Дайрч давшлах эрх чөлөөнийх нь төлөө далдайтлаа гүйдэг сэтгүүлчид
Дайрч давшлах эрх чөлөөнийх нь төлөө далдайтлаа гүйдэг сэтгүүлчид
Саяхан нэгэн арга хэмжээн дээр асуулт асуусан сэтгүүлчийн биед халдаж, микрофоныг нь булаан авахоролдлого хийв. Парламентын гишүүний гишүүнболоогүй байхдаа луйвар хийж байсан байж болзошгүй үеийг сануулан,тэр талаар нь тодруулан асуусан юм. Гэтэл тэнд байсан зарим нөхөд эгдүүцэн микрофоныг нь булааж авах гэсэн төдийгүй, эрх чөлөөнд нь халдав. Энэ үеэр тэр гишүүн “Чи юу асуугаад байгаа юм” гэж байдгаараа бахирч байхыг бүгд харсан. Гэвч энэ бусармаг үйл явдлын дараа нийгмийн зарим хэсэг өөрсдийнх нь мэдэх эрхийн төлөө асуулт тавьсан сэтгүүлчийг хамгаалах нь бүү хэл харин ч сэтгүүлчийг сайн хашраалаа, эднийг ер нь ингэж байх ёстой гэсэн өнгөөр цахим орчинд тургицгааж байлаа. Үнэхээр гунигтай.
Энэ анхны тохиолдол ч биш. Өмнө нь нэгүүн.мн сайтынхан хэд хэдэн удаа зодуулж цохиулан, техник хэрэгслээ эвдүүлсэн. Мөн л олон нийт нь улай үзэх мэт баясан дэмжиж байсан нь гайхмаар.
Сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдаж буй энэ мэт явдлууд үнэн хэрэгтээ анхаарахгүй орхих зүйл огт биш юм. Мэдээж хүчнийхэн, эрх мэдэлтнүүд, улс төрийн хүрээнийхний хувьд сэтгүүлчид бол “болдоггүй амьтад”, болж өгвөл хашрааж, боомилж, зогсоовол зохилтой этгээдүүд... Өмнө нь ч тийм байсан, одоо ч ийм хэвээрээ. Гагцхүү ажиллах орчин маань ийм эрсдэл дунд байхад хэвлэл мэдээллийнхэн маань өөрсдөө тохуурхах, бах таваа хангах маягтай аяг аашийг цахим орчинд үзүүлж, сэтгүүл зүйг огт ойлгодоггүй хэсгийнхнийг турхиран хөгжөөж байдаг нь харамсалтай явдал юм. Сэтгүүлчдийн нэр холбоотой байгууллагууд манайд бий. Аль нь ч саяны залууг өмөөрч хамгаалдаггүй юм гэхэд, том ойлголтон дээрээ дуугарсангүй.
Ганцхан сэтгүүл зүйн ухааны доктор, дэд профессор Б.Галаарид л “Өдрийн сонин”-д байр сууриа илэрхийлж, ярилцлага өглөө. Ганц хоёр мэдээллийн сайтын эрхлэгч, редактор дугарсныг эс тооцвол хэлээ хазаад өнгөрөв.
Сэтгүүлч хэвлэлийн хурал дээр юу ч асууж болно. Асуулгах гэж хэвлэлийн хурал хийдэг. Гэтэл одоо даргадаамлын орооцолдсон хэрэг явдлын талаар асуувалмикрофоныг нь булааж, тэр сэтгүүлчийг зодох үүрэгтэй, өөр тийш нь дүйвээж үймүүлэх даалгавартай тусгайхүн хэвлэлийн бага хурал дээр оруулж суулгадагболжээ. Өөр ч олон юм болдог. Мөрдөж мөшгих, гэр бүлээр нь оролдох, сэтгэл санаагаар дарамтлах, зохион байгуулалттай цахим ав хомрого явуулах гэх мэт явдлууд газар авсан.
