мэдээллийн технологийн бас нэгэн гайхамшиг болох Их өгөгдлийн салбар үүслээ. Оксфордын Их сургуулийн эрхлэн гаргасан Их өгөгдөл-ийн тухай энэхүү номыг Нэпко хэвлэлийн газар уншигч танд өргөн барьж байна. Их өгөгдөл, түүний тухай үндсэн ойлголтыг энгийн хялбар байдлаар хэн бүхэнд ойлгомжтой тайлбарласан, жижигхэн боловч чамбай бүтээл танд таалагдана гэдэгт итгэж байна.

Их өгөгдлийн тухай номууд хоёр янз байдаг: нэг бол их өгөгдөл гэж юу болох, яаж ажилладгийг огтхон ч тайлбарлаагүй байдаг. Аль эсвэл магистрант, докторантуудад л зориулсан болов уу гэмээр бөөн математикийн томьёотой байдаг. Энэ ном тэдгээрээс ялгаатай нь их өгөгдөл гэж юу болох, энэ зүйл дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилж байгаа, бидний өдөр тутмын амьдралд болон бизнест ямар нөлөөтэй талаар өгүүлж, тайлбарлах болно. 

Өгөгдөл буюу дата гэдгээр бичиг баримт, цаас, гэрэл зураг төдийхнийг ойлгодог байсан бол одоо энэ зүйл түүнээс ч гүнзгий утгатай болжээ. Нийгмийн сүлжээнд минут тутамд асар их өгөгдөл дүрс зураг, видео, кино хэлбэрээр тавигдан, нэмэгдсээр байна. Онлайн дэлгүүрт орон банкны картын мэдээллээ бөглөхөд өгөгдөл үүсдэг. Бидний өгөгдөл цуглуулж, хадгалдаг байдал дөч тавьхан жилийн өмнө бол санаанд ч багтахгүй байсан тийм түвшинд хүрчээ. Энэ номыг бичих үедээ би цуглуулалт, хадгалалт, шинжилгээ, том компаниудыг авч үзэлгүйгээр их өгөгдлийн тухай ярих нь утгагүй юм байна гэдгийг ойлгосон юм. Түүнчлэн Google, Amazon зэрэг компаниуд их өгөгдлийн талаарх гол ахиц, дэвшлийг хийж байгаа тул энэ номд тэдний талаар нэлээд дурдагдах болно. 

Эхний бүлэгт би өгөгдлийн олон талт байдлыг танилцуулах ба дижитал эрин хэрхэн өгөгдлийг өөрчилснийг харуулна. Их өгөгдөл гэдэг нь албан бусаар хэлбэл өгөгдөл, мэдээлэл тэсрэн нэмэгдэж байгаа явдал бөгөөд энэ зүйл компьютерийн шинжлэх ухаан, статистик хоёртой холбоотой. Хоёрдугаар бүлэгт их өгөгдөл юугаараа онцгойг авч үзэх ба ингэснээр үүнийг бид илүү сайн таньж мэднэ. Хоёроос дөрөвдүгээр бүлэгт их өгөгдөлд шаардагдаж буй шинэ аргачлалуудыг диаграмм ашиглан тайлбарлана. Гуравдугаар бүлэгт их өгөгдлийг хадгалах, удирдан хийх буюу түүнтэй ажиллах явцад үүсч буй хүндрэлүүдтэй танилцана. Хүмүүс компьютер дээрх мэдээллээ өөр газарт бас хадгалж, нөөц хувилбар хийж байх хэрэгтэйг мэддэг. Тэгвэл асар их өгөгдөл цугларсан үед тийм нөөц (backup) хэрхэн хийх вэ? Үүнд хариулт олохын тулд бид өгөгдийн сан болон компьютерийн сүлжээнүүдтэй танилцана. Дөрөвдүгээр бүлэг хэрэгцээт мэдээлэл гаргаж өгч чадсан тохиолдолд л их өгөгдөл ач холбогдолтой талаар өгүүлэх болно. Өгөгдлийг мэдээлэл болгон хувиргахад ашигладаг хэдэн энгийн, тогтсон техник бий. 

Түүний дараа их өгөгдлийг анагаахын салбарт хэрхэн хэрэглэж байгаатай танилцана. 6-р бүлэгт бизнесийнхэн хэрхэн их өгөгдөл хэрэглэж байгааг Амазон, Нетфликс компаниудаар жишээ татан харна. 7-р бүлэгт их өгөгдлийг тойрсон аюулгүй байдал, нууцлалтын талаар ярилцана. Өгөгдөл том асуудал болж байгаа бөгөөд үүнийг Снөүдэн болон ВикиЛиксийг тойрсон явдлаас харна. Түүнчлэн энэ бүлэгт кибер гэмт хэргийн талаар өгүүлнэ. 8-р бүлэгт их өгөгдөл бидний амьдарч буй нийгмийг хэрхэн өөрчилж байгаа. Боловсронгуй робот бий болж байгаа талаар өгүүлнэ. Ухаалаг гэр, ухаалаг хотын талаарх эргэцүүллээр энэ бүлэг өндөрлөнө. 



Их өгөгдлийн талаарх суурь ойлголтыг статистик, магадлал, компьютерийн шинжлэх ухаан зэрэг салбаруудаар дамжуулан таниулна.

Их өгөгдлийн хүч хийгээд түүнийг дагалдан гарах аюулгүй байдлын эрсдлийг бидний өдөр тутмын амьдралтай холбон тайлбарласан.

Их өгөгдлийг хадгалах болон шинжлэхэд шаардлагатай тусгай аргуудыг нарийвчлан авч үзсэн.

Их өгөгдлийг орчин үеийн компаниуд бизнестээ хэрхэн ашиглаж буй тухай жишээ татан өгүүлсэн.

Дэлхий даяар 8 сая гаруй хувь борлогдсон. Тун товчхон танилцуулга хэмээх алдарт цувралын ээлжит ном.


НЭПКО хэвлэлийн газар