Ядаж сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан үйлдлийг зөнднь орхиж болохгүй. Энэ удаа микрофоныг нь булаажбайна. Дараагийн удаа буудаж унагахад ч бэлэнавирлацгааж байна. Нийгэм нь ч ийм байж боломгүй үзэгдлийг “ Муусайн сэтгүүлчдийг яасан ч яадаг юм” гэж байдлаар хүлээж авдаг болтол мунхарсан байна. Одоо сэтгүүлчдийнхээ эрх чөлөөнд нь халдсан, нэр хүндэд нь халдаж гүтгэж гүжирдсэн аливаа үйлдэлд сонор соргог байж, иргэдийн мэдэх эрхийн төлөө цаг наргүй ажилладаг сэтгүүлчдээ хайрлан хамгаалаххэрэгтэй болсон байна.
Тэд өнөөдөр Болдыг зодож, Дулмааг түлхэж унаган, камер, гар утсыг нь эвдэж болдог гэж бодож байна.Маргааш амь насанд чинь халдахыг үгүйсгэх аргагүй балмад орчинд бид ажил үүргээ гүйцэтгэдэг болоод байгаагаа мартаж болохгүй.
Бидний ажил цаг хугацаатай өрсөн хурдалж, ар араасаа угсарсан их мэдээллийн нүргээн дунд түжигнэж байдаг ч хэзээ ч мэдээлсэн мэдээндээ сэтгэл ханадаггүй онцлогтой. Цаг үргэлж нэмэлт мэдээлэл эрж явдаг ясны гэмээр хэмнэлд амьдардаг болчихдог. Энэ орчинд хялбар юм гэж ерөөсөө байдаггүй. Ажлаасаа болоод магтаал шүүмжлэлийн шуурган дунд амьдардаг. Ажил мэргэжлийн зам маань хэзээ ч шулуун дардан байгаагүй. Угаасаа тийм байх ч боломжгүй. Үүнийгээ ч бид мэднэ.
Эмгэнэлийн мэдээн дээр ч хэд гурвуулаа тал талаас нь ажилладаг. Нэг нь төрөхөөс нас эцэслэх хүртэл он цагийн хэлхээсийг нягталж байхад, нэг нь сайн зураг хайж, нөгөө нь нэгтгэн бичих ажлыг хийж байдаг.
Ярилцлагын төрөл дээр ч багийн ажиллагаа явна. Энд нэг ч амар хялбар бөгөөд дур зоргоороо ажиллагаа байхгүй. Мэдээж мэргэжлийн редакцийн хэмнэлийг ярьж байгааг эрхбиш ойлгож байгаа биз.
Аливаа нийгэм үргэлж хэрэг явдлын ард чихээ сортолзуулж байдаг төрөлх гэмээр араншинтай. Харин тэрийг нь хангахын төлөө, тэгээд нь ард нь дураараа чалчих, эргээд биднийхээ нүүр лүү шавар шавхай цацах эрх чөлөөнийх нь төлөө бид тасралтгүй ажиллаж байдаг.
Үнэндээ бусдыг дуртайгаараа хараан зүхэж, гүтгэн гүжирдэж, дур зоргоороо далчганадаг нөхдүүдийнхэтийдсэн их эрх чөлөөг нь хамгаалж, далдайтлаа гүйдэг хүмүүс сэтгүүлчид л байдаг. Эргээд дэвсүүлэхээ мэддэг ч эргэлзэх юмгүйгээр тэдний эрхийн төлөө ханцуй шамлан дайтдаг. Угаасаа өөрөөр байж чадахгүй. Ийм л юм.
Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч аюулгүй орчинд, аливаа сүрдүүлэг заналхийллээс ангид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Бусад иргэдийн адил сэтгүүлчдийн хувийн аюулгүй байдлыгхуулиар хамгаалах ёстой. Энэ бол олон улсын зарчим юм шүү.